100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өргийн тоглолт өнөөдөр болж, тивийн аваргууд тодорно. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг 15 орны 200 орчим даамчид өрсөлдөж байгаа билээ.
Эрэгтэйчүүдийг Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор тэргүүлж байгаа бол их мастер Д.Эрдэнэбилэг 13 оноогоор удаалж байна. Харин их мастер Д.Баттулга 10 оноотой гуравдугаар байрт бичигдэж байгаа бол 9 оноотой 11 даамчин хүрэл медалийн төлөө өрсөлдөх боложмтой болжээ. Тэмцээнийг тэргүүлж байгаа Р.Манлай гуравдугаар байрт бичигдэж байгаа Д.Баттулгатай тоглох юм. Хэрвээ Р.Манлай хожих юм бол тивийн аваргаар анх удаа тодорно.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин байгаагаас 13 нь манай тамирчид юм. М.Нандинцэцэг, Хятадын Жан Ю, М.Одгэрэл, М.Нямжаргал нарын дөрвөн даамчин адил 11 оноотой болсон байна.