Монгол Улсын начны тоо энэ жилийн наадмаар 18-аар нэмэгдсэн. Тэдний нэг нь Дорнод аймгийн харьяат Улсын начин Д.Анар юм. Түүний улсыг цолыг мялаан, нутгийнхан нь хүндэтгэлийн наадам хийхээр болжээ. Улсын начин Д.Анарт хүндэтгэл үзүүлэх наадам Дорнод аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 31-нд болно.
Наадмын үеэр Баянтүмэн суманд соёолон насны морины уралдаан, сурын талбайд халх сурын харваа, Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит 64 бөхийн барилдаан, Онцгой байдлын газрын алба хаагчдын урлагийн тоглолтыг зохион байгуулах аж.
Улсын начин Д.Анар нь Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч. Түүнийг саяхан Онцгой байдлын ахлах дэслэгч цолоор шагнасан юм.
Сэтгэгдэл (2)