-
2015 оны 10 сарын 21
УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх сүүлийн үед улс төрийн хүрээнд яригдаж буй асуудлаар ингэж ярьжээ. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг 24 баримт буландаа онцолж байна.
1. Арбитрийн шүүх дээрхи ялалтын хувьд энэ бол би ажлаа хуулийн дагуу зөв хийж байсны л баталгаа юм.
2. АН-ын Генсек-д өрсөлдөхгүй гэж нэрээ татсан.
3. Би огцроогүй. Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж би сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн.
4. 2012 онд Зам, тээврийн яам байгуулагдахад Монгол улс нийт 2699 км хатуу хучилттай авто замтай байсан.
5. 2013, 2014 онд нийт 2655 км хатуу хучилттай автозам баригдаж Баянхонгор, Дорноговь, Дундговь Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн 6 аймгийн төв, 28 сумыг УБ хоттой хатуу хучилттай замаар холбосон.
6. 2012-2014 онд авто зам барьсан рекорд үзүүлэлтийг цаашид удаан хугацаанд дахиж давтаж чадахгүй.
7. Шийдлийн Засгийн газар 2015 онд нэг ч аймгийн төвийг УБ хоттой холбосон авто зам барьж чадсангүй.
8. 2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын ЗТЯ бол залгамж чанараа хадгалсан ганцхан яам байсан.
9. 1.3 тэрбум хүнтэй Хятад, жилд 50 сая зорчигч хүлээн авдаг Сингапурын хооронд 100 суудалтай онгоц дүүргэж чадахгүй байна гэдэг бол МИАТ-ын маркетинг муу байна л гэсэн үг.
10. Шинэ “БОИНГ” онгоцыг “Чингис” бондын мөнгөөр биш АНУ-ын “ЭКЗИМ” банкны 10 жилийн хугацаатай зээлээр авсан.
11. УИХ бодлогын бичиг баримтыг баталснаас хойш 3 жилийн дараа 2013 онд л шинэ төмөр зам барих төсөл эхнийхээ санхүүжилтийг авч ажлаа эхлүүлсэн
12. 2014 оны 10 дугаар сард ажлаа өгөхөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт барилгын ажлын 44.98 хувийг, газар шорооны ажил 77.3 хувийг хийсэн байсан.
13. ҮАБЗ, УИХ-аас өгсөн чухал үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж гадаад оронтой хэлэлцээр хийж байхад учирч байсан хамгийн хүндрэл нь хэлэлцээр хийгч тал биш, харин дотоодын улс төрчид байсан.
14. Зам, тээврийн сайдын хувьд миний баримталж байгаа байр суурь зөв гэдгийг баталж 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хаалттай чуулганд оролцсон гишүүд 53 гишүүн бүгд миний байр суурийг дэмжиж саналаа өгсөн.
15. Ажиллах хугацаандаа би аливаа хууль зөрчсөн үйлдэл дээр санал нийлдэггүй байсан.
16. Шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэхээр гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас ирүүлсэн 600 сая долларын саналыг ЗГ-аар хэлэлцүүлэхээр 2014 оны 6 сарын 5-нд хүргүүлсэн хэдий ч Засгийн газрын хуралдаанд ч оруулж өгөөгүй.
17. Засгийн газар бондын санхүүжилтын үлдэгдэл 200 сая долларыг МТЗ компанид өгөөд, гадаадын банк санхүүгийн байгууллагаас санал болгож байсан 600 сая долларын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээд өгсөн бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам энэ онд баригдаж дуусах байсан.
18. Төмөр замыг гацааж байсан юм бол сөрөг хүчин болох МАН-ын сайд Н. Төмөрхүү миний дараа энэ албан тушаалыг аваад 10 сар ажиллахдаа тэр гацааг гаргаад явна биз дээ.
19. Төмөр замын бүтээн байгуулалтын мөнгө Зам, тээврийн яамаар дамжаагүй, Мөнгө яаманд хамаагүй байдаг. Мөнгөний асуудал Сангийн яам, Хөгжлийн банк, Монголын төмөр зам компанийн хооронд л явагддаг.
20. Төмөр зам дээр хөрөнгө мөнгө завшсан гэх гүтгэлгийг АТГ шалгаад үгүй гэдгийг тогтоосон. Харин гүтгэсэн хүн нь шүүхээр ял авсан.
21. Миний дараа өөр намын сайд энэ албан тушаалд очлоо. Тийм л луйвар байгаа юм бол илрүүлээд гаргаад ирэх хугацаа хангалттай боллоо шүү дээ.
22. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын даланг Солонгосын “Samsung” компани барьж, түүний хяналтыг Германы төрийн өмчит “Германы төмөр зам” (Deutsche Bahn) компанийн герман инженерүүд хянаж ажилласан.
23. Төмөр замын асуудлаар Н. Төмөрхүү сайд улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж ажиллаж чадсанд баяр хүргэх хэрэгтэй.
24. Би 2 жил сайдаар ажиллахад ЗТЯ-ыг Үндэсний аудитын газар жил бүр шалгасан. Тэр шалгалтын дүнг УИХ-д тухай бүр танилцуулсан.
-
2015 оны 10 сарын 21
УИХ-ын гишүүн М.Зоригт Зам тээврийн сайдаар очсоноос хойш тус салбарыг тойрсон дуулиан тасрахаа байлаа. Зорчигчдодоо урьчилж мэдэгдэлгүйгээр онгоцыг гурван цаг саатуулсан гэх Новосибирскийн хэрэг МИАТ-ын захирлыг ажилгүй болгоход хүргэлээ. Тодруулбал уржигдар МИАТ-ын захирал Г.Жаргалсайханыг тэтгэвэрт нь суулгах нэрээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Харин Г.Жаргалсайхан нь албан тушаалаасаа буусан даруйдаа салбарын сайдаа матаж, хэрэгт хутгаж орхисон юм. Энэ мэт олны анхаарлыг татаж буй үйл явдлын эргэн тойрон дахь мэдээлэл ба МИАТ-ын захирал асан Г.Жаргалсайханы тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2015 оны 10 сарын 20
Үүрэн холбооны анхдагч Мобикомын асуудал дагуулсан 24 баримтыг нэрлэж байна.
-
2015 оны 10 сарын 17
Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн ИТХ дахь МАН-ынхан болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн дунд ширүүн маргаан болж байна. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах асуудлыг өргөн барьсан. Харин Э.Бат-Үүл дарга хариу мэдэгдлийг хийлээ. Тэр юу гэж хэлэв. Түүний хэлсэн үгийг 24 баримт онцолж байна.
-
2015 оны 10 сарын 16
Иоахим Гаук 1965 - 1990 онд Мекленбург мужийн Эвангелийн Лютераны сүмд лам байсан нэгэн аж.
-
2015 оны 10 сарын 15
Өнөөдрийг хүртэл МАН-аас 24 байтугай гишүүн нь гарч өөр нам, эвсэл рүү орж байжээ. Харин тэднээс олонд танигдсан болон дуулиан тарьж намаасаа гарч байсан хүмүүсийг бид хүргэж байна. Ингээд МАН-аас гарсан 24 гишүүнтэй танилцана уу.
-
2015 оны 10 сарын 13
Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн. Энэ талаар хуульч О.Алтангэрэлийн өгсөн ярилцлагаас онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
-
2015 оны 10 сарын 12
Хууль зүйн сайд асан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин МҮОНРТ-ийн “Цаг, үе үзэл бодол” нэвтрүүлэгт оролцов. Энэ үеэр түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
-
2015 оны 10 сарын 10
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хүртэл ингэж нээлттэй ярьж байгаагүй. Ингээд түүний ярианаас онцлох 24 ишлэлийг хүргэе.
-
2015 оны 10 сарын 07
Өнөөдөр Оросын Ерөнхийлөгч В.В.Путины төрсөн өдөр. Тэрбээр 1952 оны аравдугаар сарын 7-ны өдөр мэндэлжээ. Түүний тухай 24 сонирхолтой баримтыг хүргэе.
-
2015 оны 10 сарын 07
Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэнэ. Ингээд 2016 оны Төсвийн төслийн талаарх 24 баримтыг хүргэе.
-
2015 оны 9 сарын 30
НИТХ-ын төлөөлөгчид “Нийслэл хотын татварын хувь хэмжээг тогтоох” асуудлыг өчигдөр хэлэлцэн баталсан билээ. Тиймээс нийслэл хотын татварын талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2015 оны 9 сарын 27
энэ шүүх хурлын талаарх үйл явц өдгөө ч олны анхаарлын дунд, халуун сэдэв хэвээр байна. Уг шүүх хурлын сүүлийн өдөр шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнд хандаж эцсийн үгээ хэлсэн. Энэ үеэр Л.Гансүхийн хэлсэн 24 ишлэлийг онцолж байна.
-
2015 оны 9 сарын 23
Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал таван өдрийн турш болж даваа гарагт шүүх эцсийн шийдвэрээ гаргасан.
