-
2016 оны 2 сарын 24
Сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн “Аниргүй дэх өнгө” үзэсгэлэн нээлтээ хийнэ
-
2016 оны 2 сарын 24
“Рок наадам-2016” олон улсын амьд хөгжмийн наадам болно
-
2016 оны 2 сарын 24
Хонь - (3/21-4/19)
Cap гайхалтай Дэлхийн ван болон үнэнч Сугар гараг руу шилжих нь үл ойлголцлыг үүсгэж, сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлнэ. Эргэн тойрны бүх хүмүүс илүү мэдрэмтгий болсон ч тэднийг тоох хэрэггүй. Хамт ажиллагчийн зан ааш таагүй байж магадгүй. Инээмсэглэ, тайван дөлгөөн бай. Өөртөө зориулж ямар нэг юм хий. Шинэ хувцас, гэр орноо чимэглэх урлагийн бүтээл худалдан авах зэрэг. Ажил хайх, цалингаа нэмэгдүүлэхэд тохиромжтой өдөр.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Үхэр - (4/20-5/20)
Энэ өдөр таны бүх зүйл сайхан байх болно. Гэхдээ залхуурч суух цаг үе биш. Мөнгөө хадгал. Удирдагч болон багш нарт ээлтэй өдөр болох нь ээ. Цаг зав гарвал хэсэг хугацаанд амар. Та хайртай хүнээсээ анхаарал халамж хүсэх нь. Урлагийн хүмүүсийн хувьд уран сэтгэмж өсөн нэмэгдэнэ. Хийх ажил албан үүргээ төлөвлө. Шинээр амьдралаа зохиох санаа төрнө. Энэ нь нэлээд цаг үеэ олсон сонголт юм.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Ихэр - (5/21-6/21)
Таны нойр хүрэхгүй шөнийн турш сэрүүн байх бөгөөд энэ боломжийг ашиглан чухал асуудлуудаа цэгцэлж чадна. Та хамтран ажилладаг хүндээ сэтгэл татагдах бөгөөд энэ нь таны бодлыг сарниулах болно. Хэрэв танд төвөгтэй санагдаж байвал зүгээр л ажлаа хийх нь хамгийн зөв сонголт. Ингэснээр магадгүй та түүний анхаарлыг илүү их татаж болох юм. Амралтын өдрөөр аялалд явахаар төлөвлө. Сэтгэлээ сэргээ.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Мэлхий - (6/22-7/22)
Мэлхийн ордынхны хувьд огцом зан гаргалгүй тэвчих өдөр. Биеэ барьж, тайван байх нь чухал. Хийж буй ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүлж, бизнесийн асуудалд эрч хүчээ хандуулах нь таны нийгэмд эзлэх байр суурь амжилтанд хүрэх гол зам юм. Өөрийн эрүүл сэтгэлгээ, Мэлхийнхний төрөлх гярхай зан, цэцэглэж буй удирдах чадвараа ашигла. Тэгвэл та өрсөлдөгчөө ялж, замд байгаа саад бэрхшээлийг давах болно. Дарвих дуртай зан чинь таныг ердийнхөөс 2 дахин их эрсдэл үүрүүлэх магадлалтай.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Арслан - (7/23-8/22)
Сэтгэл ханамж сул мэт боловч үнэн хэрэгтээ огт тийм биш. Харж, сонсож байгаа бүхэндээ итгэсний хэрэггүй. Телевизээр гарч байгаа бүхэнд алдартай хүмүүсийн төсөөллийг бодит байдал хэмээн андуурч болохгүй. Таны итгэмтгий байдал таатай зүйл бий болгохгүй. Цэвэр агаарт алхаснаар хэн нэгэнтэй таарах бөгөөд уулзалт маш үр дүнтэй байх болно. Хууль эрхзүйн асуудал таныг чилээх бөгөөд мэргэжлийн байгууллагаар шийдүүлэх нь өлзийтэй. Шаардлагатай зүйлээ хийж, гарах ёстой зарлагадаа тайван хандаарай. Зардалтай холбоотой шийдвэрээ шаламгай гаргах нь маш чухал.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Охин - (8/23-9/22)
