-
2016 оны 8 сарын 10
Эхний 30 сумны дараах байдлаар Ц.Мөнхзул 289 оноотой 19, О.Гүндэгмаа 284 оноотой 35-р байруудад бичигдэж байна.
Одоо рапид буюу түргэн буудлагад тамирчид 3 секундын зайтай 30 сумыг тавих юм.
Нийлбэр дүнгээр эхний 8 байранд орсон тамирчид хагас шигшээд үлдэх бөгөөд улмаар тэндээс шигшигдэж финалд 4 тамирчин гарах юм.
-
2016 оны 8 сарын 10
Жүдогийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд зодоглож буй Ц.Мөнхзаяа эхний барилдаандаа Мороккогийн бөхийг ялсан бөгөөд тэрээр дараагийн учраа болох БНХАУ-ын тамирчид Ян Жуншиатай барилдан ялагдал хүлээлээ.
-
2016 оны 8 сарын 10
Олимп: О.Ууганбаатар ялагдал хүлээлээ
-
2016 оны 8 сарын 09
Жүдогийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд зодоглож буй Ц.Мөнхзаяа эхний ялалтаа авлаа. Тэрээр Мороккогийн бөхөөр иппондож авлаа. Ингэснээр Ц.Мөнхзаяа шигшээ наймд үлдэхийн төлөө БНХАУ-ын тамирчид Ян Жуншиатай учраа таарлаа.
-
2016 оны 8 сарын 09
Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа энэ сарын 19-нд эх орондоо ирэх юм байна. Харин наадмын эхний өдрүүдэд тэмцээн уралдаандаа оролцсон тамирчид энэ сарын дундуур эх орондоо ирэх аж.
-
2016 оны 8 сарын 09
Фото: Олимпийн гурав дахь өдөр гэрэл зурагт
-
2016 оны 8 сарын 09
Арав болон түүнээс олон олимпийн наадам сурвалжилсан спортын 100 сэтгүүлчдийг Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн холбооноос (AIPS) алдаршууллаа. Рио де Жанейрогийн Барра да Тижука дүүрэг дэх “Tokyo 2020 Japan House”-д уг ёслол болсон юм.
Олимпоор ”мэргэшсэн” 100 гаруй ган үзэгт хал цэргүүдийн дунд Монголын хоёр төлөөлөгч багтсан байлаа. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан 13 дахь олимптоо ажиллаж буй бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатарын 10 дахь наадам нь Рио.
AIPS ахмад сэтгүүлчиддээ өөрсдийн албан ёсны хамтрагч Hanov-ийн бүтээсэн олимпийн галт бамбарын загварыг гардуулж хүндэтгэл үзүүлсэн.
- Олимпийн сэтгүүлчид: Ч.Отгонбаатар, Ж.Отгонцагаан
The World of Sports Agency”-гийн Итали сэтгүүлч Жиулиано Бевилакуа нийт 25 олимпод (Зуны 13, Өвлийн 12) ажилласнаараа бусдыгаа манлайлдаг бол ”Sportinformation Si”-гийн Петер Фрей 24 (Зуны 12, Өвлийн 12), ОУОХ-ны хүндэт гишүүн, L’Equipe-н сэтгүүлч асан Алайн Люценфичтер 21 (Зуны 12, Өвлийн 9) нар удаалдаг юм.
AIPS 2012 оны Лондоны олимпоос хойш гурав дахь удаагаа 10 олимпийн босгыг давсан ахмад, ган үзэгнүүдээ ийнхүү алдаршуулж байна.
-
2016 оны 8 сарын 09
УИХ-ын дарга М.Энхболд Д.Сумъяатай утсаар холбогдон баяр хүргэлээ
-
2016 оны 8 сарын 09
Олимпийн медалийн чансаагаар 4 алт, 2 мөнгө, 4 хүрэлтэй БНХАУ тэргүүлж, 4 алт, 3 хүрэлтэй Автрали 2-т, 3 алт, 6 мөнгө, 4 хүрэлтэй АНУ гутгаар байрт явна.
Монгол Улс 1 мөнгөн медальтай 26-д ...Дашрамд дурдахад 26-д одоогоор 1 мөнгөн медаль аваад байгаа Монголоос гадна ӨАБНУ, БНАСАУ, Дани, Франц, Филиппин, Азербайжан зэрэг 7 орон жагсчээ.
-
2016 оны 8 сарын 09
Өчигдөр шөнө боксийн 49 кг-ийн жинд хүч үзсэн Г.Ган-Эрдэнэ Эквадорын тамирчинд ялагдснаар тэмцээнээ дуусгаж байна. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж, шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх тулаандаа ялаглаж ийнхүү тэмцээнээ өндөрлүүллээ.
-
2016 оны 8 сарын 09
Зуны Олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээний 3 дахь өдрийн хуваарийг танилцуулж байна. Тэрээр,
-
2016 оны 8 сарын 09
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл түүнийг Монгол Улсын засгийн газраас олимпийн наадмаас медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгох журмын дагуу 60 сая төгрөгөөр шагнана.
Дашрамд дурьдахад, Засгийн газраас олимпоос алтан медаль авсан тамирчинд 120, мөнгөн медалийн эзэнд 60, хүрэл медалиар энгэрээ мялаавал 30 сая төгрөгийн шагнал тус тус олгодог юм.
-
2016 оны 8 сарын 09
Монголын багийн медалийн салхийг хагалж жүдогийн 57 кг-ийн жинд зодоглосон Д.СУМЪЯА мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр аваргын алтан медалийн төлөө эзэн орны бөх Р.Силватай барилдаж вазари үнэлгээгээр ялагдсан ч барилдаан будлиантай болсон хэмээн үзэх хүн цөөнгүй байгаа юм. Учир нь Бразилийн бөх хориотой мэх хийснийг шүүгч анзаараагүйг эзэн орны бөхийг ивээлээ хэмээн иргэд цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна.
-
2016 оны 8 сарын 08
Монгол Улсын гурван шүүгч Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XXXI наадамд шүүгчээр ажиллаж байна.
-
2016 оны 8 сарын 08
ИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Орон нутгийн цагаар өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн орой болсон “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын нээлтийн ёслолын үеэр Маракана цэнгэлдэх хүрээлэнгээс холгүй газарт нэг хүнийг цагдаагийн алба хаагч буудан хөнөөсөн гэж Рио-де-Жанейро хотын цагдаагийн газар мэдэгдлээ.
Энэ хэрэг тус цэнгэлдэх хүрээлэнгээс 200 орчим метр зайтай орших гудамжинд болсон байна.
Уг хэрэг гарах үед тус бүсэд аюулгүй байдлыг чангатгаад байжээ.
Цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
-
2016 оны 8 сарын 08
Рио 2016: Олимпийн хоёр дахь өдрийн зургуудаас
-
2016 оны 8 сарын 08
Майкл Фелпс олимпийн 23 дахь медалиа хүртэв
-
2016 оны 8 сарын 08
Британичууд анхны алтан медалиа хүртлээ
-
2016 оны 8 сарын 08
“Рио 2016”: Хятадууд тэргүүлж байна
-
2016 оны 8 сарын 08
Олимпийн гурван удаагийн аварга С.Уильямс, В.Уильямс нар хожигдлоо