Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Монголын төр засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч байсан түүний алдрыг мөнхлөх үүднээс "Ю.Цэдэнбал-Монгол орон" яруу найргийн наадам, уран бичлэгийн уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сарын 30 хүртэл Ю.Цэдэнбалын академийн төв байранд хүлээн авах бөгөөд бүтээлүүдийг эхний шатанд ажлын хэсэг шалгаруулж хоёрдугаар шатнаас 15 шилдэг уран бичлэг, 15 яруу найрагчийг шагналт байрын төлөө өрсөлдүүлэх аж. Арга хэмжээ ирэх сарын 10-нд Ю.Цэдэнбалын Академийн байранд болох юм байна.
Сэтгэгдэл (3)