-
2017 оны 2 сарын 01
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл;
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.
2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Өргөдлийн байнгын хорооноос “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелелт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонсох.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2017.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гадаад харилцааны яамны 2016 оны тайланг сонсох;
Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Дипломат төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай асуудал /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайланг сонсох.
-
2017 оны 1 сарын 31
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал гаргаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр хуулийн төслийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор тусгажээ. Хуулийн үйлчлэх хүрээнд 1990 онд ардчилсан хувьсгалыг хийхэд онцгой гавьяа байгуулсан манлайлагчид ахмадуудыг нэмж багтаах саналтай байна гээд энэхүү саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу дээрх асуудлаар санал хураалт явуулахад уг саналыг хуулийн төсөлд тусгах санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэгийг авч чадсангүй.
Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Гантулгаар, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Ахмет Язалд баяр хүргээд хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш нь хэлэхдээ хоёр талын харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаад талархалтай байдгаа дурдаад үүнд ТИКА байгууллагын гүйцэтгэсэн үүргийг онцоллоо.
Мөн түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Орхоны хөндий дэх Түргийн үеийн түүхийн дурсгалуудыг сэргээх, засварлах ажлын талаар хоёр талаас хамтран ажиллаж байсныг дурдав.
Элчин сайд Ахмет Язал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.
-
2017 оны 1 сарын 31
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаараа эхлээд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсэг хуралдан, эрүүлжүүлэх байранд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх, төслийн 4 дүгээр зүйлд хуулийн 7.3.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар заасан байсныг “шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэж өөрчлөн найруулах, эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд шилжиж байгаатай холбогдуулан хуулийн зорилт хэсэгт өөрчлөлт оруулах зэргийг төсөлд тусгасан болохыг тэрээр танилцууллаа. Мөн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын 6 томьёолол боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан, Л.Болд, Ж.Ганбаатар, Ж.Батзандан, М.Билэгт нар хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд сэтгэцийн эмгэгтэй хүнд хэрэглэдэг номхотгох арга хэрэглэх талаар тусгасан зохицуулалтын талаар тодруулсан юм. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Номхотгох таван арга байдаг бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэний аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэхээр тусгасан” хэмээн хариулт өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, эрүүлжүүлэх байрыг эмнэлгүүд рүү шилжүүлсэн нь амьдралд нийцэхгүй байгаагаас үүдэн дахин зохицуулалт хийж байна. Ингэхдээ хүний эрхийг хангахад чиглэсэн зөв зохицуулалт хийх нь чухал гэдэг саналыг хэлсэн. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхээр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
Байнгын хорооны хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, уг хуулийн төслийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хэлэлцэх шаардлагатай байгаа тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.1.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн тав хоногийн хугацаатай завсарлага авах нь зүйтэй хэмээн үзснийг мэдэгдлээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Засгийн газраас хууль сахиулах системтэй холбоотойгоор өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдтэй харилцан хамааралтай зохицуулалтуудтай. Тиймээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нэг хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн юм.
Эдийн засгийн байнгын хороотой хамтран шийдвэрийн төсөл гаргахаар тогтов
Дараа нь Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд санал, дүгнэлтийг танилцуулсан.
1. “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн болон бусад хууль тогтоомж зөрчиж, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдаж одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээний заалтыг зөрчиж хийгдсэн байх тул Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах.
2. Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдаж авахдаа халхавч гэрээ хэлцэл байгуулах, “ХХБ” болон “Улаанбаатар банк”-ны хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлагад ажилладаг цөөн хүмүүсийн нэр дээр зохиомлоор байгуулсан компаниудын нэр дээр Монголбанкнаас хууль бусаар олгосон зээл, Хөгжлийн банкнаас тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, зарим аж ахуйн нэгжтэй байгуулсан концессын гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулж улсын төсвөөс гаргуулсан их хэмжээний мөнгөн хөрөнгө /90.0 сая ам.доллар/, түүнчлэн хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө зэрэг эх үүсвэрүүд ашиглагдсан, зээлийн гэрээ гэгчийг байгуулахдаа “ирээдүйд бий болох орлого”, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан “Зэс худалдан авах гэрээ”, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь”, “Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц” зэрэг хууль бус халхавч, эсхүл огт байхгүй зүйлийг барьцаалсан зэргээс үзэхэд дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр мь хууль бус. эргэн төлөгдөх баталгаагүй, эцсийн эрсдэлийг төр хариуцахаар байна. Иймд Засгийн газар болон Монголбанк энэ танилцуулгад дурдсан эх үүсвэрүүдийн хүрээнд ХХБ, “Улаанбаатар банк”-ны хувьцаа эзэмшигчтэй харилцан тооцоо хийх нь зүйтэй гэж үзэв.
3. “Эрдэнэт үйлдвэр”-т хууль бус хяналт тогтоосноос хойших хугацаанд тус үйлдвэрийн орлогын ихээхэн хэсзг Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компаниудад шилжиж улсад төлж байсан татварын хэмжээ эрс багасаж байгаа нь анхаарал татаж байна Тухайлбал. 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 21 хүртэлх хугацаанд тус үйлдвэрийн орлогоос 2013 оны ногдол ашиг гэх 8.6 сая ам.доллар, 2012 оны ногдол ашиг гэх 47.1 сая ам.доллар “Монголиан Коппер корпораци” ХХК-д гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая ам.доллар /нийт 58.3 сая ам.доллар/ Кью-Эс-Сип компанид гэрээний төлбөр гэх 17.0 тэрбум төгрөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 2.7 тэрбум төгрөг тус тус шилжүүлсэн байна. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2016 онд улсын төсөвт төлөх татварын хэмжээ 230.0 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй гэж татварын алба дүгнэсэн байна.
4. ХХБ, Улаанбаатар банк, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлал болон Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан концессын гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулсан асуудлыг дахин хуулийн хүрээнд нягтлан хянаж хувьчилсан үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэр нь Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг “худалдаж авсан” ажиллагаа, эх үүсвэртэй ижил төсөөтэй байвал нэн яаралтай хууль, шударга ёсыг сэргээн тогтоох арга хэмжээ авах зэргийг ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгасан байсан юм.
