-
2016 оны 1 сарын 08
Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам маргааш болно.
-
2016 оны 1 сарын 08
”Оддын дайн: Хүч сэргэсэн нь
-
2016 оны 1 сарын 07
Монголын Бүх ард түмний спортын ХIV их наадмын нэгдсэн заавар, төсөв, лого эмблемний загвар зэргийг хэлэлцэн батлав.
-
2016 оны 1 сарын 07
Япон балетчин Монголд бүжиглэж байна
Дуурь бүжгийн эрдмийн театрт япон бүжигчин ажилладаг. Таван сарын өмнөөс ДБЭТ-ын балетын жүжигчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Мина Тамүра хамгийн сүүлд “Цөмөөхэй” балетад тоглосон байна.
Мина Монголын бүжигчдээс сурч мэдэхийн зэрэгцээ сонгодог бүтээлүүдэд бүжиглзх хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн юм билээ. Түүнчлэн өнгөрсөн зун АНУ-ын бүжигчин Маделейн Бонн манай улсад долоо хоногийн хугацаатай бэлтгэл хийж, ДБЭТ- ын бүжигчдийн хөлний хөдөлгөөнийг сурсан гэдэг. Монголын сонгодог урлагийн театр нь дэлхийн гар талаас эхнийх нь суут хөгжмийн зохиолчдын бүтээлийг эх хувилбараар бүжигчин Мина Тамүра нь тоглодог учраас гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг татдаг хэмээн нэгэн балетчин ярьсан удаатай. Тэгвэл Мина болон Маделейн Бонн нар тэдний нэг бололтой. ДБЭТ байгуулагдаад 53 дахь жилдээ ажиллаж байгаа боловч монголчуудын ур чадвар, уран бүтээлийг өөр орны мэргэжил нэгтнүүд нь хэдийнэ хүлээн зөвшөөрдөг болсны нэг жишээ энэ юм.
-
2016 оны 1 сарын 07
Үндэсний урлагаа хальснаа амилуулсныг толилуулна
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ойн хүрээнд “Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилъя” уриатай гэрэл зургийн уралдаан зарласан билээ. ҮДБЭЧ, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Сайхан урлагийн төв”- өөс хамтран зохион байгуулж буй, “Монголын үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” сэдэвтэй ураядаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдоос 295 бүтээл ирүүлсэн байна. Үүнээс 25 гэрэл зурагчны 70 бүтээлийг шигшиж, энэ сарын 16-нд “Хүннү молл”-д үзэсгэлэн гаргах нь. Мөн үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээр цомог гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Түрүүлсэн зурагчныг 1.5 сая, дэд байрыг нэг сая, гуравдугаарт шалгарсан хоёр оролцогчийг 800 мянга, долоон тусгай байрт орсныг нь 100 мянган төгрөгөөр урамшуулах аж.
-
2016 оны 1 сарын 07
“Болор цом” ,“Алтан-Өд” наадмын тов гарлаа
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам энэ сарын 9-нд, “Болор цом” ирэх сарын 2-нд болох тов гарчээ. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсан өдөр буюу нийт зохиолч, яруу найрагчдын баярын өдөр болох гэж буй “Алтан өд” наадмын бүртгэл эхлээд удаагүй ч одоогоор 100 зохиолч бутээлээ сойгоод буй гэнэ. Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулж ирсэн “Болор цом” наадам энэ жил Улаанбаатарт болох тухай бид мэдээлсэн. Энэ нь орчин үеийн уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолчдын тэгш ой тохиож буйтай холбоотой гэнэ. Тухайлбал, энэ жилийн наадмыг их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110, Д.Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан зохион байгуулах бөгөөд эрхэм хүндтэй зохиолчдоо дурсан санаж, алдаршуулах гэнэ.
-
2016 оны 1 сарын 07
“Морин хуур-2015” наадам болно
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур- 2015” наадам энэ сарын 16-28- ны өдрүүдэд болох гэж байна. Харин уралдаанд оролцох уран бүтээлчдийг энэ сарын 15-ныг хүртэл Монголын хөгжмийн зохиолчдын холбооны байранд бүртгэж байна.
