Ямайкийн 29 настай тамирчин Усайн Болт Рио Де Жанейро хотноо болж буй олимпийн гүйлтийн 200 метрийн төрөлд түрүүлж алтан медаль хүртлээ. Тэрбээр Риогийн олимпоос хоёр дахь алтан медалиа хүртээд байгаа нь энэ юм. Түүний хувьд энэ удаагийн олимпоос гурван алтан медаль авна гэж амалсан. Олимпийн найм дахь алтан медалиа хүртсэн алдарт тамирчин Усайн Болт энэ удаагийн олимпт оролцоод зодог тайлна гэдгээ мэдэгдсэн билээ.
Т.Энхэлээ