УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх сүүлийн үед улс төрийн хүрээнд яригдаж буй асуудлаар ингэж ярьжээ. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг 24 баримт буландаа онцолж байна.
1. Арбитрийн шүүх дээрхи ялалтын хувьд энэ бол би ажлаа хуулийн дагуу зөв хийж байсны л баталгаа юм.
2. АН-ын Генсек-д өрсөлдөхгүй гэж нэрээ татсан.
3. Би огцроогүй. Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж би сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн.
4. 2012 онд Зам, тээврийн яам байгуулагдахад Монгол улс нийт 2699 км хатуу хучилттай авто замтай байсан.
5. 2013, 2014 онд нийт 2655 км хатуу хучилттай автозам баригдаж Баянхонгор, Дорноговь, Дундговь Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн 6 аймгийн төв, 28 сумыг УБ хоттой хатуу хучилттай замаар холбосон.
6. 2012-2014 онд авто зам барьсан рекорд үзүүлэлтийг цаашид удаан хугацаанд дахиж давтаж чадахгүй.
7. Шийдлийн Засгийн газар 2015 онд нэг ч аймгийн төвийг УБ хоттой холбосон авто зам барьж чадсангүй.
8. 2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын ЗТЯ бол залгамж чанараа хадгалсан ганцхан яам байсан.
9. 1.3 тэрбум хүнтэй Хятад, жилд 50 сая зорчигч хүлээн авдаг Сингапурын хооронд 100 суудалтай онгоц дүүргэж чадахгүй байна гэдэг бол МИАТ-ын маркетинг муу байна л гэсэн үг.
10. Шинэ “БОИНГ” онгоцыг “Чингис” бондын мөнгөөр биш АНУ-ын “ЭКЗИМ” банкны 10 жилийн хугацаатай зээлээр авсан.
11. УИХ бодлогын бичиг баримтыг баталснаас хойш 3 жилийн дараа 2013 онд л шинэ төмөр зам барих төсөл эхнийхээ санхүүжилтийг авч ажлаа эхлүүлсэн
12. 2014 оны 10 дугаар сард ажлаа өгөхөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт барилгын ажлын 44.98 хувийг, газар шорооны ажил 77.3 хувийг хийсэн байсан.
13. ҮАБЗ, УИХ-аас өгсөн чухал үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж гадаад оронтой хэлэлцээр хийж байхад учирч байсан хамгийн хүндрэл нь хэлэлцээр хийгч тал биш, харин дотоодын улс төрчид байсан.
14. Зам, тээврийн сайдын хувьд миний баримталж байгаа байр суурь зөв гэдгийг баталж 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хаалттай чуулганд оролцсон гишүүд 53 гишүүн бүгд миний байр суурийг дэмжиж саналаа өгсөн.
15. Ажиллах хугацаандаа би аливаа хууль зөрчсөн үйлдэл дээр санал нийлдэггүй байсан.
16. Монгол Улсад шинээр баригдах төмөр замыг төрийн өмчит Монголын төмөр зам компани өмчлөх ёстой гэдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010, 2011 онд төмөр замын асуудлаар гаргасан зөвлөмжүүд, Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолтой нийцэж байгаа.
17. Ер нь төмөр замын бүтээн байгуулалтын мөнгө Зам, тээврийн яамаар дамжаагүй, мөнгө яаманд хамаагүй байдаг. Мөнгөний асуудал Сангийн яам, Хөгжлийн банк, Монголын төмөр зам компанийн хооронд л явагддаг.
18. Төмөр замыг гацааж байсан юм бол сөрөг хүчин болох МАН-ын сайд Н. Төмөрхүү миний дараа энэ албан тушаалыг аваад 10 сар ажиллахдаа тэр гацааг гаргаад явна биз дээ.
19. Төмөр замын бүтээн байгуулалтын мөнгө Зам, тээврийн яамаар дамжаагүй, Мөнгө яаманд хамаагүй байдаг. Мөнгөний асуудал Сангийн яам, Хөгжлийн банк, Монголын төмөр зам компанийн хооронд л явагддаг.
20. Төмөр зам дээр хөрөнгө мөнгө завшсан гэх гүтгэлгийг АТГ шалгаад үгүй гэдгийг тогтоосон. Харин гүтгэсэн хүн нь шүүхээр ял авсан.
21. Миний дараа өөр намын сайд энэ албан тушаалд очлоо. Тийм л луйвар байгаа юм бол илрүүлээд гаргаад ирэх хугацаа хангалттай боллоо шүү дээ.
22. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын даланг Солонгосын “Samsung” компани барьж, түүний хяналтыг Германы төрийн өмчит “Германы төмөр зам” (Deutsche Bahn) компанийн герман инженерүүд хянаж ажилласан.
23. ҮАБЗ-ийн удирдамжийг хэрэгжүүлж Монгол Улсын ирээдүйн хөгжлийг хангасан хэлэлцээрүүд хоёр хөрштэй байгуулж чадсан.
24. Би 2 жил сайдаар ажиллахад ЗТЯ-ыг Үндэсний аудитын газар жил бүр шалгасан. Тэр шалгалтын дүнг УИХ-д тухай бүр танилцуулсан.
Сэтгэгдэл (1)