Монголын багийн медалийн салхийг хагалж жүдогийн 57 кг-ийн жинд зодоглосон Д.СУМЪЯА мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр аваргын алтан медалийн төлөө эзэн орны бөх Р.Силватай барилдаж вазари үнэлгээгээр ялагдсан ч барилдаан будлиантай болсон хэмээн үзэх хүн цөөнгүй байгаа юм. Учир нь Бразилийн бөх хориотой мэх хийснийг шүүгч анзаараагүйг эзэн орны бөхийг ивээлээ хэмээн иргэд цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна.
Сэтгэгдэл (2)