Хууль зүйн сайд асан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин МҮОНРТ-ийн “Цаг, үе үзэл бодол” нэвтрүүлэгт оролцов.
Энэ үеэр түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
1. Зөв зам дээр уулзаж чадахгүй байна. Дотор нь ороод харж байхад ямар ч их гомдол өширхөл байдын, 25 жилийн түүх их олон, дээр доороо орсон албан тушаалын ч түүх байна. Энэ бүх зүйлийн далайн ус шиг болохгүйг нь авч шидээд болж байгааг нь шингээгээд төв нь болоод явдаг төрийн тэр чанар нь сул байна.
2. Олон хүн нь өөрөө гурав дөрвөн хэсэгт хуваагдаж. Тэр хэсгийг нь маллаад байгаа хэсэг ч байна.
3. Улс төрийн тогтворгүй байдал нь намын төлөвшлөөс гэж бодож байна. Ерөнхийлөгчийн санаачилаад байгаа улс төрийн намын хуулийг хариуцлагын, ил тод, хариуцлагаар нь зарчмаар нь хийж байхгүй бол нам гэдэг чинь өнөөдөр юу болчихвоо гэдэг дээр дотор нь байгаа бид битий хэл гадна байгаа ард түмэн ойлгохгүй тийм зүйл болоод байна.
4. 25 жилийн түүх гэж ирээдүйгээ төлөвлөж чадахааргүй түүхийн оролцоогоо гаргаж чадахгүй болтлоо оролцолдсон хэсэг нөхөд байна ний нуугүй хэлэхэд.
5. Өмч хувьчлалаас эхэлсэн юм уу юунаас эхэлсэн юм нэг юмнаас л эхэлэсэн хэлхээ холбоотой хэсэг хүн байна. Тэр хүмүүс тэр арга, өнгө төрхөөр ирээдүйг тодорхойлох гэхээр хэрэлдэж байгаа асуудлынх нь цар хүрээ булаацалдаж байгаа мөнгөнийх нь тоо нэмэгдэж байна.
6. Монгол улсад өнгөтэй гэрэл гэгээтэй зүйл байна уу гэдгийг хаалтан дотор асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг хичнээн олноор нь хольж тавьж байгаад асуучихмаар байна. Ний нуугүй хэлэхэд би нэг талаасаа үе солигдох цаг болчихсон юм биш үү гэж хэлмээр байна. Нөгөө талаасаа зарчим итгэл үнэмшил байдаг бол тэрийгээ дахин нэг шүүрдэх хэрэгтэй байгааг байна.
7. Ардчилал, намд ард түмний итгэх итгэл алдарч байна.
8. Манай намд ч асуудал үүсээд улс төрд ч уур савсаад эдийн засаг ч хямраад ирлээ. Тиймээс зөв зүйлийг л олж харах хэрэгтэй байна.
9. Үе солигдохгүй л бол болохгүй байна гэж бодож байна. Өөрчлөлтийг хийхгүй бол болохгүй байна.
10. Улс төрийн намын хуулийг тодорхой ил болгож, энэ улс орон хөгжих эсэхийг шийдэж, тоглоомын дүрмийг нь тодорхой болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тэнгэрийн амьтад шиг дээрээс дүүжлэгдчихээд бусад руу нулимаад сууж болохгүй шүү дээ.
11. Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шигээ эрх мэдэлгүй байна. Энэ нь УИХ дарга, Ерөнхий сайд нь өөр өөр байр суурь илэрхийлснээс болоод Монгол Улс бүх үүд хаалгаа хаачихсан. Угтаа бол төрийн гурван өндөрлөг нь эрэг шурга нь таарсан машин шиг л улс эх орноо чирдэг байх учиртай.
12. Манай нам бол зарчим, үзэл баримтлал, хөгжлийн бодлогын тухай бус зүгээр л хэсэг хүмүүсийн бөөгнөрөл болоод байна.
13. Төрийг тогтвортой байлгах гол багана нь бусад багануудаа эвдээд байна. УИХ Засгийн газрын ажлыг хийлгэх хэрэгтэй байна.
14. Сонгуулийн хуулийг яаралтай зоригтой батлахгүй бол дараагийн сонгуулиар дахиад л үлгэрийн баатруудыг амилуулах сонгуулийн хөшүүрэг болох гээд байна.
