УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам үг хэллээ.
Тэрбээр "Оюуны хулгайтай тэмцэх асуудлыг хөтөлбөрт оруулах хэрэгтэй. Бид хуулагч үндэстэн болчхоод байна. Магистр, доктрант, арван жилийн хүүхдүүд ч гэсэн хуулж байна. Энэ асуудалтай бид зайлшгүй тэмцэх ёстой гэж боловсролын салбарын хүний хувьд үзэж байна.
Дараагийн зүйл бол ЭЕШ-ыг олон удаа авдаг болгомоор байна. Хүүхдүүдийн ирээдүйг ганцхан өдрийн шалгалтаар шийддэг баймааргүй байна" гэв.