-
2015 оны 12 сарын 27
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам” өнөөдөр 12.00 цагаас Олон улсын хүүхдийн ”Найрамдал” зусланд эхэлсэн юм. Дөрөв дэх жилдээ болж буй тус наадамд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн төвд хүмүүжиж буй 1000 хүүхэд оролцож, өвлийн өвгөний бэлэг гардан авна.
-
2015 оны 12 сарын 27
Баяраар хайртай дотны хүнээ баярлуулна биз дээ бүсгүйчүүдээ! Аав ээжийгээ, амраг хайртыгаа, анд найзыгаа гээд... Чин сэтгэлийн үгээ хэн нэгэнд хүргэх, гоёмсог содон бэлэг бэлдэж баярлуулах боломж яг энэхүү 2 оны зааг дээр нээгддэг. Тиймийн тулд та бүхэнд бэлгээ боох хөөрхөн санааг зааврын дагуу хүргэж байна... Сураад аваарай! Хэзээд хэрэг болно.
1. Гол түүхий эд сонин. Хийхэд маш амархан бөгөөд энгийн атлаа эртний хэв шинжийг агуулдаг. Ялангуяа холын найздаа эсвэл аав ээждээ зэрэг өгвөл тохиромжтой.
-
2015 оны 12 сарын 27
Энэ сарын 12-нд нээлтээ хийсэн “Цөмөөхэй” балет хаалтын тоглолтоо маргааш, нөгөөдөр тоглох юм. Бүтээлд 500 гаруй уран бүтээлчийн хүч хөдөлмөр шингэжээ. Мөн өмнө нь байгаагүй шинэ дүрийг бий болгосноороо онцлог болсон юм.
Шинэ жилийн үдэш бяцхан Кларад тохиолдох ид шидийн тухай өгүүлэх тус бүтээлийн хаалтын тоглолтод Оросын уран бүтээлчид бүжиглэхээр манай улсад иржээ.
-
2015 оны 12 сарын 26
ооо
-
2015 оны 12 сарын 26
сссс
-
2015 оны 12 сарын 26
Баярын ширээ: Бүтээлч эзэгтэй нарт зориулсан шинэ төрлийн зоог
-
2015 оны 12 сарын 26
Танилц: 2015 оны Бөртэ чонын эзэд
-
2015 оны 12 сарын 25
Хоёр хүүхдийн ээж болж, урлагаасаа түр хөндийрсөн дуучин Ану хүүхдийн дууны цомог гаргахаар төлөвлөжээ. у^рээр хумүүсийн с этгэлД хоногшсон хуучны дуунуулыг сзр- гээж дуулах юм байна. Цоыогт ”Ээжийн бүүвэйн дуу”, “Эрх цагаан ишиг”, ”Маамуу нааш ир” зэрэг 14 дуу багтах аж. Одоогоор хоолойн бичлэг эхэлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сард сонсогчдын хүртээл болох юм байна. Үүнээс гадна дуучин бүсгүй шинэ жилийн баярт зориулж бяихан хүүхдүүдийг баяр- луулахаар шииджээ. Он солпгдох одор 100 хүүхдэд гарын бэлэг гардуулах гом байна.
-
2015 оны 12 сарын 25
Цөмөөхэй”-г Оросын бүжигчид хаана
Энэсарын 12-нднээл- тээ хийсэн “Цөмөөхэй” балет хаалтын тоглолтоо маргааш, негөөдөртоглох юм. Бүтээлд 500 гаруй уран бүтээлчийн хүч хөдөлмөр шингэжээ.
Мен өмнө нь байгаагүй шинэ дүрийг бий болгосноороо онцлог болсон юм.
Шинэ жилийн-үдэш бяцхан Кларад тохиолдох ид шидийн тухай өгүүлэх тус бүтээлийн хаалтын тоглолтод Оросын уран бүтээлчид бүжиглэхээр манай улсад иржээ. Тодруулбал ОХУ-ын “Большой” театрын гоцлолбүжигчин Губанова Анастасиа, Буриадын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн теат- рын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырен- доржиевич болон Бу- риадын гавьяат жүжиг- чин БалдоноваЛия Вале- рьевна нар бүжиглэх аж.
-
2015 оны 12 сарын 25
Д.Цолмон, П.Бат-Очир нарыг “Алтан од”-оор шагналаа
Монголын үндэсний олимпийн хорооноос ечигдөр спортын салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүст шагнал гардууллаа.
Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “20 .QH спорты^ хувьд амжилт арвинтай сайхан он жил болж өнгөрлөө.
Оны төгсгөлд амжилт арвинтай хийсэн бүтээсэн зүйлээ дүгнэж спорт холбоодоос шагналд хүмүүсээ тодорхойлсныг бид бүхэн хэлэлцэж өнөөдөр шагналаа.
МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” шагналыг дугуйн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Цолмон, Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир нарт олгов.
МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор чөлөөт бөхийн зрзггэй шигшээ багийн тамирчин Л.Энхбаярыг шагнав. МҮОХ-ны Алтан медалиар Уянга, Хишигсайхан, Ч.Цогоо, олимпийн “Алдар” х эмч одонгоор Хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр, марафонч У.Мөнх-Эрдэнэ, Эрдэнэбаатар нарыг шагналаа.
-
2015 оны 12 сарын 25
“Оюутны аварга” цанын тэмцээн болно
Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26, 27-ны өдрүүдэд “Скай резорт” цанын бааз дээр ”Оюутны аварга 2015” гүйлтийн цанын тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний нээлт 26-ны өдрийн 13:00 цагт болох бөгөөд Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг их, дээд сургуулиудын захирал урилгаар оролцож, оюутан залуусын дунд өвлийн спортыг сурталчлах, хөгжүүлэх талаар чөлөөт ярилцлага хийнэ. Тодруулбал, энэ сарын 26-нд 10:00 цагаас эрэгтэй, эмэгтэй ойрын зай эхлэх бол 13:00 цагт нээлтийн ажиллагаа болж, дараа нь буухиа уралдаан явагдана. Харин маргааш нь буюу энэ сарын 27-нд 11:00 цагаас тав болон 10 км-ийн зайн уралдаан болох аж.
-
2015 оны 12 сарын 24
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Балетын хөгжил сан хамтран зохион байгуулж байгаа “Цөмөөхэй” балетын нээлт 12 сарын 12-нд болсон бөгөөд тоглолтын хаалтын ажиллагаа энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох юм. “Цөмөөхэй” балетын хаалтын тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг гоцолж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид, авьяаслаг хүүхдүүд оролцох юм. Мөн урилгаар ОХУ-ын балетын гоцлооч ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа, Буриад улсын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн театрын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырендоржиевич, Буриад улсын Гавъяат жүжигчин Балдонова Лия Валерьевна нар оролцоно. Өнгөрсөн жилийн “Цөмөөхэй-2014” оны тоглолтод Япон улсын балетчид хамтран тоглож байсан бол энэ жил нийслэлчүүд маань хойд хөршийн бүжигчид хэрхэн бүжиглэхийг сонирхох юм гэж Монголын Балетын хөгжил сангаас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 23
Селиста гүнж, Селиста гүнж хэмээн дуудах хүүхдүүдийн цовоо цангинасан дуу театрын танхимыг дүүргэнэ...
Нийслэлийн соёл урлагын газрын дэмжлэгтэйгээр 2015 онд байгуулагдсан Улаанбаатар хотын хүүхдийн театр ерөнхий найруулагч УДЭТын жүжигчин найруулагч СТА Сугарын Болд-Эрдэнийн удирдлага дор мэргэжлийн жүжгийн баг “My Little Pony” компанийн албан ёсны эрхтэйгээр “Сүлд модны наадмыг аварсан нь” нэртэй хүүхдийн жүжгийн нээлт Тусгаар тогтнолын ордоны тайзнаа хийгдлээ.
Эрэлхэг, зоригтой, хөгжилтэй, ухаантай, шударга,нөхөрлөлийг илэрхийлэх дүрүүд Селиста гүнжийг авархаар гарч ирээд Эрэлхэг: Хүүхдүүдээ Селиста гүнжийг хэн авсан бэ? Гэж асуухад хүүхдүүд харанхуйд уусаад алга болчихсон Луна гүнж аваад явчихсан авраарай, авраарай гэж зэрэг хашгирна...
Найруулагч энэ жүжгээр хүүхэд багчуудад зөв хүмүүжил төлөвшил олгох жинхэн нөхөрлөл, хүний сайхан чанар бие биедээ туслах, хайрлах, нөхөрлөл, гэр бүл хамт олон болон хүүхдийн хүрээлэн буй орчиныг эерэг сайн сайхан талаас нь харуулыг зорьжээ.
Луна гүнжээс Селиста гүнжийг аврахын тулд Эрэлхэг, зоригтой, хөгжилтэй ухаантай, шударга, нөхөрлөл бүгдээрээ урлагын тэмцээн зохиоход Луна гүнж ялагдаж. Найзууд Селиста гүнжээ аварч сүлд модны наадмаа эхлүүлнэ...
Жинхэнэ, жинхэнэ нөхөрлөл бол тус юм
Найздаа туслах нь нөхөрлөл юм
Жинхэнэ, жинхэнэ нөхөрлөл цацраг гэрлийн туяа юм... гэж Селиста гүнж дуулахад хүүхдүүд бүгд хамтдаа дуулж театр хүүхдийн гайхам цагаан ертөнцөд умбасан юм. Жүжиг өндөрлөж хүүхдүүд өвлийн өвөөгөөс бэлгээ авч баяр хөөрөөр дүүрэн үлгэрийн баатрууддаа цовоо дуугаар “Баярлалаа...” гэж талархалаа илэрхийлж байлаа...