15. Нэг сумыг таван нумаар харавдаг юм байна. О.Баасанхүү бол сум шүү дээ. Сумаа харваад нуумаа нуудаг хүн.
16. Би өөртэйгөө холбоотой хэргүүдийг шалгуулахаар Тагнуулын байгууллагад өгсөн. Гэтэл үүнийг одоо болтол шийдээгүй. Учир нь Дорлигжав Ерөнхий прокурор байхдаа эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг гаднаас гүйж гарч ирээд прокуророо загнаад хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл Засгийн газарт оруулаад энэ хүнийг ажлаас нь халъя гэхээр нөгөө хэрэгүүдээ эрүү үүсгээд шалгаад эхэлж байгаа нь үнэхээр харамсалтай. Ийм хөгийн аргаар хүнийг зогсоож мухарлана гэвэл ёстой тийм зүйл байхгүй.
17. Ардчилсан намын нэр хүндээр хэтэрхий өндөр эрх мэдэл албан тушаалд гарсан хэсэг нөхдүүдийн суудлаа бөхөлж үлдэх нэг хэрэгсэл нь хуулийн байгууллага болжээ. Эрх мэдлээ авч үлдэхийн тулд хуулийн байгууллагыг золиослож байна.
18. Хууль зүйн салбарын шинэтгэлийг дахиад найман жилээр ухраачихлаа. Одоо энэ улс төрийн тогтворгүй нөхцөлд шинэтгэл хийж чадахгүй.
19. Шинэ үеийг үл тоож болохгүй. Гэр бүлийн бахархалыг том улс төр дээр нулимаад байж болохгүй. Би Нямдорж гэдэг хүнийг үзэл бодол, баримтлалынхаа хувьд зөрчилдөөд байдаг болохоор шүүмжилдэг боловч хэзээ ч савлаж, ноён нуруугаа хээхгүй хүн гэж ойлгодог.
20. Цагдаагийн байгууллагыг иргэний үйлчилгээтэй болгож, олон нийтэд хамтарч ажилладаг болгоё гэдгийг л би байнга ярьдаг. Ер нь цэрэгжсэн байдлаас нь гаргаж, дарга нарт тал засдаг бус хуулийн засаглалд оруулъя үүнд буруу зүйл огт байхгүй. Энд зөвхөн хүндээ бус хандлагандаа л байгаад байна.
21. Манай улсад тогтолцооны гажиг байна. Үүнийг хүн л засах ёстой. Гэтэл засах хүнд нь боломж олгохгүй, өөрсдөө засахыг хүсэхгүй бол тэр хүнийг нь өөрчлөхөөс өөр аргагүй шүү дээ.
22. Ерөнхий сайд хэн ч биш, хэн нэгний хүүхэлдэй байлгах зорилготой бол Ардчилсан намын генсек Ерөнхий сайдын огцрох эсэх нь өөрөөс нь шалтгаална гэж хэлсэн үг зөв байх магадлалтай. Хэрэв Ерөнхий сайд Монгол Улсыг нуруун дээрээ үүрч өөрөө хариуцлагаа үүрэх ёстой гэж үзэж байгаа бол Ардчилсан намын генсек бус МАН-ын генсек тэгэж хэлсэн бол би үүнийг улс төр байна гэж харна. Гэтэл эрх барьж байгаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга намынхаа эрх барьж буй хүнийг огцрохоо өөрөө шийднэ гээд ярьж байгаа нь тэр хүнийг өөрийг нь хэн бэ гэдгийг л харуулж байгаа хэрэг юм.
23. Ардчилсан нам үнэхээр шинийг сэдэж, эхлүүлэхдээ авъяастай. Харин төгсгөл гүйцэтгэлээ л дүгнэж чадахгүй дотроо хэрэлдэж маргалдаад байгаа нь эмгэнэлтэй. Тиймээс бид энэ алдаагаа л давтаж болохгүй юм.
24. Намынхаа дээр гараад өөрсдийгөө од гээд бодож болохгүй. Тиймээс зөв замаар багаараа яваад үзээч гэдгийг намд итгэдэг хүмүүс араас байнга шахаж байна.
Сэтгэгдэл (29)