Бразил улсын Рио Де Жанеро хотод ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд "Рио-16" зуны олимп болно. Манай улсын “Рио-2016” олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид наймдугаар сарын 7-нд Риог зорих юм. Харин ирэх долоо хоногоос бокс, жүдогийн баг тамирчид Бразил улсыг зорино.
Орхон аймаг дахь “Олимп” бэлтгэлийн баазад чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид маань олимпийн үндсэн бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, шигшээ багийн албаны хамт олон өнөөдөр шигшээгий тамирчидтай уулзаж, олимпийн бэлтгэл сургуулилт ямар шатандаа явж байгаа талаар танилцах юм байна.