Үг хэлж, ямар нэг зүйл хийхээсээ өмнө түр азнаж дахин бодож үзэхийг зөвлөж байна. Өнөөдөр ямар нэг эрсдэлтэй асуудалд орооцолдох магадлал маш өндөр байгаа тул болгоомжтой бай. Төлбөр тооцоогоо хянаж, зээл болон даатгалтай холбоотой асуудлаа цэгцэл. Ямар нэг үйл ажиллагаанд оролцох, сургалтанд суух, биеийн тамирын клубт явах зэрэгтээ хэр их мөнгө зарцуулахаа сайтар төлөвлө. Асуудал гарвал даруй шийдвэрлэхийг хичээ.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Жинлүүр - (9/23-10/22)
Сэтгэлийн шаналалаас илүү уур хилэнгээ барьж чадахгүй бол өөртэйгөө ярьж чадахгүй. Хариуцлагатай хүнтэй нөхөрлөж, тэдний юу чухал болохыг тунгаа. Таны сэтгэлийн шарх хоосон зүйл болохыг мэдэрнэ. Та дургүйцлээ хадгалахаас илүү мартах хэрэгтэй. Хэрэг явдлыг эргэцүүлэн бодоход хамтрагч чухал. Та сэтгэлээсээ уучлалт гуй. Тэгвэл сэтгэл тань сайхан болно. Бизнесийн уулзалт олон шинэ санаагаар дүүрэн байна.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Хилэнц - (10/23-11/21)
Энэ өдөр азын тэнгэр таныг ивээж гараа сунгах болно. Хожимдсон ч гэсэн цалин нэмэгдэх буюу шан харамж, бонус өсч, тушаал дэвших байх. Энэ бүгдийг бий болгосон хамт олны хичээл зүтгэлд таларх. Хилэнцийн өөдрөг байдал оргилдоо хүрч, ирэх хэд хоногт бас ийм байна. Сансар огторгуйн эерэг нөлөө, олгосон боломжийг бүрэн утгаар нь ашигла.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Нум - (11/22-12/21)
Ойр дотны хүнтэйгээ ам мурийх нь эцэстээ хурцадмал байдалд орж, харилцаагаа таслахад ч хүрч болзошгүй. Эрүүл мэндэдээ анхаар. Бие тавгүйтэж магадгүй байна. Харшил хөдөлж, нойрны хэм алдагдсанаар таны амьдралын хэмнэлд өөрчлөлт орно. Хэрвээ уламжлалт эмчилгээ хийлгэвэл өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр болон маргааш гэр бүлд сэтгэл хөдөлгөсөн олон үйл явдал тохиолдох ба амьдарч буй орчны нөхцөл таалагдах болно. Та өөрийн гараар хийж бүтээхийг хүсч байгаа болохоор барьж эхлэхээсээ өмнө юу юу байх хэрэгтэйг сайн тооц. Ямар нэг материал дутах эсвэл мэдлэг дутагдвал хүндрэл үүснэ. Өөрийн арга барилаа давуу тал болгон ашиглаж гэр бүлээ дайл. Нөлөө бүхий хүн амьдралдаа өөрчлөлтийг хийхэд танд туслана.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Бумба - (1/20-2/18)
Завгүй амьдрал үргэлжилсээр. Олон дуудлага, цахим захиа ирэх тул ажлын цагаа зохицуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол чухал зүйлээ мартаж магад. Найз нөхөд, хөршүүд өнөөдөр таны амьдралд гол үүрэг гүйцэтгэнэ. Байшин, ажлын байраа засварлах, хөрөнгө худалдаж авахыг хүсч буй бол туршлагатай хүний зөвлөгөөг сонсоход гэмгүй. Толгойгоо биш зүрх сэтгэлээ дага. Өнөө орой зурагтын өмнө эрүүл хүнс идэхийг хичээ.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2016 оны 02 сарын 24
Загас - (2/19-3/20)
Санхүүгийн асуудлууд тань эхнээсээ цэгцэрч эхэлнэ. Мөн бодол эргэцүүлэлдээ анхаарах сайн цаг. Өнөөдөр загаснууд маш их аз жаргалтай байна гэдэгт итгэ. Танд тусалж чадах хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх боломжийг алдахгүй байж чадна. Хэрэв та энэ оройг сайхан өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах сонирхолтой байгаа бол яриа хөөрөө сайтай хэдэн найзаа урих талаар бодох хэрэгтэй. Ухаалаг байснаар та зочдынхоо яриаг өдөөж, тэднээс хэрэгтэй зүйлээ олж авах болно.