-
2016 оны 1 сарын 07
“Хүлгийн тоос” үзэсгэлэнг дэлгэлээ
Зураач Т.Ууганбаяр “Хүлгийн тоос” үзэсгэлэнгээ “Black rose” галерейддэдгэжээ. Энэ нь түүний бие даасан гурав дахь үзэсгэлэн бөгөөд энэ удаад зөвхөн морины тухай бүтээлүүдийг дэлгэсэн гэдгээрээ онцлог юм байна. Үзэсгэлэнд “Монгол морьд”, “Адуу янцгаах анир”, “Үүлэн зээрд” зэрэг 30 гаруй зураг бий.
Зураач Т.Ууганбаяр нь монгол зургийн аргаар зурдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгээ ч энэ чиглэлтэйгээ холбосон аж. “Хүлгийн тоос” үзэсгэлэд өмнө нь Солонгост гарсан бегөөд энэ үеэр Солонгосын Үндэсний уран зургийн галерейн захирал монгол зураачийг урамшуулж, “Соёлыг түгээгч” тэмдгээр шагнажээ.
-
2016 оны 1 сарын 07
Зэвсэгт хүчний тамирчид өвлийн спортоор өрсөлдөнө
Зэвсэгт хүчний тамирчидспортын өвлийн олон төрөлт тэмцээндээ бэлдэж эхэллээ. Тэмцээн энэ сарын 11 -17-нд болохоор тоытоод байгаа юм. Одоогоор Зэвсэгт хүчний Цанын баазад Зэвсэгг хүчний 20 гаруй ангийн 300 гаруй тамирчин бэлтгэлээ базааж байна. Гранат шидэлт, буудлага, цанын гүйлтийн терлөөр оролцох анги байгууллага, тамирчдыг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа.
-
2016 оны 1 сарын 06
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод болно.
-
2016 оны 1 сарын 06
Өнөө цагт уртын дуугаа уламжлан хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлчдийн нэг бол уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёр.
Уртын дуучин хосууд Урлагийн ертөнцөд Монгол үндэсний язгуур урлагийг уламжлан, шинэчилж, өвлүүлэн хөгжүүлэх, зорилготой Ардын уртын болон богино харилцаа дууг сэргээн дуулж, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг.
“Аргагүй амраг” уран бүтээлийн хос цомгоо сар шинээр үзэгч сонсогчиддоо өргөн барьж байна.
Тэднийг гэр бүлийн хосууд гэдгээр нь түмэн олон андахгүй сайн мэднэ. Гэр бүлээрээ уртын дуугаараа уран бүтээлээ туурвиж сонсогч олныхоо мэлмийг мялааж байгаа дуучид маань ардын уртын болоод богино харилцаа дууг сэргээн дуулж “Аргагүй амраг” бие даасан тоглолтоо хийсэн билээ.
Тэгвэл эрхэм уран бүтээлчид маань энэхүү тоглолтноос бүрдсэн Double цомгоо сонсогч түмэнд хүргэхэд бэлэн болжээ. Тус цомгийн хувьд “Аргагүй амраг” тоглолтын бүх дуунаас бүрдсэн “Этник цомог” болоод “Аргагүй амраг” тоглолтын DVD- нээс бүрдэж байгаа юм.
ЭТНИК ХОС ДУУЧИД МААНЬ ЭНЭ САР ШИНЭЭР “ГОВЬ” компанийн орчин үеийн загварлаг, үндэсний хэв маягийг “contemporary & cool” стильтэй торгыг зүйн оёсон нарийн хийцтэй, чамин үндэсний дээлээр гоёх гэнэ.
Ер нь жилийн жилд монголчуудын сар шинийн өмсөх гоёл, загварыг “Говь” тодорхойлдог болсоор удсан.
Монголчууд бид сар шинийн дээл гоёлоороо тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог. Уламжлал, шинэчлэл хосолсон цагаан сарын гоёлыг “Говь” ХК байгалийн хамгийн тансаг ширхэгтүүд болох ноолуур, торгоны төгс зохицлоор тодорхойлж байна.
Тиймдээ ч “Говь” иргэддээ энэ цагаан сарын гоёлыг зэхэн бэлдэж, коллекци гаргажээ.
Энэхүү коллекци нь орчин үеийн загварлаг, үндэсний хэв маягийг “contemporary & cool” стильтэй уялдуулснаараа онцлогтой бөгөөд олон төрлийн торгыг зүйн оёсон нарийн хийцтэй, чамин бүтээгдэхүүн юм.
