УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дараах өөрчлөлтийг орууллаа.
Тухайлбал,
- УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны,
- УИХ-ын гишүүн Б.Уянгыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны,
- УИХ-ын гишүүн С.Лүндэгийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны,
- УИХ-ын гишүүн Б.Жавхланг Ёс зүй, дэгийн байнгын хорооны,
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны,
- УИХ-ын гишүүн Б.Батцэцэгийг Төсвийн байнгын хорооны,
- УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Төсвийн байнгын хорооны,
- УИХ-ын гишүүн Б.Заяабалыг Хуульзүйн байнгын хорооны,
- УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг Хуульзүйн байнгын хорооны,
- УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахыг дэмжлээ.
Сэтгэгдэл (1)