“Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016” нэг хүний жүжгийн олон улсын наадам ирэх сарын 15-19- нд УДЭТ-т болох гэж буй. Тус наадмыг “Найрсаг Удаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын нэг хүний жүжгийн төвөөс санаачлан, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, СУИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг юм. Энэ жил уг наадамд Польш, Армян, Орос, Англи, Монголын жүжигчид оролцож, уран бүтээлээ толилуулах аж. Тодруулбал, наймдугаар сарын 15-нд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байнаи, 16-нд Польшийн жүжигчин Виолета Комар “Дива”, 17-нд Армен улсын жүжигчин Арам Ованнисян "Үзэсгэлэнт Ара”, 18-нд Оросын жүжигчин Наталья Носова “Би нохой”,19-нд Английн жүжигчин КэриЛ Свифт “Дэнгийн эрвээхэй” жүжгээ тоглох гэнэ.