-
2015 оны 9 сарын 20
Улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал дөрөв өдөр хуралдах ирэх даваа гараг хүртэл түр завсарлаад байгаа билээ.
-
2015 оны 9 сарын 17
Хэлмэгдэл бол хүсээд байхааргүй, үнэхээр аймшигтай үзэгдэл. Хэлмэгдэл бол хүчний байгууллагыг ашиглаад төрд шургалсан дарангуйлагчид өөрийнхөө улстөрийн өрсөлдөгч болон үзэл бодол таарахгүй байгаа хүмүүсийг болон хань хамсаатан, найз нөхөд, гэр бүлийг нь хэлмэгдүүлэх, бүр явсаар байгаад зөвхөн нэг үндэстнийг аймаглан устгадаг хэлбэрээр илэрдэг хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн аймшигтай үзэгдлийн нэг.
-
2015 оны 9 сарын 16
Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
-
2015 оны 9 сарын 14
Энэ мэт уг дуулиант мэдээлэл хүмүүсийн дунд янз бүрийн эргэлзээг төрүүлж буй. Тэгвэл уг хэргийн эргэн тойрон дахь үйл явцыг 24 баримт онцолж байна.
-
2015 оны 9 сарын 13
Олимпийн хүрэл медальт, дэлхийн 2 удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэгийн тухай 24 баримтыг хүргэе.
-
2015 оны 9 сарын 08
24 баримт: Л.Гансүх “АТГ-ын улстөрийн захиалга биелүүлдэг албан хаагч, дарга нар ил болно”
Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал есдүгээр сарын 2-нд товлогдсон хэдий ч зарим гэрч нар ирээгүйн улмаас найм хоногоор хойшилсон. Тодруулбал Үндэсний аудитын газрын байцаагч Ш.Ичинхорлоо, “Багануур” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар шүүх хуралд ирээгүй юм. Ийн гурав дахь удаагаа хойшилсон шүүх хурал нөгөөдөр буюу есдүгээр сарын 10-нд болно. Гэхдээ тус хурап шүүхийн танхимд бус цагдан хорих 461 дүгээр ангид болохоос гадна 10-ныг хүртэл Л.Гансүх нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүгч нарын зүгээс гаргасан билээ. Ингээд Л.Гансүхийн ШЕЗ болон Шүүхийн мэргэжлийн хороонд гаргасан гомдлыг 24 баримтаараа онцолж байна.
1. Шүүхийн танхимд бус “шоронд” шүүх хурал хийх гэж буйтай холбоотойгоор Л.Гансүх Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Шүүхийн мэргэжлийн хороонд есдүгээр сарын 2-нд гомдол гаргасан юм.
2. Гомдолдоо Л.Гансүх миний бие нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүгч Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарт холбогдуулж гомдол гаргаснаа онцолсон.
3. Мөн Шүүх хуралд гэрчээр дуудсан Ш.Ичинхорлоо, М.Отгонбаяр нар ирээгүй, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны төлөө 2015 оны есдүгээр сарын 2-ноос 10 хүртэл үндэслэлгүйгээр цагдан хорьж байна.
4. Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх эрх мэдпийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.
5. Гэтэл дээрх гурван шүүгч шүүх эрх мэдлийг шоронд хэрэгжүүлэх буюу хорих 461 дүгээр ангид шүүх хурлыг хийх шийдвэр гаргасан нь дээрх хуулиуд болон өргөсөн тангаргаасаа няцсан увайгүй үйл явдал боллоо гэж үзэж байна.
6. Надад холбогдох шүүх хурлыг нээлттэй, шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн.
7. Гэтэл уг шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлэхгүйн тулд, Авлигатай тэмцэх газрын олон хууль бус үйлдлүүдийг ил болохоос хаацайлж, сэтгүүлч нарыг уг хуралд оруулахгүйн тулд АТГ-т барьцаалагдсан шүүгч Х.Идэр нар ийм шийдвэр гаргалаа.
8. АТГ-т барьцаалагдсан гэдэг нь миний хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнөхөн шүүгч Х.Идэрийн төрсөн ах Х.Тамирыг хар тамхины хэргээр барьсны дараахан миний хэргийг дүү дээр нь хуваарилуулсан.
9. Өөрөөр хэлбэл ахаар нь барьцаалж дүүг нь хүссэнээрээ хөдөлгөж байна. Энэ бүгдийг маш нарийн зохион байгуулалттайгаар хийсэн.