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн засварлага авсан нь өнөөдөр дуусч буй тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн бөгөөд ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Ажлын хэсэг хууль эрх зүйн цаашдын гаргалгаагаа хэрхэн тодорхойлж байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд тодруулсан. Ажлын хэсгийн санал, дүгнэлт дэх шийдлийн дагуу асуудлыг шийдвэрлэгдэх ёстой хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд тайлбарлаад, шийдвэрийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, ОХУ-ын эзэмшилд байсан хувьцааг Монголын хувийн хэвшлийн байгуулллага шилжүүлж авсан байгаа гэдгийг хэллээ. Улсын Их Хурал хувийн өмчид халдах талаар ярьж байгаа, нөгөөтэйгүүр шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх байгууллага хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд заасан байхад дээр үйл явдалтай холбоотой шүүхийн шийдвэр тогтоол, эцсийн шийдвэр гараагүй байгааг онцолсон юм. Мөн Улсын Их Хурал энэ үйл явдалтай холбоотой тодорхой шийдвэр гаргаж байгаа бол 49 хувийг эзэмшигчийн төлөөлийг оролцуулж, асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, хувийн өмч гэдгийг ярихаасаа өмнө хуулийн дагуу хувийн өмчтэй болсон эсэх асуудал гээд “Стратегийн ордын ангилалд багтсан, олон нийтийн буюу төрийн өмчид байсан компанийн тодорхой хувь хуулийн дагуу хувийн өмчид шилжсэн байсан бол өнөөдөр ийн хэлэлцэх нь үнэхээр зохисгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн тэрээр ажлын хэсгийн дүгнэлт дэх ногдол ашгийн талаар тодруулав. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хянан шалгах нь Улсын Их Хурлын үндсэн үүрэг болохыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тайлбарлаад “Энэ хүрээнд дээрх үйл явц нь олон хууль, тогтоолыг зөрчиж байгаа учир Улсын Их Хурал шалгах бүрэн эрхтэй. Улсын Их Хурлын зарим гишүүн “нийгэмчлэх, хураах, хувийн өмчид халдах” гэж нэр томьёо хэрэглээд байгаа. Тэгвэл хамгийн энгийнээр тайлбарлахад аавынхаа эзэмшлийн автомашиныг хүү нь зөвшөөрөлгүйгээр зарчихсан. Уг нь ааваасаа асууж, зөвшөөрөл авах ёстой биз дээ. Үүн шиг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх ёстой атал тэгсэнгүй. Үүний хариуцлагыг хаанаас нэхэх вэ. Илэрхий хууль зөрчсөн ийм үйлдэл гарчихаад байхад Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй юм. Тиймээс үйл явцыг хэтэрхий гуйвуулж, мушгин тайлбарлах хандлага гаргахгүй байхыг та бүхнээс хүсье” хэмээн хэлсэн.
Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа, 2012 болон 2013 онд хуваарилсан ногдол ашиг болох нийт 55.7 сая ам.долларыг өмчлөлийн асуудал шийдэгдээгүй байгаатай холбоотойгоор шилжүүлээгүй, өглөг хэмээн тодорхойлоод байлгаж байсан. Шийдвэр гарч “Монголиан Коппер корпораци” ХХК-д шилжсний дараа холбогдох талуудын нэхэмжлэлийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 8.6 сая ам.доллар, мөн оны 08 дугаар сарын 12-ны өдөр 47.1 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гарч “Монголиан Коппер корпораци” ХХК-д шилжүүлсэн хэмээн хариулт өгсөн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн лавласны дагуу 2012 онд Монголын талд ногдол ашиг болгон 110 сая тэрбум төгрөг, 2013 онд 68.3 тэрбум төгрөг шилжүүлсэн болохыг тодруулан хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар уг асуудлыг Монгол Улс дотооддоо шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Дэлгэрсайхан, Д.Тэрбишдагва, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар санал хэлж, ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо уг санал, дүгнэлтийг хэлэлцсэний дараа Хууль зүйн байнгын хороо хамтарсан шийдвэрийн төсөл гаргах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 31
Монгол улсын аюулгүй байдлын нэгэн баталгаа, 100 гаруй жилийн түүхтэй Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн нөр их ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, хүч хөдөлмөр, оюун ухаанаа шингээж ажилласныг үнэлэн ”Эх орны төлөө” Батлан хамгаалахын дээд шагналаар шагналаа. Шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулан өглөө.
Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг төгөлдөржүүлэх, түүний тулгуур баримт бичиг болох Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс болон Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжуудыг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нь тус ажлын хэсгийг ахлан, идэвхи зүтгэл гарган ажилласан юм. Улс орны нийгэм, эдийн засаг, төрийн гадаад, дотоод бодлогод гарсан өөрчлөлт, шинэчлэлттэй уялдуулан батлан хамгаалахын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэнээр ”Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг боловсруулж, Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталгаажуулсан. ”Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг нь 8 бүлэг 52 заалт бүхий батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, төрийн цэргийн байгуулал, зэвсэгт хүчний үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, улс орныг батлан хамгаалах асуудлыг тогтолцоогоор нь авч үзсэн батлан хамгаалахын эрх зүйн суурь баримт бичиг болж чадсан юм.
Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ”Юуны өмнө та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаснаа илэрхийлж байна. Миний хувьд цэрэг, эх орон, арми гэдэг зүрхэндээ тээж явдаг эрхэм зүйл. Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа баталгаажуулан өнөөдрийн 21-р зуунд хүрэхэд Зэвсэгт хүчин шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн. Монголын төр Зэвсэгт хүчнээ байнга дэмжиж, үүрэг гүйцэтгэх чадавхийг бэхжүүлэхийн тулд бүх талын бодлогын арга хэмжээг авч байх ёстой. Эх оронд эр цэрэг хэрэгтэй. Энэ ч үүднээс өөрийн ухамсарт амьдралыг эх орондоо зориулсан эцгийнхээ үйл хэргийг үргэлжүүлэхийн төлөө, тэр өндөр нэр алдарыг сэвтээхгүй, үйл хэргийг залгахын тулд өөрийнхөө оюун ухаанаа дайчлан ажиллаж байна. Сая бидэнд түүхэн том хувь тавилан тохиолоо. Батлан хамгаалахын эрх зүйн томоохон багц өөрчлөлтийг хийх түүхэн үүргийг энд байгаа баг бүрэлдэхүүн бид хамтран амжилттай хийж чадлаа. Одоо бодлогын баримт бичигтэй холбоотой Гамшигтай тэмцэх онцгой байдлын хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэхэд бэлэн боллоо. Ингэснээр бидний тавьсан зорилт хэрэгжиж дуусах юм. Тавьсан зорилтын хүрээнд дотоодын цэргийн асуудал одоохондоо маргаантай байгаа. Нэгэнт Монголын төр бодлого гаргасан бол тэр бодлого цаашдаа салбарын хуульд тусгал болж хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байдаг.
