Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус жингийн аваргаар Итали улсын тамирчин Фабио Басиле тодорч, алтан медалиар энгэрээ мялаасан бол БНСУ-ын тамирчин Ан Баул мөнгөн медалийн эзэн болов. Хүрэл медалийг ОХУ-ын тамирчин Ришод Собиров, Япон улсын бөх Масахи Ибинума хүртлээ. Ийнхүү Рио 2016 олимпийн их наадмын 66 кг-ын жинд шинэ аварга Итали улсаас төрлөө. Дашрамд дурдахад, алтан медаль хүртсэн Италийн тамирчин Фабио Басиле нь манай тамирчин Д.Төмөрхүлэгтэй барилдаж ялсан юм.
Сэтгэгдэл (3)