“New Economics Foundation” байгууллага жил тутам аз жаргалтай орнуудын жагсаалтыг гаргадаг уламжлалтай бөгөөд энэ жил 140 орныг шинэ индексээр жагсаахдаа иргэдийн нас, нийгмийн тэгш бус байдал, экологи, байгаль орчныг илүүтэй анхаарчээ. Уг жагсаалтад Коста-Рика хот дэлхийн хамгийн аз жаргалтай орноор шалгарчээ. Латин Америкийн орнууд олон багтсан бол хөгжилтэй орнууд төдийлөн сайн байсангүй. Жишээ нь, хүн амын орлогоороо хамгийн баян орнуудын нэгд тооцогддог Люксембург хойноосоо хоёрт, АНУ 108 дугаарт орсон байна. Жагсаалтыг тэргүүлсэн Коста-Рика 1949 онд цэрэг армиас татгалзаж, хөрөнгөө боловсрол, эрүүл мэндийн салбарт шилжүүлсэн байдаг. Мансууруулах бодис, авлигын цэцэглэлтээрээ алдартай Мексик уг жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, Колумб гуравт оржээ.
Харин хамгийн аз жаргалгүй орноор нефтийн олборлолтын улмаас байгаль орчноо сүйдэлсэн, ядуурал ихтэй, дэд бүтэц муу хөгжсөн Чад шалгарсан байна. Монгол уг жагсаалтын 136-д бичигджээ.
Хамгийн аз жаргалтай 10 орон:
- Коста-Рика
- Мексик
- Колумб
- Вануату
- Вьетнам
- Панам
- Никарагуа
- Бангладеш
- Таиланд
- Эквадор
Хамгийн аз жаргалгүй 10 орон:
- ТринидадТобаго
- Бурунди
- Свазиленд
- Сьерра-Леоне
- Туркменистан
- Кот-д’Ивуар
- Монгол
- Бенин
- Того
- Люксембург
- Чад
Сэтгэгдэл (8)