Одоо амаргүй цаг үе ирж байна. Монгол улсын дотоод болон гадаад улс төрийн нөхцөл байдал эрс хувьсан өөрчлөгдөж байна. Бүс нутаг зэвсэглэлээр хөөцөлдөх асуудал ноцтой байдалд шилжиж байна. Монгол улс дэлхийн том соёл иргэншлийн уулзвар дэлхийн их гүрнүүдийн дунд геостратегийн ашиг сонирхол бүхий байрлалд оршдог. Энд Монгол улс өөрийн эрхгүй татагдан орох нөхцөл байдал бий болж байгаа. Тиймээс бид учирч болзошгүй аюул заналыг байнга урьдчилан харж судалж тулгарч болох сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулахыг байнга санаж, урьдчилан харж ажиллах ёстой. Тиймээс бид албандаа илүү санаачлагатай, шинжлэх ухаанч, мэргэжлийн, гадаад дотоод орчныг мэдэрсэн бодлого үйл ажиллагаа явуулах нь чухал байна. Энэ түүхэн сорилтын өмнө амжиж ирээдүйг харсан эрх зүйн шинэчлэлээ хийж дууслаа. Энэ хийсэн эрх зүйн өөрчлөлт, алсыг харсан бодлого бидний ирээдүйд улс орныг аварч гарахад гол тулгуур болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү том бодлогын баримт бичгийг гаргахад хамтран ажилласан та бүхэнд баярласнаа илэрхийлье. Улс төрийн тогтвортой 4 жилийн хугацаанд бид салбарынхаа өсөлт дэвшил авчирсан шинэ 21-р зуунд үүрэг гүйцэтгэх чадавртай Зэвсэгт хүчин болгож хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэе” гэлээ.
-
2017 оны 1 сарын 31
Б.Дэлгэрсайхан гишүүн улсдаа 100 сая төгрөг хандивлана гэв
Түгээх
2017-01-31 12:49:00 - Улс төр
delgersaihan
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байгаатай холбогдуулан, иргэд сайн дураараа мөнгөн болон эд материалын хандив цуглуулах санаачлага дээшүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувийн зүгээсээ 100 сая төгрөгийн хандивыг улсдаа хандивлана хэмээн мэдэгдлээ. Уг санаачлагыг УИХ-ын бусад гишүүдийг дэмжихийг уриалсан бөгөөд Н.Оюундарь гишүүн санаачлагад нэгдэж байгаа аж. Тэрээр ”Хандив өгөхийг дэмжиж байгаа. Яг хэдэн төгрөг хандивлахаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийднэ” гэв.
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Хандивын аянд төрийн албан хаагчид болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагуудыг нэгдэхийг уриалж байна. Миний хувьд хувьцаа эзэмшдэг ААН-дээ энэ саналыг тавьсан. Санаачлагыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байгаа. Бусад ААН-үүд ч энэ санаачлагыг дэмжиж байна лээ. Засгийн газраас хандивыг байршуулах данс нээх зэргээр холбогдох зохицуулалтыг хийнэ байх гэж бодож байна” гэлээ.
-
2017 оны 1 сарын 31
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаан 09 цаг 40 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа ажлын хэсэг нь хуралдаж амжаагүй учир Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулсныг мэдэгдэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал оруулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 нь уг горимын саналыг дэмжив.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол холбогдох ажлын хэсгийн хамт оролцов.
Хэлэлцэж байгаа тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуусан юм. Үүний дараа Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.
Тухайлбал, Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэрийг, Монгол Улсын газар зүйн нэрийн жагсаалтыг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав нарын хувьд уулынхаа нэрийг өөрчилсний дараа Монгол Улсын газар зүйн нэрийн жагсаалтыг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Харин Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ын Хэнтий Хаан уул, Hetii Haan uul, Хэнтий, Өмнөдэлгэр гэснийг Бурхан Халдун уул, Burkhan Khaldun uul, Хэнтий, Өмнөдэлгэр гэж өөрчилсүгэй гэсэн саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.
Иймд Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалгасан юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд заасан “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснийг хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар гэж өөрчилснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. Түүнчлэн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн 2 дугаар зүйлд заасан “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснийг хуулийн хэрэгжүүлэх хугацааг ердийн журмаар гэж өөрчилснийг хуралдаанд оролцсон гишүүд 92.3 хувиар дэмжлээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй өөр саналын томьёолол ирүүлээгүй тул хуулийн төслийн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.
Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор хуулийн төслийг боловсруулсан билээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ жил Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэдэн төгрөг орж ирэхийг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг тодорхой болгох хэрэгтэйг анхааруулж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, “Одоогоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс 1590 орчим санал, 150 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байгаа. 2017 онд 20 орчим тэрбум төгрөг орж ирэх хэдий ч зээлийн эх үүсвэр хүндрэлтэй байгаа. Бидний хувьд хуулийн төсөлд өөрчлөлт оруулсны дараа хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг тодорхой болгох талаархи асуудлыг судлаж шийдвэрлэнэ. Ер нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа гэж хариулсан юм.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.
Үүний дараа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийн ахлагчаар Г.Тэмүүлэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 31
Улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох систем манайд байхгүй. Үүнийг засахын тулд Монгол улсын ерөнхийлөгч сонгогдсон болон томилогдсон Улс төрийн албан тушаалтантай хариуцлага тооцох системийг бий болгохоор хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн бариад байгаа билээ. Уг хуулийн төслийн өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг шийдэх юм. 65 суудалтай МАН улс төрийн зориг гаргаж энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь анхаарал татаж байна.
