Хүн төрөлхтний Олимпийн их наадам эхлэхэд зургаа хоног үлдлээ. Бразилийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийи багтаамж жижиг учраас Лондонгийн олимпоос 200 мянга орчмоор цөөн буюу 7.5 сая тасалбар худалдаанд гарчээ.
Олимпийн нээлтийн ёслолын ажиллагааны тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 62-1425 ам долларын үнэтэй байна. Энэ нь монгол мөнгөөр 130 мянгаас гурван сая төгрөгийн үнэтэй гэсэн үг юм. Түүнчлэн спортын ангилал, суудлын зэрэглэлээс хамаараад тасалбарын үнэ 11- 375 ам.доллар хүртэл хэлбэлзэж байгаа аж. Тухайлбал, хөнгөн атлетик, гар бөмбөг, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээний тасалбар хамгийн үнэтэй.
Харин хамгийн хямдхан тасалбар нь усан сэлэлт, буудлага, хүндийн өргөлт, зүлгэн дээрх хоккей, спортын алхаа зэрэг төрлүүлийнх бөгөөд тэмцээнийг 11 ам,доллараар үзэх боломжтой юм байна.
Сэтгэгдэл (1)