Монголын моно жүжгийн хөгжлийн төв “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оноос эхлэн “Ялагчдын цуваа- Улаанбаатар” олон улсын моно жүжгийн фестивалийг зохион байгуулж байгаа билээ. Уг фестиваль энэ сарын 15-19-нд УДЭТ болон Улсын хүүхэлдэйн театрт болох бөгөөд Польш, Армени, ОХУ,Англи болон Монголын жүжигчид шилдэг үзүүлбэрүүдээ Монголын үзэгчдэд хүргэх юм.
Монодрам буюу нэг хүний жүжиг хэмээх төрөл эртний Грекээс эхлэн хөгжиж 1700-гаад оны сүүл үеэс Франц, Германд хүчээ аван ихэд дэлгэрсэн байдаг. 2014 онд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан олон улсын моно жүжгийн фестивалиас Гранпри шагналыг анх удаа эх орондоо авчирсан байдаг.