Дөрвөн жилийн давтавжтай сонгуулийн үр дүнд сонгогдож, томилогддог албан тушаалтнууд алдаа гаргасан ч дахиад л албан тушаалд томилогддог. УИХ-ын гишүүд нь оффшор бүсэд данстай, авлига авсан, төрийн албыг төрлийн алба болгосон, улсын мөэнө хувьдаа завшсан гээд улстөрчдөд хариуцлага тооцох урт жагсаалт гарна. Гэвч энэ бүгдийг улстөр, гүтгэлэг гэх үгээр далдлаад өнгөрдөн байдал үгүй болох. Ялангуяа улстөрийн албан тушаалтан ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогвол улстөрд болон төрийн өндөр албан тушаалд томилогдох эрхийг нь хоёр эсвэл дөрвөн жилээр хязгаарлах нь. Хэрэв энэ хууль үйлчлээд улстөрд орж ирэх хугацааг нь хязгаарлавал дараа дараагийн төрийн өндөр албан тушаалтнуудад маш том сануулга болох учиртай. Хариуцлага тооцож байж, хариуцлагатай ажиллаж байж төрийн хүн болно. Мөн энэ хуульд сахилгын хариуцлага тооцохоор бол тухайн албан тушаалтанд зөвхөн өөрт нь мэдэгдэх эсвэл олон нийтэд ил тод зарлах тусгажээ. Өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээлгэж буйгаа олон нийтэд нээлттэй мэдэгдэнэ гэсэн үг.
Огцруулах үндэслэлүүд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх зэргийг тодорхой тусгажээ. Ерөнхийлөгч өргөн тангарагаасаа няцах, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд огцруулж болох юм байна.
УИХ-ын ын дарга, дэд даргыг Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг, хууль ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд огцруулна.
УИХ-ын гишүүд хууль зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсвэл ноцтой зөрчсөн, тухайн жилийн УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд УИХ-аас эргүүлэн татаж болно. Мөн тойргоос сонгогдсон гишүүдийг тойргийнх нь сонгогчдын 15 хувиас тоошгүй нь эргүүлэн татах хүсэлт гаргасан, түүнд гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна. Ингэхдээ сонгуулийн эхний жил болон сүүлийн жил эргүүлэн татах хүсэлт гаргахгүй.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг Үндсэн хуулиийн цэцийн дүгнэлтээр тогтоосон, гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол огцруулна. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлнэ.
УИХ-аас томилогдсон албан тушаалтан нь Авлигын эсрэг хууль зөрчсөн, тухайн албан тушаалд тавигдах ёс зүйн шаардлагыг удаа дараа зөрчсөн эсвэл алдаа гаргасан, албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж УИХ-ын наймаас доошгүй гишүүн үзсэн бол огцруулна.
Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд огцруулна. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн бол Ерөнхий сайд огцруулах санал гаргаж, аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлнэ.
-
2017 оны 1 сарын 31
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл /Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Байнгын хорооны 2016 оны 07 тоот тогтоолын хэрэгжилтийн талаархи танилцуулга.
4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Ажлын хэсэг байгуулах тухай.
-
2017 оны 1 сарын 30
УИХ-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Ж.Батзандан залуу уран бүтээлчдийн бүтээлд хохирол учруулжээ. Түүнийг АН-ын даргын албан тушаалд өрсөлдөж өвдөг шороодсоныг бүгд мэднэ. Гэвч түүний АН-ын даргын сонгуулийн үеэр ашигласан постер зураг “SPACE” энтертайментын хоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийх “Баатар” кино сурталчилгааны нэг хэсэг байжээ. “SPACE” энтертаймент нь гадаад болон дотоодод урлагийн сургууль төгссөн мэргэжлийн 40 гаруй залуу уран бүтээлчдийн нэгдэл аж. Гэтэл 40 гаруй залуусын ур ухаанаа уралдуулан хийсэн маркетингийг Ж.Батзандагийн дэмжигч мэтээр харуулсанд энтертайментийн зүгээс гомдол гаргана гэдгээ мэдэгдээд байна. Тэдний хэлж байгаагаар Баатар төсөл дээр хамтарч ажилласан, дэмжигч, хөрөнгө оруулагч байгууллагууд гэрээгээ цуцлахаа мэдэгдээд байгаа гэнэ. Цэвэр ашгийн бус, нам бус нийгмийн хариуцлагаа ухамсарлан хийж байсан бүтээлийнх нь сошиал идэвхижүүлэлтийг улс төртэй хольж хутгаж, нэр хүндэнд халдахын зэрэгцээ бодит болон бодит бус хохирол учруулаад байгаа нь залуу уран бүтээлчдийн хувьд хүнд цохилт болоод байгаа юм байна.
Залуучуудыгаа дэмжих, залуу үе гэж ярих дуртай хууль зүйн ухааны доктор өөрөө оюуны хөдөлмөр хулгайлсан уу?
-
2017 оны 1 сарын 30
Сүү, сүүн бүтээгдэхүүний импортод хязгаар тавих нь зүйтэй
Манай улсад сүүний үхрийн 1472 фермер байгаагийн 30 гаруй нь Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрийн нэг “Монтаримал” ХХК-ийн үхрийн фермерийн ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч ням гаригт танилцлаа.
Манай улс 5-6 жилийн өмнө дотоодын ялангуяа, хот суурин газрын сүүний хэрэгцээнийхээ 10 орчим хувийг л хангадаг байсан бол хот орчимд ийм фермерүүд нэмэгдсэнээр энэ тоо 30 хувьд хүрээд байгаа ажээ. Илүү ч нэмэгдэх боломж, нөхцөл бүрдсэн гэдгийг салбарын удирдлагууд хэлж байлаа.
Жилд 370 гаруй тн сүү, 7 тн мах болон үржлийн 50 гаруй мал борлуулдаг “Монтаримал” ХХК 2011 оны улсын шилдэг фермер юм байна. 1992 онд 12 үнээтэйгээр аж ахуйгаа эхэлж байсан тус компани өдгөө Канад, Франц, Герман, Чех, Хятадаас гаралтай хар тарлан, бор, алатау, норманд зэрэг үүлдрийн 300 гаруй үхэртэй болжээ. Сүү, махнаас гадна үржлийн өсвөр мал бойжуулж борлуулдаг, сүүгээ эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлдэг. Мөн тэжээлийн үйлдвэртэй. Нийт 25 га усалгаатай, 200 га усалгаагүй тариалангийн талбайд тэжээлийн манжин, овъёос, судан өвс, вандуй зэрэг тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо, улаан буудай тариалж, малын тэжээлээ бүрэн бэлтгэдэг гэж компанийн захирал Р.Цогтбуян Ерөнхий сайдад танилцууллаа.
