Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл түүнийг Монгол Улсын засгийн газраас олимпийн наадмаас медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгох журмын дагуу 60 сая төгрөгөөр шагнана.
Дашрамд дурьдахад, Засгийн газраас олимпоос алтан медаль авсан тамирчинд 120, мөнгөн медалийн эзэнд 60, хүрэл медалиар энгэрээ мялаавал 30 сая төгрөгийн шагнал тус тус олгодог юм.
Сэтгэгдэл (9)