Сөүл хотын шүүхээс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг авлигын хэрэгт буруутай гэж үзэн баривчлах шийдвэр гаргаж, өнөөдөр үүрээр хорьжээ. Пүрэв гарагт шүүх хурал хаалттай болж, есөн цаг үргэлжилсэн бөгөөд шүүхээс эцсийн шийдвэр гартал түүнийг шүүх байрны ойролцоох Прокурорын газарт түр саатуулаад байжээ. Өмнөд Солонгосын Прокурорын газраас даваа гарагт түүнийг баривчлахыг шаардсан юм.
Учир нь тус байгууллага экс төрийн тэргүүнийг Чой Сун Силийн авлигын хэрэгт холбоотой байх магадлалтай, мөн энэ талаарх мэдээллийг нуун дарагдуулж байна хэмээн буруутгасан. Одоогийн байдлаар уг хэрэгт холбогдуулан 30 гаруй хүнийг саатуулан хориод буй. Өмнөд Солонгосын хуулиар бол Пак Гын Хэг одоогоор 20 хоног хорих юм байна.
Сөүл хотын шүүхээс гаргасан мэдэгдэлд дурдсанаар Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ нь эрх чөлөөтэй байвал хэргийн ул мөрийг устгаж магадгүй гэж үзэн ийн хорихоор болжээ. Сөүл хотын шүүхээс Пак Гын Хэг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, төрийн нууц задруулсан зэрэг 13 зүйл ангиар буруутгаж буй. Түүний гэм буруутай нь тогтоогдвол 30-45 жилийн хорих ял оноож болзошгүй аж.
Сэтгэгдэл (2)