Цаашдаа малчдаа дэмжиж, фермерийн аж ахуйг хөгжүүлэхийн тулд дотоодын зах зээлээ хамгаалж сүү, сүүн бүтээгдэхүүний импортод хязгаар тавих нь зөв гэдэгт тэд санал нэгдэж байлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,
-Аймаг, орон нутгийн 50 орчим хувьд нь өвөлжилт хүндрээд байна. Өвөлжилт хүндэрсэн газарт Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Малчид маань ч энэ хүндрэлийг хохирол багатай туулахын төлөө ажиллах учиртай. Фермерийн аж ахуй учраас “Монтаримал” шиг компани, фермерийн хувьд хүндрэл бага байна. Үлгэр болох фермерийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид сайжруулах зүйлс байна, Засгийн газар энэ чиглэлд анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд хэллээ. Сүүлийн үед “Монтаримал”-ын үлгэрээр хот орчимд фермерүүд байгуулагдаж сүү, махны хэмжээ нэмэгдэж байгааг салбарын яамны удирдлагууд хэлж байлаа.
Д.Амарсайхан: Мал маллаж төрсөн нутагтаа өөрийн тааваар амьдрах боломж байна
Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн малчин Дондовын Амарсайхан энэ өвөл мал бэлчээрт гарахад хэцүү, цас ихтэй байна. Гэхдээ өвс тэжээл хангалттай сайн базааж авсан тул өвлийг өнтэй давж байна. Намар бэлтгэсэн тэжээл маань ирэх дөрөвдүгээр сар хүртэл хангалттай хүрэлцэнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай ярилцахдаа хэлж байлаа.
1992 онд саалийн нэг үхэр, таван хонь, азарга адуутай мал дээр гарч байсан Д.Амарсайханых өдгөө 600 гаруй толгой малтай болжээ. Тэднийх үхрээ сүү, адуугаа хурд, хонио махны чиглэлээр өсгөдөг. Нутгийнхан нь тэднийхийг малын тоо биш чанарт анхаардаг гэж ярих ажээ.
Д.Амарсайхан: Хүн хөдөлмөрлөж л байвал үр шимийг нь заавал хүртэнэ. Малын тоо чухал биш. Нэг үхэр тэжээх, хоёр үхэр тэжээх хоёрт эдийн засгийн хувьд эрс ялгаа бий. Жирийн хоёр үхэр тэжээж байснаас сүүний чиглэлийн нэг үхэр тэжээх нь амьдралд илүү өгөөжтэй, ач тустай. Манай үнээнүүд нэг саамаар 8-10 литр сүү өгдөг. Манайх “Сүү” компанитай гэрээтэй, тэд жилийн турш манайхаас ирж сүү авдаг. Өнөөдөр литр сүүгээ 900 төгрөгөөр нийлүүлж байна. Манайх зөвхөн сүүнээс л гэхэд жилд 10 гаруй сая төгрөгийн ашиг олдог. Махны чиглэлийн хониноосоо мөн ийм хэмжээний ашиг олчихно. Малынхаа үүдэр угсаа, арчилгаа маллагааг сайжруулж, ашиг өндөртэй мал маллаж буйнхаа шимийг хүртэж байна аа. Малаа тоонд бариулдаггүй, эргэлтэд оруулдаг. 600 толгой малтай байхад л таван хүүхэдтэй манай өнөр гэр бүлд хангалттай хүрэлцдэг гэж ярилаа.
Мөн манайх сард хоёр сая гаруй төгрөгийн цалинтай дүйцэх орлоготой. Солонгос зэрэг гадаад улс оронд хүний эрхэнд ажиллаж байхаар төрсөн нутагтаа өөрийн тааваар амьдрах боломж байна гэдгийг залууст хэлье гэж малчин Д.Амарсайхан ярилаа.
Эднийх энэ хугацаанд гурван өрхийг 100 бог, арван бодоор малжуулжээ.
Ж.Эрдэнэбат: Тооны хойноос биш малын чанар, ашиг шимийг харж малаа өсгөөсэй
Төв аймгийн Баянчандмань, Борнуур суманд ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэрээ хэвлэлд ярилцлага өглөө.
Тэрээр, малчин Д.Амарсайханых бэлчээрийн даацдаа тохирсон тооны малтай, чанартай мал өсгөж үржүүлэх нь зүйтэй гэдгийн үлгэрийг үзүүлж байна. Тооны хойноос хөөцөлдөж биш малын чанар, ашиг шим, өгөөжийг харж, энэ үлгэрээр малаа өсгөөсэй гэж нийт малчдаасаа хүсч байна.
Монгол малын мах хамгийн амттай, сайхан гэдгийг бид мэддэг. Гэтэл өөр бусад орны хүмүүс мэдэхгүй. Ийм учраас олон улсын стандарт шаардлагад нийцсэн мал аж ахуйг бид хөгжүүлэх ёстой. Эрүүл малтай байж гэмээ нь манай малын мах чанартай, амин дэм ихтэй гэдгийг сурталчлах учиртай. Тиймээс ч мал эмнэлгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, малаа эрүүлжүүлэх нь ойрын зорилт юм.
Засгийн газар малын гаралтай түүхий эдээ борлуулъя, мах экспортолъё гэж зорилт тавьсан ч дэлхийн зах зээлд худалдаалах бололцоогүй байна. Малаа эрүүлжүүлж байж бидэнд ийм боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, гаднын хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэж чаддаг байх ёстой. Үүний тулд Засгийн газар ажиллана гэлээ.
-Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд иргэдийг малжуулах ажлыг Засгийн газар зохион байгуулна гэж ярьж байгаа.
-Бидний сая уулзсан Амарсайханых л гэхэд гурван айлыг малжуулжээ. Одоо нэг туслах малчинтай гэж байна. Нэг малчин гурван айлыг малжуулж гаргаж байна гэдэг нь Засгийн газар зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулбал ямар нөөц бололцоо байгааг харуулж байна. Утаатай тэмцэх асуудал бол зөвхөн зуух, түлш сольж, цахилгаанжуулснаар бүрэн шийдэгдэхгүй. Иймээс иргэдийг орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах зэрэг үйл ажиллагааг зэрэг явуулж байж бид агаарын бохирдлыг бууруулна.
