Улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал дөрвөн өдөр хуралдаж, улмаар ирэх даваа гараг хүртэл түр завсарлаад байгаа билээ.
Олны анхаарлын төвд байгаа энэхүү шүүх хурлын хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлгээс иргэдийн анхаарлыг татаад байгаа 24 баримтыг хүргэж байна.
1. Хохирогч. Төрийн өмчийн хороо: АТГ-ын мөрдөн байцаагч н.Золжаргалаас анхан шатны баримт болох 53 хуудас материал хүлээж авсан.
2. Хохирогч “Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга н.Очирлхам: “Багануур" ХК АТГ-д хандаж гомдол гаргаагүй. Шинжээч нар хохирсныг тогтоосон байсан
3. Хохирогч “Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга н.Очирлхам: 1-р шугамаар гарч байгаа том нүүрсийг 39000 төгрөгөөр зардаг. Харин 2-р шугамаар гарч байгаа нүүрсийг “Эс Жи Эс Эл Би Ди” ХХК-д 27500 төгрөгөөр өгдөг байсан. 3-р шугам нь нунтаг буюу станцад өгдөг нүүрс.
4. Хохирогч “Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга н.Очирлхам: Бид гэрээг харилцан тохиролцож байгуулсан
5. Хохирогч “Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга н.Очирлхам: Нүүрс алдагдаж хорогддог. Тухайлбал 20 тн-оос 0.5-1.8 тн нь хорогдох магадлалтай.
6. Хохирогч “Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга н.Очирлхам: Манай компани станцад нийлүүлдэг 20500 байсан нүүрсээс ашигтай ажилласан. Харин иргэдэд 39000 төгрөгөөр худалддаг байсан нүүрснээс алдагдал хүлээсэн.
7. Гэрч Ш.Ичинхорлоо аудитор: Би Ерөнхий аудитын шийдвэрээр аудит хийсэн. Би өөрийнхөө хүсэлтээр хийдэг эрх мэдэлтэй хүн биш.
8. Гэрч Ш.Ичинхорлоо аудитор: АТГ-ын комиссарын гарсан дүгнэлтийг өөрийнхтэйгөө харьцуулж, өөрийгөө хэр юм байна гэдгийг дүгнэх гэж л харсан.
9. Гэрч Ш.Ичинхорлоо аудитор: Манай байгууллагад 2012 оны 5 сард АТГ-аас аудит хийх албан тоот явуулсан.
10. Гэрч Ш.Ичинхорлоо аудитор: Бид тайлангаа АТГ-т хүргүүлсэн. АТГ бидэнд аудит хийх хүсэлт хүргүүлсэн учир манай үйлчлүүлэгч
11. Гэрч “Багануур ХК”-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр: Хохирлыг мэргэжлийн байгууллага тогтоосон. Манай байгууллага гомдол гаргасан зүйл байхгүй.
12. Гэрч “Багануур ХК”-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр: АТГ хохирогч гэсэн чиглэл өгсөн учраас л бид хохирсон.
13. Гэрч “Багануур ХК”-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр: Гэрээнд зааснаар нүүрсний тооцоог бүрэн хийсэн.
14. Гэрч “Багануур ХК”-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр: Гэрээнд 1 тонн нүүрсийг 27500 төгрөг гэж заасан.
15. Гэрч “Багануур ХК”-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр: Шигшиж ангилах төхөөрөмж компанийнх. манайхаас ямар нэгэн зардал гардаггүй.
16. Гэрч “Багануур ХК”-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр: Компани 2013.09.27-нд гэрээг анх авч ирсэн. Харин үнэ өөрчлөгдсөн тул гэрээг 11.21-нд байгуулсан. Байгууллагын албан бичиг энэ өдрөөр албан бичгийн дугаарыг тавьсан байгаа.
17. Гэрч “Багануур ХК”-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр: Манай компани угаасаа л хохиролтой үйл ажиллагаа явуулдаг.
18. Гэрч “Багануур ХК”-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр: Шинжээч нар хувийн компанид нүүрсээ борлуулсан учир хохирол учирсан гэж үзсэн. Хэрэв төрийн бодлого гэвэл хохирлын хэмжээ өөр гарна. Үүнийг та бүхэн л шийдэх байх.
19. Гэрч “Багануур “ХК-ийн Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал н.Базарсүрэн: Бид нунтаг нүүрснээс тодорхой хэмжээний нүүрсийг зарсан.
20. Гэрч “Багануур “ХК-ийн Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал н.Базарсүрэн: Бидэнд 09.27-ны өдөр гэрээ орж ирсэн ч 11.01-нд ТУЗ-ын тогтоол гарсны дараа буюу 11 сарын 21-ий өдөр гарын үсгээ зурсан.
21. Гэрч “Багануур “ХК-ийн Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал н.Базарсүрэн: Нүүрснээс хорогдол нэлээд гардаг.
22. Шинжээч нар: Эдийн засгийн дүн шинжилгээг өмнө нь хийж байгаагүй.
23. Шинжээч нар: Бид татварын акт торгууль тавиагүй зөвхөн дүгнэлтэндээ л дурдсан
24. “Багануур илч” ХК-ийн захирал н.Мөнхчулуун: Нүүрс нь байгалиас гардаг болохоор чулуу гардаг.
Сэтгэгдэл (21)