Энэхүү уран бүтээлийн Селиста гүнжид жүжигчин З.Нарантуяа, Луна гүнжид Ч.Нямдулам нар болон олон залуу жүжигчид сэтгэл санаа нийлэн хүүхэд багчуудаа өргөн барисан бөгөөд мөн цаашид ч Улаанбаатар хотын хүүхдийн театр хүүхэд багачуудаа зориулан олон уран бүтээлүүдийг хүргэхээр зорьж байна.
-
2015 оны 12 сарын 23
100 хайрын шүлгийг баринтаглав
Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгддээс 2013 онд “100 яруу найрагч -100 хайрын шүлэг” чөлөөт уншлага зо- хион байгуулж, энэ үеэр толилуулсан уран бү- тээлүүдээр ижил нэртэй түүвэр өнгөрсөн жил хэвлүүлсэн. Тэгвэл энэ сарын 27-нд Хүүхдийн номын ордонд “100 яруу найрагч 100 хайрын игүлэг” номын удаах дэвтрийн нээлт болох нь. Хайрын шилмал шүлгүүдийг нэг дороос унших бо- ломж олгох, 300 хувь хэвлүүлсэн номд Б.Ринчен, ЦДамдинсүрэн, Д.Цоодол, БЛхагвасүрэнгээс өнөө үе хүртэлх 150 орчим яруу найрагчийн тэр бүр хүмүүст хүргээгүй шүлгүүдээс сорчлон баГ- тааснаараа онцлог. Тухайлбал, Ж.Болд-Эрдэнийн хаана ч хэатүүлээгүй хайрын шүлэг үүнд багт- сан байна. “100 яруу найрагч-100 хайрын шүлэг”- ийг жил бүр уламжлал болгон хэвлүүлэх төлөв- лөгөөтэй байгаа гэнэ.
-
2015 оны 12 сарын 23
Парист болсон тоглолтод Монголоос оролцжээ
ЮНЕСКО байгуулагдсаны 70, Аялгуугаар дамжуулж соёл иргэншлүүдийн хооронд хэлхээ бий болгох холбооны 10 жилийн ойг тохиолдуу- лан Францад өчигдөр дэлхийн хөгжимчдийн нэгдсэн тоглолт болжээ. 21 орны 32 хөгжимчин хамтран дэлхийн сонгодог бүтээлүүдээс толи- луулсан тоглолтод эх орноо төлөөлөн Улаанбаа- тар чуулгын эвэр бүрээчин О.Чинбат болон мо- рин хуурч Э.Цолмон, бөмбөрчин Б.Ганхүлэг нар оролджээ, Прагийн найрал хөгжим, Австрийн хийлч ВолфгэнгДэвид, Хятадын ДэнЖу, Португа- лийн Карлос Дэмэс, Колумбын гитарчин Андриас Гуарин Нилко тэргүүтэй чадварлаг уран бүтээлч оролцсон тоглолтыг Европын “Чарлмейн” оркестрийг үүсгэн байгуулагчь маестро Бартхоломес Хенри Ван ди Велд удирдсан юм байна.
-
2015 оны 12 сарын 23
Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсад 2016 онд олон улсын дараах тэмцээнийг зохион байгуулахаар тогтсон байна.
Тодруулбал, Олимпийн эрх олгох “Рио-2016”, Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах оюутны тэмцээн, Жүдо бөхийн “Чингис хаан” гран- при тэмцээн, Мотоциклийн бартаат замын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах оюутны тэмцээн, Шатрын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн, Даамны Азитивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн, Боксын “Чингис хаан 2016” цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн, Хөлбөмбөгийн Футзалны клубын аварга шалгаруулах олон улсын тэмцээн, Чөлөөт бөхийн ”Mongolian open” олон улсын тэмцээн, Цанын олон улсын тэмцээн, Биатлоны олон улсын тэмцээн, “Их нүүдэл” шатрын олон улсын тэмцээн, Аэробикийн олон улсын тэмцээнийг тус тус зохион байгуулах аж.
Дээрх тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, дүнг 2016 оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыгЭрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгажээ.
Эдгээр нэр хүндтэй тэмцээнүүдийг өөрийн оронд зохион байгуулснаар олимпийн эрхийн оноо авах, олон улс, дэлхийн тавцанд өөрийн орныг сурталчлах, үзэгчид, сонирхогчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдын өрсөлдөөнийг эх орондоо үзэх, өсвөр, залуу тамирчид тэднээс суралцах, туршлага хуримтлуулах, спортоор хичээлэх урам зориг өгөх ач холбогдолтой юм.