-Фермерийн аж ахуйг дэлхийн жишигт хүргэхийн тулд төр засаг бодлогоор хэрхэн дэмжих вэ?
-Манай улс жижиг зах зээл. Тийм учраас бид 70 сая малынхаа ашиг шимийг экспортлох асуудлыг шийдэх ёстой. Экспортлохын тулд малаа эрүүл байлгах ёстой. Бидний бүтээгдэхүүнийг авч хэрэглэх улс орон, хэрэглэгч маань ямар стандарт шаардаж байна, тэр стандартыг бид бүрдүүлэх ёстой гэлээ.
Л.Баяртулга: 2000 гаруй залуусыг малжуулах хөтөлбөрт хамруулна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга
- Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажлын байр маш олон байна. Хот орчимд хөдөө аж ахуйг эрчимжсэн байдлаар, алслагдсан бүс нутагт бэлчээрийн аж ахуйг дэмжиж хөгжүүлэх нь чухал. Саалийн цөөхөн үнээтэй хэдий ч ахуй амжиргаагаа нь аваад явах боломж байна. Хот, суурин газар, сум орон нутагт ажил хайж байгаа залуучуудад дэмжлэг үзүүлж Засгийн газраас малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2000 гаруй залуусыг энэ хөтөлбөрт хамруулна.
Хөдөөнөөс хот руу шилжсэн нүүдэл ялангуяа, залуусын дунд их байсан. Одоо хөдөө орон нутагт очиж ажиллая, мал аж ахуй эрхэлье гэсэн хүсэл тэмүүлэлтэй залуус олон болж байна. Ийм залуусыг Засгийн газраас дэмжинэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 30
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилсон билээ.
Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тангараг өргөх ёслол өнөөдөр /2017.01.30/ Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болов.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхий аудитор танд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хууль тогтоомжийг нэр төртэй, ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээгээд ажлын амжилт хүслээ.
Энэхүү үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явуулсан бөгөөд ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс оролцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 30
АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатараас намын даргын сонгуулийн талаар зарим зүйлсийг тодрууллаа.
-АН-ын даргын сонгуулийг онооны системээр явуулж байгаа юм байна. Онооны системийг нийт гишүүд болон олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхгүй юу?
-АН-ын даргыг тодруулах намын даргын сонгуулийг явуулахдаа ялангуяа дүнг гаргах асуудал дээр манай намын дүрэмд шууд нийт сонгуульд оролцсон буюу шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээд саналын эрхээ авсан гишүүдийн саналаар шууд сонгогдохгүйгээр дүрэмдээ оруулж өгсөн байгаа. Энэ нь хөдөө орон нутаг болон нийслэл, төв суурин газрын төлөөллийг ижил тэнцүү харгалзан үзэж сонгуулийн дүнд нөлөөлөх байдлаар оруулахын тулд УИХ-ын тойргийн мандатыг тухайн орон нутагт нь харгалзан үзсэн байгаа. Нийтдээ улсын хэмжээнд 8350 оноог гаргаж ирсэн байгаа. Тухайн аймаг хоёр мандаттай бол 200 оноо, гурван мандаттай бол 300 оноо гэдэг байдлаар дүүрэг дээр 5-6 мандаттай бол 500-600 оноотой байхаар дүрэмдээ онооны системийг оруулж өгсөн байгаа. Энэ онооны системдээ тухайн аймаг, дүүргүүдэд авсан дүнгээрээ тусгай төлөөллийн томьёонд хөрвүүлээд хэдэн оноо авч байна гэдэг нь гарч ирнэ. Эдгээр дүнгүүдийг намын даргын сонгуулийн хороон дээр 21 аймаг, 9 дүүргийн онооны системээр авсан дүнг нэгтгээд хэн өндөр оноо авсан нь тэр нь сонгуульд ялагчаар тодрох онооны системийн журмыг боловсруулж ажиллаж байгаа. Энэ нь манай Монгол орны хувьд улс төрийн үйл ажиллагаанд оруулж ирж байгаа шинэлэг хувилбар юм.
-Шууд хүнийхээ тоогоор бус онооны системд хөрвүүлж байна гэдэг нь нийслэлийн хувьд хүн ам их төвлөрсөн байдаг учраас Улаанбаатар хотын хэдэн дүүрэгт ялахад л хүний тоогоор ялахаар байгааг бодолцон хөдөө орон нутгийнхаа төлөөллийг оролцуулахаар онооны системийг зохиосон гэж ойлгож болох уу?
-Тийм. Хэрвээ онооны системийг гаргаж ирээгүй бол нэр дэвшигчид нийслэлийн хэдэн дүүрэг дээр түлхүү сайн ажиллах юм бол сонгуулийн хувь заяа шийдэгдчих асуудал байсан. Нэгэнт улс орон даяараа бүх гишүүдийнхээ дунд явуулж байгаа сонгууль учраас орон нутгийнхаа төлөөллийг жигд оролцуулахын тулд онооны системийг гаргаж ирсэн.
-Одоогийн байдлаар хороон дээр ямар нэгэн гомдол санал ирсэн үү?
-Одоогийн байдлаар сонгуулийн хороон дээр ноцтой санал гомдол ирсэн юм харьцангуй гайгүй байна. Ер нь бол жижиг сажиг асуудал энд тэндгүй гарсан байгаа.
-Сонгуулийн үйл явцад нэр дэвшигч сонгуультай холбоотой зүйл заалтуудыг зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчээс хасаг зүйл байгаа юу?
-Намын дүрэм, намын даргын сонгуулийг зохион байгуулах журам дээр нэр дэвшигчээс хасах хэд хэдэн зүйл заалтууд бий. Хэрвээ нэр дэвшигчид бие дааж тусдаа сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгуулийн үйл ажиллагаанаас түдгэлзүүлэн хасна гэсэн заалттай. Тиймээс сурталчилгааны ажлыг таван нэр дэвшигч хамтдаа нэг дор улс орон даяар зохион байгуулсан байгаа. Энэ үйл ажиллагаан дээр зөрчил гараагүй.
-Хэрвээ мөнгө тараасан тэр нь баримтаар баталгаажсан байвал ямар арга хэмжээ авах уу. Тэр нь нэр дэвшигчийг хасах үндэслэл болж чадах уу?