-
2016 оны 2 сарын 24
МУГЖ С.Батсүх энэ сарын 5-нд “Орчлонг аргадах цагаар хүргэн бэрүүдийн хүргэх бэлэг” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Олон тоглолт хийдэггүй, гавьяат маань жилдээ нэг удаа жинтэй чанартай тоглолт хийж, уран бүтээлээ тайлагнадаг уламжлалтай билээ.
Уран бүтээлийн олз арвинтай яваа тэрбээр хамгийн сүүлд гэхэд “Хаяа сайтай хадмууд” нэртэй их донжлог хэмнэлтэй, өвөрмөц клиптэй дуугаа сонсогч түмэндээ сонордуулсан байгаа бөгөөд фэнүүдээсээ өндөр үнэлгээ авч чадсан байна. Гавьяат уран бүтээл хийхээсээ гадна хурим найранд их уригдаж ая дуугаа өргөж, хуран цугларсан олныг дуу хуураараа баясган цэнгүүлж, худ ургийг учран золгуулж, уулзан танилцуулдаг ачтай буянтай нэгэн гэнэ шүү. Тэр ч бүү хэл, амьдралд гал голомтоо бадраасан олон сайхан хосуудын хуримын гэрч болдог гавьяат маань энэ удаагийн тоглолтоороо хосууд болон хадмуудыг баярлуулж, сюрпирз барихаар шийдсэн бололтой. Тийм дээ ч “UB палас”-ын тоглолтын их танхмийн эхний гурван эгнээ суудлыг худ ураг нарт зориулсан урилгатай, тусгай суудал болгон бэлтгэж байгаа сурагтай. Мөн түүнээс гадна хоёр талынхаа хадмуудыг хамгийн олноор хамруулсан хосуудыг урилгын суудалд суулгахаар болжээ. Тиймээс хосуудыг итгэл сэтгэл, ижилхэн дээлээрээ гоёж, хоёр талынхаа ижий аавыгаа болон ах дүүсээ дагуулан тоглолтод хүрэлцэн ирэхийг хүндэтгэлтэйгээр урьж байна.
Дашрамд сонирхуулахад гавьяат жүжигчин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай” дууг гадаадын иргэд дуулах хүсэл сонирхолтой байдаг бөгөөд гурван ч гадаад эр дуулсан нь гавьяатын сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.
Дээрх бичлэгийг шэйр хийсэн цахим хуудсын нэгэн найз нь “Таны дууг гоё дуулсан байна.
Манай Монголын хүргэчүүд юм байх даа. Ирэх сарын 5-нд болох “Орчлонг аргадах цагаар хүргэн бэрүүдийн хүргэх билэг” тоглолтонд тань амжилт хүсьe. Хоёр талынхаа хадмуудыг олноор нь хамруулсан хосуудыг урилгын суудалд суулгана гэсэн үнэн үү? Тэгвэл би 60 билeт захиална” гэжээ.
-
2016 оны 2 сарын 23
УДЭТ-ын уран бүтээлчид 2012 онд алдарт У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тайзнаа тоглосон.
-
2016 оны 2 сарын 22
Оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд боллоо.
