УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар, байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол, 2025-2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр Ерөнхий сайд үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Эдийн засаг харьцангуй тэлж, үзүүлэлтүүд сайжирч байгаа учраас энэ өгөөжөөрөө асуудлыг шийдэхийн тулд зориглох нь зүйтэй юм. Хурдтай хөгжлийн төлөө зоригльё гэж хамтарсан засаг байгуулсан" гэв.