-Мөнгө тараах юм уу санал хуралдаж авах үйл ажиллагаанууд манай сонгуулийн дүрмээр хориотой. Хэрвээ тэр үйл ажиллагаа батлагдах юм бол хариуцлага тооцогдох асуудал дүрэмд байгаа. Үнэхээр тэр асуудал нь баримтжуулаад, ноцтой нөлөөлөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явагдсан байх юм бол нэрийг нь татах хүртэл асуудал байж болно гэж дүрэмд байгаа.
-
2017 оны 1 сарын 30
Өнөөдөр “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь АН-ын бүлэг хуралдах байсан ч хуралдаанаа маргааш буюу энэ сарын 31 хүртэл түр хойшлуулжээ. Учир нь АН өчигдөр буюу энэ сарын 29-нд намын даргын сонгуулиа зохион байгуулсан бөгөөд өнөөдөр санал хураалтын дүнг олон нийтэд танилцуулах зэрэг үйл ажиллагаатай тул бүлгийн хуралдаанаа ийнхүү түр хойшлуулсан байна.
-
2017 оны 1 сарын 30
АН-ын даргыг сонгох сонгуулийг өчигдөр 10.00-22.00 цаг хүртэл улс орон даяар явууллаа. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн 13 хэсэгт авсан бол аймаг, сум тус бүрт нэг санал авах байр ажиллажээ. Санал авах өдрөөс өмнө АН нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг явуулахад 140 мянга орчим хүн хамрагдсан байдаг.
Үүнээс шинээр бүртгүүлэн, татвараа төлж, санал өгөх эрхтэй болсон нь 120 мянга гаруй гэдгийг АН-ын дарга З.Энхболд хэлнэ лээ. Мөн “Бид стандартын хувьд төрийн сонгуулиас дутахгүй явуулах зорилго тавьсан. Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэгт санал хураах байр нээсэн. Анх удаа зарчмын том өөрчлөлтийг зориглож хийж байна. Аль ч нам даргаа төлөөлүүлэн сонгож, түүгээрээ бусад байгууллагаа байгуулдаг. Харин АН анх удаа дэлхийн жишигт хүрч, нийт гишүүдээрээ даргаа сонгуулж байна. Энэ нь манайд тулгамдаж байгаа мөнгөтэй хүмүүс улс төрд орж, улс төрийн намыг өөрийн болгох, төрийн бодлогод хувийн ашиг сонирхлын зүгээс нөлөөлөх зүйлийг таслан зогсоох зорилготой. Мөн фракцуудаас хамааралгүй нийт гишүүдээс дэмжлэг авсан лидертэй болох зорилго агуулж байгаа юм. Бид Ардчилсан намынхаа шинэчлэлийн том алхам хийлээ. Цаангид намын шинэчлэл олон жил үргэлжлэх байх. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл зэрэг олон ажлыг давхар амжуулж байна. Татвараа төлсөн 120 мянга орчим хүнийг хамруулж сонгууль зохион байгуулахын тулд ихээхэн хэмжээний мөнгө шаарддаг юм байна. Нийт таван нэр дэвшигчдээ амжилт хүсье. Хэн ч сонгогдсон бай бусад дөрвөн нэр дэвшигчээ дэмжин ажиллах болно гэж амалсан. Тэр амлалт хэрэгжинэ гэж найдаж байгаа” гэсэн юм.
Үнэхээр ч З.Энхболд даргын хэлсэн шиг шинэ даргаа тодруулахаар зохион байгуулсан сонгууль АН-ын шинэчлэлийг залуурдахад томоохон түлхэц болох эхлэл. Учир нь, АН-ын өмнөх дарга нарыг сонгохдоо Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэж шаардлагатай гэж үзвэл Их хурлаараа батламжилдаг байв. Нэг үгээр хэлбэл, АН-ын даргыг жирийн гишүүд нь бус фракц хоорондын тохироогоор тодруулж, томилдог байсан нь саяхан. Одоогийн дарга З.Энхболд ч АН-ын нийт гишүүдээс бус Үндэсний зөвлөлдөх хорооноос томилсон дарга гэсэн статустай. Харин 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд нэгэн зэрэг зохион байгуулж буй гэдгээрээ АН-ын даргын сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх томоохон сунгаа болсон юм. Намын даргад нэр дэвшигч таван эрхмийн өөр өөрсдийн харьяа дүүргийн санал авах байранд саналаа өгцгөөсөн. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сонгинохайрхан, сайд асан Лу.Гантөмөр Сүхбаатар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Багануур, Ж.Батзандан Баянзүрх, С.Эрдэнэ Баянгол дүүрэгт саналаа өгөв.
Санал хураалт авч эхэлснээс хойшхи хугацаанд АН-ын нөлөө бүхий улстөрчид сонгуульдаа идэвхтэй оролцохыг бусдадаа уриалж байсан ч 13.00 цагийн орчимд намын даргад өрсөлдөж буй нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл сошиал ертөнцөөр тарж эхэлсэн. Мөн АН-ын арга З.Энхболд руу чиглэсэн шүүмжлэлийг олон хүн дайж байлаа. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч С.Эрдэнийг зохион байгуулалттайгаар мөнгө тарааж байгаа гэх бичлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн нь багагүй маргаан дагуулав. Тэрбээр “Баянзүрх дүүрэгт вангийн мөнгө ил цагаан тарж байна, энэ л АН-ыг гутаана шүү, бурхан минь” хэмээсэн юм. Мөн “АН-ын хувь заяа, гишүүдийн бүртгэл З.Энхболдын мэдэлд буй өнөө цаг үе түүхэнд ингэж үлдэх нь дээ” хэмээн санал өгөх эрхгүй болсон гишүүдийн зургийг намын даргадаа хаягласан юм. Харин УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Монголын ардчилал эмзэг байгаа, намд шинэчлэл ус агаар шиг хэрэгтэй байгаа үед намын дотоод сонгуульд мөнгө тарааж байгаа нь гутамшигтай” гэсэн байв.
