Австралийн 18 настай усанд сэлэлтийн тамирчин Кели Чалмерс 100м-н чөлөөт сэлэлтийн олимпийн аварга боллоо. 1968 онд Майк Венден энэхүү төрлөөс алт авснаас хойш авч байгаа хоёр дахь медаль нь юм байна. Чалмерс өмнө нь 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хүрэл медаль авч байсан туршлагатай тамирчин юм.