“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алтан медальт С.Батцэцэг хүч үзсэн. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Африкийн тамирчин Блессинг Оборудудутай таарч ялсан. Гэвч манай тамирчны барилдаан нэг их сайн гарахгүй байв. Дараагийн учраа болох АНУ-ын Е.Пирожковатай таарахдаа мөн л хангалттай барилдахгүй байсаар ялагдсан. Тэрхүү шалтгааныг нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчин “Олимп эхлэхээс өмнөхөн бэлтгэл хийж байхдаа мөрөндөө бэртэл авсан байсан юм. Тэрэндээ хөндүүрлэж, сайн барилдаж чадсангүй” гэж тайлбарлалаа.
Сэтгэгдэл (49)