АН-ын дарга З.Энхболдын хувьд шинэчилсэн бүртгэлийг хоёр хоногоор сунгаж нэгдүгээр сарын 6-ны 24.00 цагаар тасалбар болгох тушаалыг өмнө нь гаргасан байдаг. Орон нутгийн намын гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах идэвх сул байгаа учраас бүртгэлийн хугацааг сунгахаар болсон нь энэ. Мөн гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дунд шатны намын хороо энэ сарын 8-нд хүлээн авч, 10-нд АН-ын ХЭГ-т хүлээлгэж өгөхийг тушаасан юм. Гэвч АН-ын дарга уг тушаалаа гэнэт өөрчилж, нэгдүгээр сарын 6-нд АН-ын ХЭГ-т бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Үүнээс үүдэж намын даргын сонгуульд оролцох 15 мянга гаруй гиигүүний эрхийг боогдуулсан хэмээн нэр бүхий эрхэм эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм. Жишээ нь, АН-ын даргын энэ шийдвэрээр УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Г.Батхүү, Р.Гончигдорж нар санал өгөх эрхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, өчигдөр улс орон даяар зохион байгуулсан сонгуульд саналаа өгч чадаагүй хэрэг. Энэ тухай АН-ын дарга З.Энхболд ”Олны танилд зориулсан онцгой дүрэм байхгүй бүх гншүүд анхан шат руугаа очих үүрэгтэй. Очоогүй бол бүртгэхгүй дүрэмтэйг мэдэж ав” гэжээ.
АН-ын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан гишүүдийн 60 хувь буюу 70 мянга орчим нь саналаа өгсөн байв. Аймгуудын хувьд санал өгсөн гишүүдийн тоо харилцан адилгүй байгаа ч ирц өндөр гарна гэдгийг сонгууль зохион байгуулах хорооноос мэдэгдсэн юм. Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаа ч санал хураалтад ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээгүйг мөн тодотгосон. Албаныхны өгсөн мэдээллээр сонгуулийг будилаан маргаангүй зохион байгуулахын тулд санал авах байр бүрт нэр дэвшигчдийг төлөөлсөн ажиглагч, хоёроос гурван бүртгэлийн ажилтан, бичиг баримт шалгаж оруулах үүрэгтэй угтагч, хянагч, хэсгийн дарга зэрэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа гэнэ.
Ямартай ч, cap гаруйн хугацаанд 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан АН-ын даргын сунгааны үр дүнг харуулах сонгуулийг улс орон даяар ийн зохион байгуулснаар тэд эхний даваагаа давлаа. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд сонгуульдаа идэвхтэй оролцсоноос харахад АН-ын шинэ дарга өнөөдөр тодрох бүрэн боломжтой.
С.ДӨЛ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
-
2017 оны 1 сарын 30
АН-ын даргын сунгаанд С.Эрдэнэ үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэгвэл С.Эрдэнэ сонгууль будлиантуулсан бололтой. Тиймээс АН-ын даргад нэр дэвшсэн Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар АН-ын сонгуулийн хороонд хандан гомдол гаргажээ.
Тодруулбал С.Эрдэнийн сонгуулийн штабаас сонгогчдыг автобусаар тээвэрлэсэн, мөнгө төгрөг өгсөн зэрэг зөрчил гаргасан байна. Хамгийн гол нь сонгууль будлиантуулсан энэ үйлдэл нь баримттай байгаа тул С.Эрдэнэд хариуцлага тооцож,нэр дэвшигчээс хасахыг хүссэн байна.
-
2017 оны 1 сарын 30
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 02, 03-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл: “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал”;
“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлт;
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл /Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
-
2017 оны 1 сарын 30
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-ААС 02 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
-
2017 оны 1 сарын 29
Ардчилсан намын даргыг шинээр сонгох сонгууль яг одоо улс даяар явагдаж байна. Өнөөдөр 07:00 цагт эхэлсэн сонгуулийн явц үдээс өмнө хүртэл ямар нэг асуудалгүй, хэвийн үргэлжилж байсан. Гэвч 16 цагийн орчимд АН-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэл нэр дэвшигч С.Эрдэнийг санал авахын тулд мөнгө тараасан тухай бичлэгийг цахим хуудсаараа дамжуулан түгээлээ.
Бичлэгэн дээр БЗД-ийн есдүгээр үүрийн дарга Ганхуяг:
- “Хүн болгонд урамшуулал болгоод арван мянган төгрөг өгөх ёстой. Тав тавыг өгчихсөн байгаа. Би та хоёрынхыг өгөх ёстой. Хэн хэн дээр байна гэлээ, би тэмдэглээд авчихна.
- С.Эрдэнэ гишүүн энэнээс илүү юм өгчихөж чадахгүй байгаа юм уу?
- Би яаж мэдэхийн. Чи битгий олон юм яриад байгаач. Том юм авах гээд байгаа бол Пүрэвдагва даргаас асуугаач. Хүн болгоны тоогоор өгсөн мөнгө” гэхчилэн ярьжээ.
Бичлэгний тухайд сошиал хэрэглэгчид ялгаатай байр суурьтай байна. Тухайлбал зарим нь “С.Эрдэнэ гишүүнийг их санал авахуулын тулд мөнгө тараалгалаа” гэж байгаа бол “Сонгуульд ажилласан хүмүүст цалин урамшууллыг нь өгч байна” ч гэх өмөөрсөн хүмүүс ч байна. Хачирхалтай нь уг бичлэгийг хийсэн хүн яагаад С.Эрдэнийн сонгуулийн ажилд оролцсон хэрнээ бичлэг хийн тараах болов? Бичлэг дээрх явдал үнэн худал эсэх нь тодорхойгүй ч, анх удаа намын даргаа сонгох сонгуульд нь ийнхүү будилаан орж, нэгнийгээ сошиал хуудсаар үгүйсгэж байгаа зэрэг нь уг намын хэр шинэчлэгдэж, хэр эв нэгдэлтэй байгааг харуулаад авлаа.
-
2017 оны 1 сарын 29
Ардчилсан намын шинэ даргыг сонгох сонгууль өнөөдөр болж байна.
Санал авах ажиллагаа орон даяар нэгэн зэрэг 07.00 цагт эхэлсэн, 22.00 цагт дуусах ёстой. Нийт 21 аймаг, 330 гаруй сум, нийслэлийн есөн дүүргийг хамарч байгаа энэ удаагийн сонгуульд 160 мянга орчим гишүүн саналаа өгч, шинэ даргыг сонгоно.
Намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдөж буй.