"Рио"-гийн олимпийн эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн 4x100 метрийн чөлөөт сэлэлтээр АНУ-ын баг тамирчид тэргүүлж, алтан медалийн эзэн болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
АНУ-ын багт нэрт усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс багтсан юм. Тэрбээр ийнхүү олимпийн 23 дахь медалиа хүртлээ.
АНУ-ын эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн тамирчид алтан медаль хүртсэнээр АНУ-ын баг тамирчид медалийнхаа тоогоор нэгдүгээрт жагсах болжээ.
Фелпс олимпийн 19 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.