-
2016 оны 8 сарын 08
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус жингийн аваргаар Итали улсын тамирчин Фабио Басиле тодорч, алтан медалиар энгэрээ мялаасан бол БНСУ-ын тамирчин Ан Баул мөнгөн медалийн эзэн болов.
Хүрэл медалийг ОХУ-ын тамирчин Ришод Собиров, Япон улсын бөх Масахи Ибинума хүртлээ. Ийнхүү Рио 2016 олимпийн их наадмын 66 кг-ын жинд шинэ аварга Итали улсаас төрлөө.
-
2016 оны 8 сарын 08
Зуны Олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээний 3 дахь өдрийн хуваарийг танилцуулж байна. Тэрээр,
Байт харвааны төрөлд манай улсаас Ж.Гантөгс 21.00 цагаас харвана. Тус тэмцээн 1/32 тулаан эхний шатанд авсан оноогоороо 1-64 хүртэл эрэмбэлэгдэж 1-рт бичигдсэн тамирчинтай 2-рт бичигдсэн нь 63-рт бичигдсэн тамирчинтай гэх мэтээр хасагдах зарчмаар өрсөлдөнө.
Харин боксын эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Отгондалай 05.00-05.45 цагийн хооронд тулалдах бол Б.Түвшинбат 69 кг жинд 05.45-06.45 цагийн хооронд, Г.Ган-Эрдэнэ 48 кг жинд 23.00-00.00 цагийн хооронд тулалдах юм.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жинд манай тамирчин Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 76 кг жинд Г.Одбаяр нар 22.00 цагаас барилдана. Хэрвээ финалдаж чадвал 09-ний өдрийн 03.00 цагаас шигшээд өрсөлдөх юм.
-
2016 оны 8 сарын 08
Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд зодоглосон манай тамирчин Д.Төмөрхүлэг дагах барилдаандаа Канадын бөх А.Бушардад ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.
Манай бөхийг ялсан Италийн бөх Ф.Базил олимпийн аварга болжээ. Төмөрхүлэгтээ дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсч, олон олон ялалтуудаараа ард түмнээ баярлуулаарай гэж хүсье.
-
2016 оны 8 сарын 08
БОКСЫН 69 КГ-Д ХҮЧ ҮЗЭЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИН ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ТУЛААНАА АРГЕНТИНИЙ АЛБЕРТА ПАЛМЕТТА-ГИЙН ЭСРЭГ ХИЙН ЯЛЖ ШӨВГИЙН 16-Д ҮЛДЛЭЭ.
ТЭРЭЭР 3 ҮЕИЙН ТУРШ ӨРСӨЛДӨГЧӨӨ ИЛҮҮРХСЭН БӨГӨӨД 3:0-Н ХАРЬЦААТАЙ ЯЛСНААР ШӨВГИЙН 16-Д АЛЖИР/ИРЛАНДЫН БОКСЧДЫН АЛЬ НЭГЭНТЭЙ ТУЛАХ БОЛЖ БАЙНА.
-
2016 оны 8 сарын 08
Жүдо бөхийн 66 кг-ын С хэсгийн аваргын төлөө манай жүдоч ОУХМ Д.Төмөрхүлэг өрсөлдөгчдөө хоёр вазари үнэлгээ алдаж, цэвэр ялагдлаа. Тэрээр Италийн бөх Фабио Басилед ялагджээ. Ийнхүү Д.Төмөрхүлэг торгуулийн тойрогт барилдахаар болжоо.
-
2016 оны 8 сарын 08
Жүдо бөхийн 66 кг-ын жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Д.Төмөрхүлэг Саудын Арабын жүдоч Хамад Сулейманыг цэвэр ялж, эхний ялалтаа авсан.
Тэгвэл дараагийн учраа бөх болох Алжирын жүдоч Хоуд Зоурданийг мөн цэвэр ялж, шөвгийн наймд шалгарлаа.
