-
2023 оны 3 сарын 29
Хаврын улс төр халуун болох нь ээ гэдэг нь өнөөдөр өрнөж байгаа олон үйл явдлаас харагдаж буй. Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Авлигын тухай хууль гээд анхаарал татах олон сэдэв байгаа ч яг одоо хуралдаж байгаа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаас гарах шийдвэр бүхний анхаарлыг татаж байгаа.
-
2023 оны 3 сарын 29
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
-
2023 оны 3 сарын 29
Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр хамгийн түрүүнд санал дүгнэлт гаргадаг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүн бүрдүүлдэг. Энэ удаагийн парламентын Халдашгүй байдлын дэд хороог Н.Энхболд гишүүн даргалдаг бөгөөд гишүүд нь С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар билээ.
-
2023 оны 3 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Торир Ибсен, Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханнес Хансо, Эл Салвадор Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алданов Франкеко Алварез, Бахрейны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммед Гассан Мухаммед Аднан Шейху, Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Өструп Мөллэр нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
-
2023 оны 3 сарын 28
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулах, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Парламентын сургалтын цогц хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын Тамгын газраас батлан хэрэгжүүлж байгаа билээ.
-
2023 оны 3 сарын 27
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай хийлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гадаад зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах сэдвээр санал солилцов.
-
2023 оны 3 сарын 27
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон. Энэ дагуу зургаадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах үүрэгтэй.
-
2023 оны 3 сарын 27
Энэхүү хурлын эхэнд цаг үeийн нөхцөл байдал буюу Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг прокуророос УИХ-д хүргүүлсэн саналын талаар иргэд, сонгогчдоос ирүүлсэн саналыг сонссон байна.
-
2023 оны 3 сарын 27
Зохион байгуулалттай маягийн зүйл харагдаж байгааг та бүхэн анзаарсан байх. Өчигдөр амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Бат-Эрдэнэ бүрэн эрхээ авч үлдэхийн тулд гишүүдэд тэрбум, тэрбумаар мөнгө тарааж байна гэсэн илт, үндэслэлгүй, худал, утгагүй зүйлийг олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэж амралтын өдрүүдэд ийм мэдээлэл тарааж байгаа нь өөрөө сэжиг бүхий үйлдэл, зохион байгуулалттай зүйл байна гэж эмзэглэж байна
-
2023 оны 3 сарын 27
Намайг огт холбоогүй хэрэгт гүтгэж 300 мянган хүнд тус мэдээлэл нь хүрч, 5000 хүн шэйр хийж, 2000 хүн сэтгэгдэл бичсэн байна. Сүхбаатар аймагт ямар нэгэн зэвсэглэсэн этгээдүүд үйлдэл хийгээгүй гэдгийг тус аймгийн Цагдаагийн газраас өгсөн. Андын элч уурхайн ТУЗ-ийн дарга ямар нэг үйлдэл болоогүй, хамааралгүй гэдгийг хэлж байгаа.
-
2023 оны 3 сарын 27
УИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралддаг. Энэ дагуу АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна.
-
2023 оны 3 сарын 27
Shilengov.mn-ээр 2590 хуулийн этгээд, үүнээс 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нээлттэй болгож байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасанчлан 68 мэдээллийг ил тод болгож байгаа.
-
2023 оны 3 сарын 27
Дүүргийн МАН-ын хорооны дарга нарыг Нийслэлийн намын хорооноос санал болгон томилдог бөгөөд Ж.Сүхбаатар сайдыг мөн тэр зарчмаар томилсон юм байна. Ингэснээр Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн, сайд, намын хорооны дарга гэсэн гурван давхар дээлтэй болж байна.
-
2023 оны 3 сарын 24
Чуулганаар дурдагдсан онцлох тоо, баримтуудыг багцлан хүргэж байна.
-
2023 оны 3 сарын 24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, усны салбарт анхаарал хандуулж ажиллах дараах дөрвөн чиглэл, шийдлийг онцоллоо.
-
2023 оны 3 сарын 24
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 74.4 хувийн саналаар дэмжин, баталлаа.
-
2023 оны 3 сарын 24
Ийнхүү дээрх 421 суралцагчийн мэдээллийг хянаж үзвэл эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд Боловсролын зээлийн сангаар суралцсан, суралцаж буй болох нь тогтоогдож байна.
-
2023 оны 3 сарын 24
УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад хандаж “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
-
2023 оны 3 сарын 24
Тэдний нэг бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга “Шударга” хэмээн имижээ бүрдүүлж буй Б.Энхбаяр гишүүн. Өнөөдрийн трэнд сэдвээр Б.Энхбаяр гишүүний Боловсролын зээлийн сангаас авсан тэтгэлгийг сонгосон бөгөөд Түүнээс гурван асуултад хариулт хүсэж байна.
-
2023 оны 3 сарын 24
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.