Энгийн мөртлөө чамин хийцтэй, дахин давтагдашгүй эдгээр загварыг зөвхөн баяр ёслолд бус өдөр тутамд өмсөх боломжтой юм байна.
Уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёр “Говь” брэндийн хувцас өмсдөгийн ажигч сонсогчид андахгүй. Энэ удаа Дэлхийг гайхагдсан уртын дууг дуулдаг хосууд, Дэлхийд танигдсан Монгол брэнд “Говь” ХХК хамтран шоу зохион зохион байгуулах нь. “Говь” ХК, МУСТА уртын дуучин Д.Үүрийнтуяа хоёрын хамтарсан “Сар шинийн загварын шоу”, “Аргагүй амраг” хос цомгийн баяр хамтарсан үдшийн цэнгүүн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны БЯМБА гарагт 18.00 цагт Говь үйлдвэрийн дэргэдэх ТӨВ ДЭЛГҮҮР (МИРАЖ ресторан)-д болно.
-
2016 оны 1 сарын 05
”Кино цамхаг” студийн бүтээл ”Ороолон” аймшгийн уран сайхны киноны нээлтийн тов гарчээ. Тус киноны найруулагчаар Ө.Мөнгөнтулга, продюсераар Э.Дэлгэржаргал, зохиолчоор Б.Цогт-Эрдэнэ нар ажилласан байна.
-
2016 оны 1 сарын 05
Нийслэлийн Сурагчдын лигийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-15-ны өдрүүдэд болно.
-
2016 оны 1 сарын 05
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/TNUe42SuDVk” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 1 сарын 04
Л.Минкусийн “Дон Кихот” балетыг шинэчилнэ
Дуурь бужгийн эрдмийн теат- рынхан энэ онд Л.Минкусийн “Дон Кихот” балетыг шинэчлэхээр болжээ. Өмнө нь дутуу бүрэлдэхүүнтэй, бүрэн бус байддаар тоглодог байсан бөгөөд энэ удаа дэлхий нийтэд тогтсон жишгийн дагуу тоглохоор бэлтгэж байгаа аж. Санчо, Панчогийн адал явддаар дүүрэн аяллыг харуулсан энэ балетын цомнолыг Сервантесийн зохиолоос сэдэвлэсэн байна. Монголд анх тоглуулахад нь балетмейстрээр Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва ажиллаж байсан бол энэ удаа АНУ- ын Вашингтон хотын “Киров балет” академийн багш У.Бат-Эрдэнэ урилгаар эх орондоо ирж шинэчлэх юм билээ. Тэрбээр гуравдугаар сард Монголд ирэх аж.
“Дон Кихот”-ын Базлиод хамгийн олон удаа бүжиглэж байсан У.Бат- Эрдэнийг авьяастай, чадвартай бүжиг- чин гэдгийг үеийнхэн нь төдийгүй Мон- голын бүжигчид мэддэг. Хэцүү, хүнд бэрхшээлүүдийг давж, тайзнаа эргэн гарсан гэдгээр нь ч онцдох юм билээ. ОХУ, АНУ-д ур чадвараа үнэлүулж яваа монгол авьяастан ийнхүү эх орондоо ирж, шинэхэн “Дон Кихот” балетыг үзэгчдийн хүртээл болгох нь.
-
2016 оны 1 сарын 02
“ЗООРЬ”, “ ХҮҮХЭЛДЭЙ” зэрэг киног бүтээсэн “ КИНО ЦАМХАГ” студийн ээлжит дэлгэцийн бүтээл “ ОРООЛОН” аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголд цор ганц гэж хэлж болох аймшгийн төрлөөр бичдэг зохиолч Ц.Ууганбаярын зохиолоор өмнөх хоёр киногоо хийсэн бол энэ удаа тус студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ “ОРООЛОН”аймшгийн киноны зохиолыг бичжээ.