-
2016 оны 8 сарын 08
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд манай улсаас оролцож буй ОУХМ А.Цолмон эхний тойрогт ялалт байгуулсан. Тэрээр АНУ-ын тамирчин Анжелика Делгадотой барилдан вазари үнэлгээгээр ялснаар анхны олимпийнхоо эхний ялалтаа авсан.
Тэгвэл дараагийн учраа болох Японы алдарт бөх Мисато Накамуратай барилдан ялагдал хүлээлээ.
-
2016 оны 8 сарын 07
Дөнгөж сая Жүдо бөхийн 66 кг-ын жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Д.Төмөрхүлэг өрсөлдөгчөө цэвэр ялж, эхний ялалтаа авлаа.
Тэрээр Саудын Арабын жүдоч Хамад Сулейманыг цэвэр яллаа. Түүний дараагийн учраа нь Алжирын жүдоч Хоуд Зоурдани.
-
2016 оны 8 сарын 07
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд манай улсаас оролцож буй ОУХМ А.Цолмон эхний тойрогт ялалт байгууллаа. Тэрээр АНУ-ын тамирчин Анжелика Делгадотой барилдан вазари үнэлгээгээр ялснаар анхны олимпийнхоо эхний ялалтаа авч байна.
Түүний дараагийн учраа нь Японы алдарт бөх Мисато Накамура юм.
-
2016 оны 8 сарын 07
БУУЧИД ФИНАЛД ҮЛДЭЖ ЧАДСАНГҮЙ!
БУУДЛАГЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 МЕТРИЙН ХИЙН ГАР БУУНЫ ДАСГАЛЫН УРЬДЧИЛСАН ШАТ ӨНДӨРЛӨЛӨӨ.
НИЙТ 44 ТАМИРЧИД 40 СУМ ТАВЬСАН БӨГӨӨД ЭХНИЙ 8 БАЙР ФИНАЛЫН ЭРХТЭЙ БАЙСАН ЮМ.
6 ДАХЬ ТҮҮХЭН ОЛИМПДОО ОРОЛЦОЖ БУЙ ОУХМ О.ГҮНДЭГМАА 379 ОНООТОЙ 20-Р БАЙР ЭЗЭЛСЭН БОЛ Ц.МӨНХЗУЛ 378 ОНООТОЙ 32-Р БАЙРАНД БИЧИГДСЭН.
-
2016 оны 8 сарын 07
Монголын моно жүжгийн хөгжлийн төв “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оноос эхлэн “Ялагчдын цуваа- Улаанбаатар” олон улсын моно жүжгийн фестивалийг зохион байгуулж байгаа билээ. Уг фестиваль энэ сарын 15-19-нд УДЭТ болон Улсын хүүхэлдэйн театрт болох бөгөөд Польш, Армени, ОХУ,Англи болон Монголын жүжигчид шилдэг үзүүлбэрүүдээ Монголын үзэгчдэд хүргэх юм.
Монодрам буюу нэг хүний жүжиг хэмээх төрөл эртаий Грекээс эхлэн хөгжиж 1700-гаад оны сүүл үеэс Франц, Германд хүчээ аван ихэд дэлгэрсэн байдаг. 2014 онд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан олон улсын моно жүжгийн фестивалиас Гранпри шагналыг анх удаа эх орондоо авчирсан.
-
2016 оны 8 сарын 07
”Рио-2016” эхлээд хоёр хонож байна. Өнөөдөр боксын хэсгийн барилдаанууд монголын цагаар 23.00 цагаас эхэлнэ. Тодруулбал, 60 кг жинд Д.Отгондалай 23.00-23.45 цагийн хооронд тулалдах бол 69 кг жинд Б.Түвшинбат 23.45 цагаас 08-ны 00.45 цагийн хооронд тулалдах аж.
-
2016 оны 8 сарын 07
Хүндийг өргөлтийн 56 кг-ын жинд өрсөлдөх байсан ОХУ-ын тамирчин допингийн зөрчлийн улмаас хасагдсан тул манай тамирчин Ө.Чагнаадоржид Риог зорих эрх шилжсэнийг өчигдөр албан ёсоор мэдэгджээ.