-
2016 оны 2 сарын 22
Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Диваажингаас төөрсөн хүүхдүүд төслийг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.
Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэдэвчлэн фото зураг, видео, инстоляц, уран зураг болон бусад бүтээлээр хамтарсан үзэсгэлэнг 976 арт галлерейд энэ сарын 23-ныг хүртэл дэлгэн харуулж байна.
Харин дараа дараагийн төслүүдийг байгаль орчин, дэлхийн дулаарал, хүний эрх, устаж буй соёл уламжлал, даяарчлалын асуудлаар сэдэвлэн зохион байгуулах аж.
-
2016 оны 2 сарын 22
“Эмоци” продакшн БНСУ-д тоглоно
-
2016 оны 2 сарын 21
Хүйтний эрч суларч цас ханзрах цагаар “Blue Moon” арт галерейн танхимд цэцэгс дэлбээлнэ. Уран бүтээлч та бүгдийг шинэ хайр, шинэ бүхний эхлэл болсон улирлыг угтaн цэцэгс үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг урьж байна. Үзэсгэлэн энэ оны 03-р сарын 01-10-ний хооронд “Blue Moon” арт галерейн танхимд дэлгэгдэх юм.Бүтээл авах хугацаа: 2016.02.25-26 нд 11-18 цагийн хооронд хүлээн авна.
-
2016 оны 2 сарын 21
Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч ЦОГЗОЛЫН НАЦАГДОРЖ нь 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ”Шаврын ханан” гэдэг газар төржээ. 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид, 1970-1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972-1978 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцан төгссөн.
1978-1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, 1982-1984 онд БНМАУ-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1984-1987 онд Дуурь бүжгийн улсын академик театрын дарга, 1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984-1990 онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.
1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг 2-р симфони, ”Хөдөөгийн сайхан” симфони чуулбараар, 1993 онд ”Үүлэн заяа” дуурь, 4-р симфони, ”Хөдөөгийн сайхан” симфони чуулбараараа Төрийн соёрхол хүртсэн. Тэрээр ”Үүлэн заяа” (1988), ”Өгөөдэй хаан” (1991), ”Гэсэр хаан” (1995), ”Гүн гэрийн гүнж” (2004) дуурь, 1-5-р симфони (1978, 1979, 1988, 1990, 2002) бичсэн.
“Тунгалаг тамир” романыг мюзикл болгохоор зорьж байсан тэрээр 5 симфони, 4 дуурь, 2 бүжгийн жүжиг, морин хуурт зориулсан дөрвөн том бүтээл гээд маш олон бүтээл туурвисан. Мөн 60 гаруй дуу бичжээ. Тэрээр олонд хамгийн танил “Нутгийн чулуу” дуугаараа нэрлэсэн дууны гурван түүвэр гаргахаар төлөвлөж байсан ч эхний түүврийг гаргаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Иймд энэ удаад түүний уран бүтээлийн анд нөхөд 60 насны ойд нь зориулан “Нутгийн чулуу” түүврийн хоёр дахийг хэвлүүлэн гаргажээ.
Энэ жил төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ой тохиож байгаа бөгөөд тус ойд зориулж улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид хөгжмийн зохиолчын дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн тоглолтыг 2-р сарын 26-нд улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Тоглолтын хөтөлбөрт “Симфони №3”, “Өргөөний баяр наадам” симфони удиртгал, ”Үүлэн заяа” дуурын “Хоролдой ноёны ари, Цурхайн ари”, “Хөдөөгийн сайхан” симфони сюит, “Нутгийн чулуу” гэх зэрэг бүтээлүүд нь тоглогдох гэнэ.
