ИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Орон нутгийн цагаар өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн орой болсон “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын нээлтийн ёслолын үеэр Маракана цэнгэлдэх хүрээлэнгээс холгүй газарт нэг хүнийг цагдаагийн алба хаагч буудан хөнөөсөн гэж Рио-де-Жанейро хотын цагдаагийн газар мэдэгдлээ.
Энэ хэрэг тус цэнгэлдэх хүрээлэнгээс 200 орчим метр зайтай орших гудамжинд болсон байна.
Уг хэрэг гарах үед тус бүсэд аюулгүй байдлыг чангатгаад байжээ.
Цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)