Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирэх сард У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгээр хөшгөө нээхээр боллоо. Зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон “Ромео, Жульетта” сонгодог жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, бүжиг дэглээчээр СТА, бүжиг дэглээч, жүжигчин Г.Ган-Очир, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат нар ажилласан билээ. Мөн театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза-2016” наадмын “Гранпри” шагналыг хүртсэн. Тиймээс театрын уран бүтээлчид энэ жилийн үзвэрийн нээлтээ “Ромео, Жульетта” жүжгээр эхлүүлэхээр болжээ.