УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хурдтай хөгжлийн төлөө гэх том зорилт тавиад орж ирсэн байна. Хамгийн гол хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг доторх зорилт нь чухал байна.
"Бүсчилсэн хөгжлийг гишүүд зөв харж эхэллээ" гэж байна. Бодит байдал дээр бас худлаа. Удахгүй төсөв орж ирнэ. Өөр өөрсдийн сонгогдсон бүс нутаг руугаа төсөв тавиулахыг боддог.
Тэгэхээр механизмийг нь яаж хийх вэ. Хүн л юм болохоор сонгогдсон тойрогтоо мөнгө тавиулахыг л бодно. Ярихдаа төр муу менежер хувийн хэвшилээ дэмжинэ гэдэг. Гэтэл бодит байдал дээр төр бүхнийг өөртөө төвлөрүүлчихсэн байдаг шүү" гэв.
Сэтгэгдэл (2)