УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хээл хахууль, авлигыг устгах сонирхол энэ Засгийн газарт байна уу. Мөрийн хөтөлбөрт өмнөх алдааг засах асуудал нэлээд тусгагдсан байх гэж бодож байна. Мөнгөний сонгуулийг устгая. Ингэхийн тулд сонгуулийн ухуулагчид урамшуулал өгдгийг болиулъя, хэсгийн ахлагч гэдэг орон тоог байхгүй болгоё, сонгуулийн санал авах өдрийг Лхагва гарагт товлож байя" гэв.
Сэтгэгдэл (2)