-
2015 оны 12 сарын 23
Нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн ”Мартагдашгүй” тоглолт өнөөдөр дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт нь дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар Монголд анх удаа үүдээ нээж буй ”CASTLE” клубын нээлтэнд зориулсан гэдгээрээ онцлогтой.
Хөгжим техникээ CAF брэнд, гэрэл техникийг Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу суурилуулсан шинэ клуб ийнхүү нээлтээ хийж байгаа юм. Иймд тус тоглолт үзэгчдэд тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа сельфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ.
Тоглолтын тасалбарыг худалдаанд гараагүй бөгөөд учир нь 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай ”CASTLE” клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагуудын гайхалтай тоглолтыг үзэж, Мартагдашгүй үдшийг өнгөрүүлэх боломжтой. Такс:50.000 төг.
Өнөөдөр орой 21:00 цагаас ”CASTLE” клубд уулзацгаая. ”CASTLE” клубын хаягийг дуулгахад, 6-р бичил хороолол буюу Өргөө кино театрын зүүн хойно байрлах хуучнаар Mass club.
-
2015 оны 12 сарын 22
“ЗООРЬ”, “ ХҮҮХЭЛДЭЙ” зэрэг киног бүтээсэн “ КИНО ЦАМХАГ” студийн ээлжит дэлгэцийн бүтээл “ ОРООЛОН” аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголд цор ганц гэж хэлж болох аймшгийн төрлөөр бичдэг зохиолч Ц.Ууганбаярын зохиолоор өмнөх хоёр киногоо хийсэн бол энэ удаа тус студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ “ОРООЛОН”аймшгийн киноны зохиолыг бичжээ.
Энэхүү киноны найруулагчаар Жүжигчин СТА Ө.Мөнгөнтулга, “ХҮҮХЭЛДЭЙ” кинонд нүүр хувиргагчаар ажилласан “ HOZE’S make up” студийн make up artist Г.Хос-Эрдэнэ, Г. Сувд- Эрдэнэ, Зураглаач М.Цэндлодой, дууны найруулагч Н.Бямбацогт,найруулагч Х.Түвшин нар ажиллаж байна.Киноны дууг реппер DESANT,дуучин SOLO нар хамтран дуулж байна.Киноны дүрүүдийн хувьд шинэ үеийн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон чадварлаг багийг бүрдүүлжээ.
СТА Жүжигчин Д.Бямбацогт, СТА Жүжигчин Б. Сарантуяа, Жүжигчин Б.Энхтүвшин /Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Зүүдэнд ч оромгүй явдал, Зүрх зогсохгүй/, Жүжигчин Ц.Эрдэнэцэцэг /Хөгжилтэй гэр бүл, Улаанбаатар би чамд хайртай, Сүүлчийн шөнө/, Жүжигчин М.Батзориг /650, Анхаар дотор чимээгүй, Хэцүү анги/, жүжигчин Э.Пүрэвжаргал / Сүүлчийн шөнө, Луйвар, Эгэлийн гайхамшиг/, жүжигчин Г.Баярхүү /Луйвар, Хүүхэлдэй/, Жүжигчин П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, Уран нугараач н.Сэндэр нар ажиллажээ.
Шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан залуусын баярт мөч хэрхэн төсөөлөшгүй эргэлт, сонирхолтой өрнөл, аймшигт үйл явдалруу хөтлөхийг үзэгч та уг киноноос харах болно. Үзэгчдийн анхаарлыг татаж хүлээлт үүсгээд байгаа “ОРООЛОН”аймшгийн кино шинэ оны 1р сард нээлтээ хийнэ.
-
2015 оны 12 сарын 22
Ердөө ганцхан хоногийн дараа нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн ”Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар анх удаагаа монголд үүд хаалгаа нээх гэж буй ”CASTLE” клубын нээлтэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой.
Тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд, гэрлээ Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглогдож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу тавьжээ. Иймд үзэгчид тоглолт тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа селфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ лээ.
Тоглолтын тасалбар гэж худалдаанд гараагүй бөгөөд 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай ”CASTLE” клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагууд гайхалтай тоглолтоороо та бүхэнд мартагдашгүй үдшийг бэлэглэх юм. клубд уулзацгаая
Арванхоёрдугаар сарын 18-нд буюу маргааш ”CASTLE” клубд уулзацгаая. ”CASTLE” клубын хаягийг дуулгахад, 6-р бичил, өргөө кино театрын зүүн хойно, хуучнаар Mass club.
-
2015 оны 12 сарын 22
Би компанийн ерөнхий захирал биш, төмөр замын дарга. Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна. Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэх ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ. Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал. Би Хятадын талд юу ч санал болгоогүй.