УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх асуудлыг яаралтай хэлэлцүүлэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Мөн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Ийнхүү одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг УИХ-ын гишүүд хаалттай горимоор сонсч байна.
Сэтгэгдэл (1)