Турк улсын Самсун хотноо зохион байгуулагдсан Дифлимп буюу Дүлий Сонсголийн бэрхшээлтэй иргэдийн оролцдог дэлхийн аваргын тэмцээнд манай жүдогийн тамирчид анх удаагаа оролцож багийн амжилтаараа мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, Б.Наваанжамц 81 кг жинд Алтан медаль хүртэж Дэлхийн аварга болжээ. Мөн Мөнх-Оргил 73 кг жинд Мөнгөн медаль, Шижирбаатар 100 кг жинд Хүрэл медалийг тус тус хүртсэн бахдам сайхан амжилттай оролцжээ.
Дашрамд дурдахад, 2009 онд Тайваний Тайфай хотод зохион байгуулагдсан Зуны XXI-ээр олимпод оролцож жудо бөхөөр Д.Очбадрал анхны алтан медалийг, Б.Мөнх-Оргил хүрэл медалийг,Б.Наваанжамц мөн Олимпийн хүрэл медаль хүртэж байсан. 2013 онд Болгар Улсын Софиа хотноо зохион байгуулагдсан Зуны XXII-аар олимпод амжилттай оролцож Б.Наваанжамц Олимпийн хүрэл медаль, Б.Мөнх-Оргил Олимпийн хүрэл медаль тус тус хүртэж Олимпийн хошой хос хүрэл медальтай болсон билээ. 2015 онд Тайваны Таяон хотод зохион байгуулагдсан Ази Номхон далайн тивийн аваргын тэмцээнээс Б.Наваанжамц 81кг жинд Мөнгөн медаль, Б.Мөнх-Оргил 73 кг жинд хүрэл медаль, Б.Шинэбаяр 60 кг жинд хүрэл медаль тус тус авч байсан бахархам сайхан амжилттай залуус билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)