“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд барилдсан Д.Сумъяа Бразилын бөх Рафаэль Силвад вазари үнэлгээгээр ялагдсанаар олимпийн наадмаас мөнгөн медалийг хүртсэн. Риогийн олимпийн анхны медалийг авчилсан Д.Сумъяа маргааш эх орондоо ирэх юм байна. Олимпийн мөнгөн медальтнаа угтан авахаар аав, ээж нь Увс аймгаас ирж яваа аж.
Т.Энхэлээ