Бразил улсын Рио Де Жанеро хотод ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд "Рио-16" зуны олимп болно. Манай улсаас “Рио-2016” олимпийн наадамд нийт 50 тамирчин оролцохоор эрхээ авсан билээ. Тодруулбал, Олимпийн наадамд 42 тамирчин, Паралимпийн наадамд нийт найман тамирчин өрсөлдөх юм.
Наймдугаар сарын 6-нд буюу Олимпийн 31 дүгээр наадмын эхний өдөр уламжлал ёсоор жүдо бөхийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг жингийн барилдаан болно. Тэгвэл монголын тамирчдын салхийг хагалж, МУГТ жүдо бөхийн 48 кг жингийн дэлхийн аварга М.Уранцэцэг барилдах юм байна.
Сэтгэгдэл (6)