10. Одоо ах Х.Тамирыг нь АТГ шалгаж байгаа.
11. Энэ хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулснаар АТГ-ын явуулж байсан хууль бус үйл ажиллагаанууд ил болж ард түмэн АТГ-ын үнэн нүүр царайг таньж, тэнд ажиллаж байгаа хүн хэлмэгдүүлдэг, улстөрийн захиалга биелүүлдэг албан хаагч, дарга нар ил болно.
12. Иймд албан тушаалаа ашиглаж захиалгаар, үндэслэлгүйгээр дээрх олон хуулийг зөрчин өргөсөн тангаргаасаа няцан шүүх эрх мэдлийн нэр хүндийг унаган шоронд шүүх хурал хиих шиидвэр гаргасан Х.Идэр нарын гурван шүүгчид хариуцлага тооцож өгнө үү.
13. Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу шүүх хурлыг шоронд биш Монгол Улсын үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Монгол Улсын шүүхэд шүүлгэх хүсэлтэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.
14. Дээрх захидлыг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржинд ч илгээжээ.
15. Мөн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ирэх пүрэв гариг буюу энэ сарын 10-ны өдөр болох Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй зохион явуулж өгөх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүхэд гаргасанаа онцоллоо.
16. Гэвч одоогоор хүсэлтийн хариу ирээгүй байгаа бөгөөд хэрэв хүсэлтийг хүлээж авахгүй бол сэжигтэн Л.Гансүх өлсгөлөн зарлана гэдгийг тэрбээр мэдэгдлээ.
17. Дашрамд хэлэхэд, шүүх хурлыг хорих ангид хийдэг тогтолцоо сүүлийн жилүүдэд тогтчихоод байгаа. Гэвч энэ нь хууль зөрчсөн, хуульд ч заагаагүй зүйл гэдгийг өмгөөлөгч Ц.Баасандорж онцолж байна.
18. Улс төрийн томоохон хэргүүдийг шүүх болохоор л цагдан хорих төвд хаалттайгаар явуулж байгааг эсэргүүцэж байгаа гэдгээ ч хэллээ.
19. Мөн шорон гэдэг бол шүүхээс ял өгсөн хүмүүсийн ялыг гүйцэтгүүлдэг газар болохоос биш шүүх хурал хийдэг газар биш.
20. Шүүх хурлаа хий гэж шүүх танхим байгуулж, тахарын албыг нь хүртэл байгуулаад өгчихсөн байхад маш их зардал чирэгдэл гарган, үндсэн хууль зөрчин, харьяалалын бус газар хүний гэм бурууг шийднэ гэдэг асуудлыг Л.Гансүхийн зүгээс эсэргүүцэж байгаа.
21. Хэрвээ тэнд шүүх хуралдаан хийнэ гэдэг шийдвэрээ өөрчлөхгүй тохиолдолд хийх хүртэл нь өлсгөлөн зарлах, эцсийн цаг хугацаа хүртэл өлсгөлөн зарлах арга хэмжээ авна гэж үзэж байгаа.
22. Үндсэндээ Үндсэн хуулийн 47-р зүйл дээр шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг. 48-р зүйл дээр шүүхийн тогтолцоо сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын дээд шүүхээс бүрддэг. Түүнээс биш хорихоос бүрддэггүй.
23. Сүүлийн үед Д.Амарсайхан, , Татварын Ч.Гансүх, МИАТ-ын хэрэг зэрэг бүгд хорих ангид болж байна.
24. Хорих ангид шүүх хурал хийвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль сэжигтэн яллагдагч баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулинд заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангийн бүсэд орно. Тиймээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн орох эрхгүй бүс болж байгаа.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал есдүгээр сарын 2-нд товлогдсон хэдий ч зарим гэрч нар ирээгүйн улмаас найм хоногоор хойшилсон. Тодруулбал Үндэсний аудитын газрын байцаагч Ш.Ичинхорлоо, “Багануур” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар шүүх хуралд ирээгүй юм. Ийн гурав дахь удаагаа хойшилсон шүүх хурал нөгөөдөр буюу есдүгээр сарын 10-нд болно. Гэхдээ тус хурап шүүхийн танхимд бус цагдан хорих 461 дүгээр ангид болохоос гадна 10-ныг хүртэл Л.Гансүх нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүгч нарын зүгээс гаргасан билээ. Ингээд Л.Гансүхийн ШЕЗ болон Шүүхийн мэргэжлийн хороонд гаргасан гомдлыг 24 баримтаараа онцолж байна.