“Маш нууц” уран сайхны киноны хоёрдугаар ангийг хийхээр киноны уран бүтээлчид бэлтгэл ажилдаа оржээ.
Тус кинонд 1970-иад оны цэргийн арми, хүний мөс чанар, хайр дурлал, тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдлыг харуулдаг. Киноны нэгдүгээр ангийн ерөнхий найруулагчаар МУГЖ О.Бат-Өлзий ажилласан бол энэ удаад ч мөн ерөнхий найруулагчаар ажиллах юм байна.
Жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн хувьд 2001 онд "Зүрхэнд шивнэсэн үг" , 2003 онд "Ноён солиот", 2004 онд "Уулын Төмөр" , 2005 онд "Чиний эзгүйд" , 2007 онд "Хайрыг хайрла" , 2010 онд "Нар сарны зааг" зэрэг сайхан бүтээлүүд дээр ерөнхий найруулагчаар ажиллаж байсан.
Сэтгэгдэл (2)