Рио-2016” олимпийн талбайн теннисний тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн хосын төрөлд өрсөлдсөн олимпийн гурван удаагийн аварга эгч дүүс болох С.Уильямс, В.Уильямс нар эхний тойрогт Чехийн Л.Шафаржова, Б.Стрыцова нарт ялагдаж, дуулиан тарилаа.
[Олимпийн гурван удаагийн аварга С.Уильямс, В.Уильямс нар хожигдлоо]
Тэднийг энэ удаагийн олимпоос дөрөв дэх түрүүгээ хүртэнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан ч ийнхүү нэгдүгээр даваанд өрсөлдөгчдөө 6:3, 6:4-өөр дийлдэв.
Гэхдээ тэдэнд ганцаарчилсан төрөлд олимпийн аварга болох боломж байгаа нь мэдээж.