-
2016 оны 8 сарын 07
“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Б.Гүнзаяа Хятад улсын Засгийн газраас зохион байгуулагддаг “Miss Leisure World 2016” тэмцээнд амжилттай оролцож, “Miss exotic” буюу хамгийн чамин мисс шагнал хүртжээ. Тус тэмцээнд нийт 40 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн байна.
Мөн дэлхийн хамгийн том “Fashion One” загварын агентлагт Монголын мисс Б.Баттогтох продюсер, хөтлөгчөөр ажиллах гэрээ хийжээ.
-
2016 оны 8 сарын 07
Рио: Олимпийн эхний өдөр
-
2016 оны 8 сарын 07
Жүдо бөхийн хэсгийн барилдаанууд өнөөдөр монголын цагаар 22.00 цагаас эхэлнэ. Манай тамирчдаас эмэгтэй 52 кг-ийн жинд А.Цолмон, эрэгтэй 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг нар барилдах юм.
Хэрвээ тэд финалд үлдэж чадвал 08-ний өдрийн шөний 03.00 цагаас буюу тэр шөнөдөө шигшээд өрсөлдөнө.
-
2016 оны 8 сарын 07
Зуны олимпийн 31-р наадмын медалийн эзэд тодорсоор байна. Дөнгөж саяхан болсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-н алтан медалийн эзнээр Аргентин улсын алдарт тамирчин Пауло Парето хүртсэн бол мөнгөн медалыг БНСУ-ын тамирчин Жон Бок Ён хүртсэн юм.
Харин хүрэл медалын эзнээр Казакстан улсын нэрийн өмнөөс олимпийн наадамд оролцсон монгол тамирчин Г.Отгонцэцэг, Японы алдарт тамирчин Кондо Ами нар хүртлээ.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-н жинд алтан медалыг ОХУ, мөнгөн медалийг Казакстан, хүрэл медалийг Узбекстан, Японы жүдочид тус тус хүртлээ.
Эх сурвалж: MNB
-
2016 оны 8 сарын 07
Бразилын Рио-де-Жанейро хотноо эхэлсэн Зуны олимпийн 31-р наадмын Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд манай шилдэг тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар оролцоно. Монголын цагаар 21.00 цагаас эхлэх бөгөөд хэрвээ шигшээд шалгарч чадвал оройны 23.00 цагаас финалд өрсөлдөх аж.
-
2016 оны 8 сарын 07
08 дугаар сарын 07-ны өдөр, Ням гараг
08:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт
08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
08:30-09:00 Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
09:00-12:00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
10:00-13:00 Жороо морины уралдаан Хүй долоон худагт
12:00- 14:00 Үндэсний сурын харвааны адаг өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд
15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
17:00-17:20 Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Хүй долоон худагт, Сурын талбайд
17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
18:00-19:00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Хүй долоон худагт
19:00-19:30 Хүчит бөхийн барилдааны Наймын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд
19:30-20:00 Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн арслан, заан, начин цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. Хүй долоон худагт, цамын талбайд
20:00-20:10 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд
20:10-21:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
-
2016 оны 8 сарын 07
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон ОУХМ Ц.Цогтбаатар Рио наадмын хамгийн эхний жүдогийн барилдааныг хийсэн. Тэрээр эхний өрсөлдөгч, Пан Америкийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт Гветемалын тамирчин Хорхе Рамосыг, дараагийн өрсөлдөгч Финляндын бөх Юхо Рэйнваллыг тус тус цэвэр ялж, 3-р тойрогт үлдсэн юм. Ялбал хэсгийн аваргын төлөө тунаж үлдэн, цаашлаад медалийн төлөө барилдах эрхтэй болох чухал барилдаанаа ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч БНСУ-ын Ким Вон-Жинтэй хийж, ялагдлаа. Тэрбээр юүко үнэлгээгээр тэргүүлж явсан ч вазари алдан ялагдал хүлээв. Энэ жил 20 настай Ц.Цогтбаатар анхны олимпдоо оролцон, шөвгийн 16-д үлдсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.