Энэхүү киноны найруулагчаар Жүжигчин СТА Ө.Мөнгөнтулга, “ХҮҮХЭЛДЭЙ” кинонд нүүр хувиргагчаар ажилласан “ HOZE’S make up” студийн make up artist Г.Хос-Эрдэнэ, Г. Сувд- Эрдэнэ, Зураглаач М.Цэндлодой, дууны найруулагч Н.Бямбацогт,найруулагч Х.Түвшин нар ажиллаж байна.Киноны дууг реппер DESANT,дуучин SOLO нар хамтран дуулж байна.Киноны дүрүүдийн хувьд шинэ үеийн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон чадварлаг багийг бүрдүүлжээ.
СТА Жүжигчин Д.Бямбацогт, СТА Жүжигчин Б. Сарантуяа, Жүжигчин Б.Энхтүвшин /Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Зүүдэнд ч оромгүй явдал, Зүрх зогсохгүй/, Жүжигчин Ц.Эрдэнэцэцэг /Хөгжилтэй гэр бүл, Улаанбаатар би чамд хайртай, Сүүлчийн шөнө/, Жүжигчин М.Батзориг /650, Анхаар дотор чимээгүй, Хэцүү анги/, жүжигчин Э.Пүрэвжаргал / Сүүлчийн шөнө, Луйвар, Эгэлийн гайхамшиг/, жүжигчин Г.Баярхүү /Луйвар, Хүүхэлдэй/, Жүжигчин П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, Уран нугараач н.Сэндэр нар ажиллажээ.
Шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан залуусын баярт мөч хэрхэн төсөөлөшгүй эргэлт, сонирхолтой өрнөл, аймшигт үйл явдалруу хөтлөхийг үзэгч та уг киноноос харах болно. Үзэгчдийн анхаарлыг татаж хүлээлт үүсгээд байгаа “ОРООЛОН”аймшгийн кино шинэ оны 1р сард нээлтээ хийнэ.
-
2016 оны 1 сарын 01
Монгол Улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин
-
2015 оны 12 сарын 30
Өнөөдөр/12.30/ 18.00 цагаас Спортын төв ордны ”А” зааланд “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер”-уудын халз тоглолт болно. Энэхүү тоглолт “Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигийн бөөр шилжүүлэх суулгах эмчилгээнд зориулан болох юм.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах халз тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү хандивын аянд чөлөөт, жүдо бөх зэрэг олимп, дэлхийн аваргын медальтнууд нэгдэж байна.
Хандивын данс:
”Голомт” банк 1909318090 Батцэнгэлийн Батхишиг
”Хаан” банк 5360254652 Батцэнгэлийн Батхишиг
”Бид нэг гэр бүл” аяны зохион байгуулагчидтай холбоо барих бол 99100661, 88089616, 88004221, 88606011, 99408820, 96094374 утсаар холбогдоорой.
Сайн үйлс дэлгэрэх болтугай, Сэтгэл зүрхээрээ нэгдэцгээе...
-
2015 оны 12 сарын 29
өрийн түшээдийн өвөрмөц мэндчилгээ
2015.12.28
Сонин: Улстөрийн тойм сонин
Дугаар : 37545
Төрийн түшээдийн өвөрмөц мэндчилгээ
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
Энэ шинэ жил сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлог. Тиймээс шинэ жилийн мэндчилгээнүүд бусад жилийнхийг бодвол тун сонин, бас өвөрмөц содон болж байна.
Тухайлбал, зангиа, цамцтайгаа ширээний ард суун хууль журам ярьдаг төрийн түшээдийн өвөрмөц дүр төрх, жүжиглэсэн байдлыг харж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үсчин болж шинэ жилийн мэндчилгээг тун ч чадамгай жүжиглэж хүргэсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн араас гишүүдийн өвөрмөц мэндчилгээнүүд цахим ертөнцөд түгэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн чамин нүдний шил зүүж, үсээ гялайтал нь хойш самнасан мэндчилгээ багагүй хүнийг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр хөгжилтэй гэгч инээсэн энэ зурагтайгаа хамт “Зул сарын баярын мэнд” гэсэн мэндчилгээг дэвшүүлжээ.
-
2015 оны 12 сарын 27
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам” өнөөдөр 12.00 цагаас Олон улсын хүүхдийн ”Найрамдал” зусланд эхэлсэн юм. Дөрөв дэх жилдээ болж буй тус наадамд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн төвд хүмүүжиж буй 1000 хүүхэд оролцож, өвлийн өвгөний бэлэг гардан авна.