Өнөөдөр Оросын Ерөнхийлөгч В.В.Путины төрсөн өдөр. Тэрбээр 1952 оны аравдугаар сарын 7-ны өдөр мэндэлжээ. Түүний тухай 24 сонирхолтой баримтыг хүргэе.
1. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр ч дунд сургуулийг дамжжээ. Тэрбээр VIII ангиа төгсөөд химийн гүнзгийрүүлсэн сургалт бүхий сургууль руу шилжсэн байна. Харин хичээлдээ тийм ч сайн байсангүй. Хими, физик, алгебр, геометрийн хичээлдээ дунд гэсэн үнэлгээтэй төгсчээ. Харин байшингийн дөрвөн давхрын тагтнаас гараараа зүүгдэн ангийнхнаа ангайлгаж байсан тохиолдол бий гэнэ. Тэрбээр X ангийнхаа төгсөлтийн үдэшлэг дээр ангийн багштайгаа нэг дор 20 эклер идэж чадна гэж мөрийцөөд 14-ыг ходоондоо хийж байсныг ангийнхан нь дурсдаг байна.
2. 1974 онд залуухан байхдаа азаа үзэн сугалаа автал «Запорожец» маркийн машин хожиж тун азтай гэдгээ харуулжээ.
3. Тэрбээр албан ёсны ярианаас гэв гэнэт хэний ч санаанд ормооргүй алдаатай үг хэлдэг гэнэ. Нэгэнтээ өндөр настнуудад зориулсан асрамжийн газар байгуулах тухай хуралдааны үеэр амбан захирагч нарын яриаг удтал сонсныхоо дараа, “Та нар яах гэж асуудлыг улам хүндрүүлж байдаг юм бэ?! Нэг эмгэн өлссөнөөс болоод үхэж байхад бид заавал түүнд туслах ёстой юу” гэсэн байгаа юм.
4. 2000 оны эхээр В.Путин Орос оронд сайн сайхан юм юу ч авчрахгүй хэмээн нэр хүнд бүхий зурхайчид өгүүлж байв. Яг Сталин шиг хүн гарна, яагаад гэвэл түүнтэй адил туулай жил төрсөн, жинлүүрийн ордных гэцгээж байв. Гэтэл В.Путин үнэндээ луу жилд төрснийг нь огт тооцоогүй байдаг.
5. Түүнийг Ерөнхийлөгч болохоос өмнө зуслангийн байшин нь бүрэн шатжээ. Өөрсдөө л арай чамай амь гарсан аж. Харин түүний гэртээ хадгалдаг загалмай л галд өртөөгүй яг тэр хэвээрээ үлдсэн байжээ. Үүнд өдийг хүртэл ихээхэн бэлэгшээж явдаг гэнэ.
6. В.Путин хоёр охинтой. 1985, 1986 онд дараалан гарсан эгч дүүс. Эгч Мария нь дунд сургуулиа төгсөөд Санкт-Петербургийн их сургуулийн биологийн факультетийг сонгосон бол дүү Екатерина нь мөн энэ сургуулийн япон хэлний ангийг сонгожээ.
7. Тэрбээр албан тушаалд очлоо гэхэд хуучин өрөөний нь юуг ч өөрчилж сольж өөрчилдөггүй.
8. В.Путиныг гадаад, дотоодод ажлаар явахад нь 25-30 хүн байнга дагалддаг. Түүнээс гадна Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас зургаа, гадаадынхнаас хоёр сэтгүүлч дагаж сурвалжлах эрхтэй.
9. В.Путин ямар нэг арга хэмжээнд ихэвчлэн хожимдож очдог.
10. В.Путин хэд хэдэн тусгай онгоц хэрэглэдэг. Нэг онгоц нь тун тохилогоос гадна холбооны хамгийн орчин үеийн хэрэгслээр тоноглогдсон байдаг. Харин протоколын ажилтнууд, хамгаалалт болоод хэвлэл мэдээллийнхэн өөр онгоцоор урьдчилан нисдэг.
11. В.Путиныг хаа ч явсан үргэлж хамт байдаг хүн нь түүний хэвлэлийн төлөөлөгч. Мөн сэтгүүлчдэд хамгийн түрүүнд мэдээлэл өгдөг.
12. Тэрбээр өглөө босоод усан санд 30 минут сэлдэг.
13. Өөрөө долоо хоногт зургаан өдрийг ажил дээрээ авдаг бол түүний аппаратынхан ихэвчлэн ням гарагт ч ажилладаг байна.
14. Ямар нэгэн хуралдааны үеэр тусгай нууц утас нь дуугарлаа гэхэд туслах нь мэдэгдсэнээр тусгай өрөөнд ордог. Яагаад гэхээр өөр улс орны төрийн тэргүүнүүд тусгай сувгаар холбогддог байна. Мөн зэрэгцээд дуудлага ирсэн тухайн орныг хаиуцсан орчуулагч нь мөн холбогддог байна.
15. Түүнд гар утас байхгүй. Мөн интернэт ашигладаггүй. Харин Холбооны аюулгүй байдлын алба өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн товчооныг түүнд өгдөг байна.
16. В.Путин бүжгэн жүжиг, дуурь, ер нь сонгодог урлагийг таашаадаг.
17. Тэрбээр өөрийн нүүр будагч, хувцаслалтыг нь хариуцсан дизайнертай.
18. Амьтанд тун хайртай. Түүнд дөрвөн нохой, нэг ишигтэй ямаа, Вадик нэртэй пони морь бий.
19. В.Путины тухай 13 кино хийгдсэн байдаг. Үүнд, “Хэн ч үл мэдэх Путин”, “Ерөнхийлөгчийн нөхөр”, “Путины систем”, “55”, “Хана”, “Путин, Орос, Баруун”, “Ёроолгүй дээгүүр тавьсан гүүр”, “Жинхэнэ Путин” зэрэг 11 баримтат, “Хэвлэлийнхэнд зориулаагүй үнсэлт” нэртэй нэг уран сайхны кино юм.
20. IX ангид байхдаа нөгөө ангийнхаа бүх хөвгүүдтэй зодолдоод нөгөөдүүлээ ялж байсан гэнэ. Тэр үед самбо бөхөөр хичээллэдэг байсан нь ийнхүү тус болжээ.
21. Тэрбээр самбо болон жүдо бөхийн спортын мастер. Ленинград хотын уүдо бөхийн аварга. “Хөдөлмөр” хүүхдийн спортын сургуулийн аварга. ЗХУ-ын цомын аварга шалгаруулах тэмцээний шагналтай. «Жальгирис» болон «Калев» нийгэмлэгийн аварга. Их, дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд олон удаа тэргүүн байр эзэлж байжээ. Түүнийг хүүхэд байхаас нь Анатолий Рахлин гэдэг хүн 11 жил дасгалжуулсан байна. Энэ хүн хожим Оросын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн шигшээ багийг дасгалжуулж байсан ажээ.
22. 1999 онд түүний Василий Шестаков болон Алексей Левицкий нартай хамтран “Владимир Путинтэй хамт жүдогоор хичээллэе» нэртэй анхны номоо гаргажээ.
23. В.Путин газрын зураг, алдартай хүмүүсийн хөрөг бүхий марк цуглуулдаг.
24. Түүний өвөө В.И.Лениний тогооч байсан бөгөөд Сталинд ч нэг биш удаа зоогийг нь бэлтгэн барьж байжээ.
Сэтгэгдэл (15)