Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо “Буянт ухаа” спорт цогцолборт болно.
ДАШТ-ийг Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж буй сүмочид маань ирж сонирхохын зэрэгцээ тамирчдаа дэмжихихээр ирээд байгаа билээ.
Тэгвэл тус тэмцээний хоёр өдрийн билет нь 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд супер азтан “Toyota-Prado” маркийн автомашины эзэн болох юм байна. Мөн 10 азтан ирэх есдүгээр сарын башег Япон улсад үзэх эрхийн эзэн болох аж.