-
2016 оны 2 сарын 12
Дурлалт хосуудын баяр гэгээн хайрын өдөр тун удахгүй тохиох гэж байна. Энэхүү гэгээн хайрын өдрөөр Монголын бүх хосууддаа зориулж дуучин Баярцэнгэл & Улаанцэцэг болон Анхаа & Халиун, Амархүү & Ариунзул, BХ & Эгшиглэн, Зоригт & Хишигдалай нар хамтран ”Хайрын дуу” шоу тоглолтоороо 500 хос залууст бэлэг барих нь ээ.
Шоу тоглолт 2-р дугаар сарын 14-ны өдөр 20:00 цагаас Монголын №1 ”Castle” клубт болох юм. Залуус маань 20:00-23:00 цагийн хооронд хайрын дуунд уярч хайртай хүнтэйгээ хамтдаа нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлэх бол 23:00 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл ОХУ-ын секси бүжигчид болон ”Castle клуб”-ын шилдэг DJ нарын ”set”- ийг мэдрэх боломжтой ажээ.
”Хайрын дуу” шоу тоглолт болоод 23:00 цагаас 04 цаг хүртэлх партинд та нэг тасалбараар үйлчлүүлэх боломжтой гэдгийг дуулгая. Тасалбар 24700 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд хайрын өдрөөр хайртай хүнээ хэрхэн баярлуулахаа төлөвлөөгүй бол ”Сastle” клубыг зориорой.
-
2016 оны 2 сарын 11
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/pFosDAItE9g” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 2 сарын 08
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) эрхэм зорилгынхоо хүрээнд кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үүднээс Монголын кино өдөрлөгийг “Данийн кино институт”-тэй хамтран Дани улсын нийслэл Копенгаген хотноо маргааш буюу энэ сарын 9-16-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 2 сарын 08
Францын нийслэл Парис хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу энэ сарын 6-7-ны өдрүүдэд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн боллоо. Тус тэмцээнд дэлхийн 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдсөн юм. Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад 20 бөх зодоглож, гурван МӨНГӨ, шагналт байрт хоёр жүдоч орлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа нар дэд аварга болсон. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа V, 78 кг-ын жинд П.Лхамдэгд VII байр эзлэв. Парисын татамид Монголын нэгэн жүдоч шилдэг барилдааныг үзүүлж, аваргын алтан медалийг хүртсэн. Тэр жүдоч бол Казастан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг байсан юм.
Парисын Их дуулгыг Япон, БНСУ, Франц, Гүрж, Казахстан, Косово улс алтан медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол Монголын баг гурван мөнгөн медальтай удаалав. Нийт 91 орноос 18 нь ямар нэгэн медаль хүртжээ.
-
2016 оны 2 сарын 07
Цагаан сарын шинийн 8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт Дархан аварга А.Сүхбат “Хийморь 13” нэртэй лекц уншихаар болжээ.
-
2016 оны 2 сарын 07
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид сар шинийн баярыг угтан өнөөдөр 17.00 цагаас Л.Мөрдоржийн ”Хөхөө Намжил” дуурийг тоглох гэж байна.
-
2016 оны 2 сарын 07
Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан өнөөдөр сумын цолтон, залуу 512 бөхчүүдийн барилдаанаар үргэлжилж байна.
-
2016 оны 2 сарын 07
Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрч буй хонь жилийн чансаа өндөр найман бөхийг нэрлэжээ.
-
2016 оны 2 сарын 05
Битүүний хичээлийг наашлуулах нь буруу гэв
33 минутын өмнө
Цагаан сарын шинийн 1-ний өдөр хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиож байгаа. Харин битүүний өдөр ирэх даваа гаригт тохионо. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим сургууль хоёрдугаар сарын 8-ны өдрийн хичээлийг наашлуулж, маргааш хичээллэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар бид нийслэлийн Боловсролын газраас тодруулахад:
-Энэ мэт шийдвэр нь тухайн сургуулийн захирал, эрхлэгч нарын гаргасан шийдэл байх. Түүнээс манай байгууллагаас болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас битүүний хичээлийг бямба гаригт нөхөх шийдвэрийг албан ёсоор гаргаагүй. Хичээлийг наашлуулж нөхөх нь зөв шийдэл биш. Ийм шийдвэр гаргасан сургуулиудад сануулга өгч байгаа гэсэн хариуг өгч байна.
-
2016 оны 2 сарын 05
Францын нийслэл Парис хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад 20 бөх зодоглоно.
Багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимп, дэлхийн аваргын медальтан гавьяат тамирчин С.Ням-Очир, дэлхийн аварга гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг болон дэлхийн аваргын медальтнууд болох гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Бундмаа, Д.Сумъяа, М.Мөнхзаяа нарын шилдэг жүдочид багтжээ.
-
2016 оны 2 сарын 04
Сар шинийн баярт зориулан Монголын үндэсний бөхийн холбооноос “Бөхийн баяр” цуврал барилдааныг зохион байгуулдаг.
-
2016 оны 2 сарын 04
Рио-де-Жанейрогийн олимпийн өмнөх жүдо бөхийн сорилго тэмцээн гэгддэг Парисын ”Их дуулга”-д оролцох жүдочид өчигдөр эх орноосоо мордсон байна.