-
2016 оны 2 сарын 21
Санкт-Петербург хотын дуурийн театрын тайзнаа Ж.Бизегийн “Кармен” дуурь маргааш эгшиглэх юм. Халуун цуст Кармен бүсгүйн амьдрал, хайр сэтгэлийн тухай өгүүлэх тус бүтээлд ОХУ-ын Марийнский театрт гоцлол дуучнаар ажиллах болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуулах аж. Тэрээр Эскамильогийн дүрийг бүтээх аж. “Марийнский” театрын уран бүтээлчид дэлхийн сонгодог бүтээлүүдээс дээжлэн хүргэж байгаа бөгөөд удахгүй Монголын .үзэгчидтэй уран бүтээлээрээ уулзах ажээ.
-
2016 оны 2 сарын 20
Нимбэгийг ахуйдаа хэрэглэх нь
2014 оны 9 сарын 10
1. Сайхан үнэртэй болгох. Та уух ногоон цайндаа зүсэм нимбэг нэмсэнээр цайныхаа үнэрийг сайхан болгоод зогсохгүй хоолны шингээлтэд сайн нөлөөтэй.
2. Хөлсний үнэр дарах. Суга болон хөлөндөө нимбэгийн шүүс түрхвэл таны хөлс ялгаралт багасдаг байна.
3. Наранд түлэгдсэн арьсыг зөөлрүүлэх. Нимбэгийн шүүсыг хүйтэн устай холиод арьсандаа түрхээрэй. Энэ нь наранд түлэгдсэн арьсыг тайвшруулж, хурдан сэргээдэг байна.
4. Угаалганд хэрэглэх. Толбо болсон хувцас, хэрэглэлийг нимбэгийн шүүсээр арчиж, шаардлагатай бол хэсэг хугацаанд дэвтээх нь үр дүнтэй байдаг.
5. Сав суулгаа цэвэрлэх. Нимбэгийн шүүс болон давс нь гал тогооны сав суулгыг цэвэрлэх хамгийн сайн цэвэрлэгч болдог гэнэ.
-
2016 оны 2 сарын 20
“Чөлөөт хос” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
-
2016 оны 2 сарын 20
Г.Ариунбаатар маргааш “Кармен” дуурьт дуулна
-
2016 оны 2 сарын 20
Идэрчүүдийн шигшээ тэмцээн үргэлжилж байна
-
2016 оны 2 сарын 20
Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко” Баттулга”
-
2016 оны 2 сарын 20
Дуу хөгжмийн шилдгийн шилдгийг тодруулдаг Грэмми авардс 2016 наадам гурав хоногийн өмнө болж өнгөрсөн. 58 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү наадам Европын шилдэг хамтлаг, дэлхийн топ одод дуучид өөрсдийн хамгийн гайхалтай уран бүтээлээрээ өрсөлддөг юм. Энэхүү наадмын улаан хивсний ёслолын оддын зарим зургуудыг та бүхэндээ толилуулья.
-
2016 оны 2 сарын 19
рррр
-
2016 оны 2 сарын 19
Ази тивийн хошой аварга Монгол Улсын гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын УАШТ маргааш өндөрлөнө.
-
2016 оны 2 сарын 18
Японы “NHK World” телевиз Ариунаа Сүригийн тухай баримтат кино хийнэ
Англи хэл дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлдэг Японы олон улс дахь ганц телевиз болох “NHK World” Монголын дизайнер Ариунаа Сүригийн тухай баримтат кино бүтээхээр болсон байна. Тодруулбал, Ази тивийн олон улс үндэстнүүдийн тухай бэлтгэн хүргэдэг нэгэн төслийнхөө хүрээнд Монгол Улсыг төлөөлж “Агiunaa Suri” брэндийг сонгон баримтат нэвтрүүлэг хийхээр болжээ. Уг нэвтрүүлэг нь дэлхийн 150 орны 210 гаруй сая айл өрхөд хүрэх аж. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсаа, цаашилбал өв уламжлал, урлагсоёл, хувцас загварыгдзлхий дахинд ахин нэг удаа сурталчлан таниулах болсондоо баяртай байна” гэсэн байна. Киноны зургийг Японд болон Монголд зохион байгуулах үйл ажиллагаануудын үеэр авахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна.