УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар, байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол, 2025-2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Тулга тойрсон хэдэн тоотой зууралддаг байдлаар 30 жил явж ирлээ. Бидний хамгийн том зорилго бол эдийн засгаа тэлэх. 10 мянган долларт хүрчих юм бол тооны тухай тодорхой ярих эрхтэй болно. Өнөөдөр энэ эрхээ хязгаарлуулсан учраас төсвийн хязгааруудыг тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл, өөрөө өөрийгөө боомилж ирсэн. Бид зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн эдийн засаг дээр сайжруулах боломжгүй" гэв.
Д.Батчулуун