Монгол Шуудан ТӨХК-аас Рио 2016 наадамд зориулан гаргаж буй "ЗУНЫ XXXI ОЛИМП" сэдэвт шуудангийн маркаа танилцуулж, МҮОХ-ны төв байранд албан ёсны нээлтээ хийлээ.
Уг маркийн дизайнераар Ж.Ганхуяг, зураачаар Ч.Бат-Эрдэнэ нар ажиллажээ. "Монгол шуудан" ТӨХК анх 1964 оны олимпийн наадамд зориулж марк урлаж байсан бөгөөд түүнээс хойш зуны 13 олимпийн маркийг бүтээжээ.