-
2016 оны 2 сарын 04
МУСТА дуучин Д.Дариймаа дуулж олны хүртээл болгосон “Монголоороо байгаасай” хэмээх дууг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй. Тэрбээр дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөл аваагүй аж. Тиймээс уг дууг өмчлөх эрхтэй уран бүтээлчид оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон гэнэ. Үүнтэй холбогдуулан гишүүн асан Л.Гүндалай маргааш “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсноо зарлалаа.
-
2016 оны 2 сарын 03
Монгол бүтээлийг гадаад хүүхдүүд таашаажээ
Америкийн Колорадо мужийн Брекенриж хотод өнгөрсен сарын 26-нд эхэлсэн “Будвэйзер” цасан сийлбэрийн олон улсын уралдаанаас Монгол уран бүтээлчид шагнал авчээ. 26 дахь удаагаа эохион байгуулж буй уралдаанд АНУ, Монгол, Англи, Франц, Украин, Герман, Швейцарь, Канад, Эстоны 16 баг оролцжээ, Баг тус бүр дөрвөн хүнтэйгээр 3.6 метр өндөр, шоо хэлбэртэй 20 тонн дасаар 65 дагийн дотор уран бүтээл туурвисан байна. Уралдаанд манайхаас хоёр баг “Арслан ба эрвээхий”, “Аз жаргалтай гэр бүл” бүтээлээр өрсөлдлөө. АНУ-ын Вермонт мужийн баг алт, Швейцарийнх мөнгө, Колорадогийн Лаулэнд хотынх хүрэл медаль хүртсэн аж. Брекенриж хотын баг “Үзэгчдийн сонголт”, Ц.Батмөнх, АОчирболд, ЛАмарсанаа, ОАлтанбаяр нар “Арслан ба эрвээхий”-гээрээ “Хүүхдийн сонголт” шагнал авсан байна. Наадам энэ сарын 7 хүртэл үргэлжилнэ.
-
2016 оны 2 сарын 03
”Төгсгөлгүй” танго оалетыг толилуулиа
Дуурь бүжгийн эрдмийн теат- рын уран бүтээлчид ‘Төгсгөлгүй” танго балетыг энэ сарын 13,14-нд толилуулна. Тангог балеттай хослуулан дэглэсэн уг бүтээлийн гол дурд тус театрын гоцдол бүжигчин АЭрдэнэболд, Б.Саруул, О.Анужин нар бүжиглэнэ.
Туслах дүрд Б.Баасансурэн, У.Анужин, Б.Пүрэв-Очир нар тоглох аж. Өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтэзлчдийн амьдрал, хайр дурлальш тухай өгүүлдэг тус бүтэзлийн хөгжмийг Х.Алтангэрэл бичсэн бөгөвд удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал, ерөнхий зураачаар Г.Ганбаатар нар ажиллана.
Дашрамд дурдахад, ДБЭТ- ынхан уг бүтээлийг 2014 оны ар- ванхоёрдугаар сард анх үзэгчдийн хүртээл болгосон юм.
-
2016 оны 2 сарын 03
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын-6,7-нд Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг тайзнаа тоглохоорзэхэжбайна. Ардтүмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн эл дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, байсан бол 1998 онд шинэчилж тайзнаа тавьсан байдаг. Уг дуурьт морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулдаг билээ. Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Мөрдорж хөгжмийг зохиож, төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар цомнолыг нь бичсэн тус дуурийг өдгөө УДБЭТ-ын уран бүтээлчид сэргээн тавьж, үзэгчдэд хүргэж буй юм.
-
2016 оны 2 сарын 03
Бүргэдчин охин хүүхэлдэйн кинонд мөнхрөнө
-
2016 оны 2 сарын 03
Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг яруу найргийн ээлжит 33 дахь удаагийн ”Болор цом” наадам өчигдөр соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.
-
2016 оны 2 сарын 02
Нийслэлийн Улаанбаатар чуулга Монголын Үндэсний Эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг 02 сарын 19, 20-ны өдрүүдэд сэргээн тоглох гэж байна.
Энэхүү жүжиг нь VIII Богд Жавзандамба хутагт, Да лам Цэрэнчимэд, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтносон Хаант улс болгосон тухай түүхэн үнэнийг өгүүлэх дуулалт жүжиг юм.
“Ай Нан аа” дуулалт жүжгийн зохиолыг зохиолч Б.Цогнэмэх /Гэгээн Муза наадмын Гран При шагналт/, хөгжмийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /одоо Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч/ бичиж, Монголын театр, киноны нэрт найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган найруулан олны хүртээл болгосон байна.
Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан сэргээн тоглох “Ай Нан аа” дуулалт жүжгийн дүрүүдэд Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг, Г.Хонгорзул, СТА М.Анхтуяа, Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, гоцлол дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, Ч.Дорж, Ц.Гансүх, Н.Бямбадорж, Э.Очирсайхан, Улаанбаатар чуулгын бүжигчид оролцон тоглож, хөгжмийг удирдаач, СТА Д.Нямдаш, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал тоглох юм.
Тус жүжгийн тасалбарыг Та Улаанбаатар чуулгын тасалбар түгээх цэг болон www.monda.mn - ээс худалдан аваарай. Мэдээллийг www.ubchuulga.mn цахим хуудас болон 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаараас лавлана уу гэж Нийслэлийн Улаанбаатар чуулгаас мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 02
Сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаярын ”Түүчээ буюу “хүүхдийн” Д.Сүрэнжав” номын нээлт маргааш буюу хоёрдугаар сарын 3-ны 12:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын төв номын санд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна