Бразилын Рио-де-Жанейро хотноо эхэлсэн Зуны олимпийн 31-р наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд манай шилдэг тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар оролцоно. Тэдний эхний буудлага монголын цагаар 21.00 цагаас эхлэх бөгөөд хэрвээ шигшээд шалгарч чадвал оройны 23.00 цагаас финалд өрсөлдөх аж.