УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, асуултад хариуллаа.
Тэрбээр "Дарханы арьс ширний цогцолбороор олон жил улс төржөөд урагшлахгүй байгаа учраас заавал Дарханд баригдах шаардлагагүй гэж үзсэн. Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс болгох шаардлагатай гэж үзсэн. Мөн бүс бүрт арьс шир боловсруулах үйлдвэр барих шаардлагатай гэж үзсэн. Тиймээс энэ бол сонголт. Орон нутаг тухайн төслийг дэмжихгүй бол гуйгаад байх шаардлагагүй. Өөр газар яаралтай барих шаардлагатай. Найман жилийн турш улстөржинө гэдэг их цаг хугацаа. Тухайн газар нутгийн онцлог, тээвэр логистикийн асуудал гээд олон асуудлууд дагаж яригддаг. Тиймээс дахин улстөржиж гацаасай гэж хүсэхгүй байна. Тиймээс Дархан, Хангайн бүсэд аль нэг газарт баригдах эсвэл бүсүүдэд баригдах нь зүйтэй гэж үзсэн" гэв.