-
2017 оны 9 сарын 14
Ц.Отгондалай Филлипин улсын Манила хотод 9 сарын 9-12-ы өдрүүдэд болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний – 93 кг жинд түрүүлж Ази тивийн аварга боллоо.
Тус тэмцээнд 6 тамирчин оролцсоноос 5 алт, 1 мөнгөн медаль хүртэж Монголчууд хүчтэй гэдгээ харуулжээ. Ц.Отгондалай нь сүүлийн 10 орчим жил тасралтгүй спортоор хичээллэн бэлтгэлээ сургуулилтаа хийсэн бөгөөд дэлхийн хамгийн чансаа өндөр тэмцээн гэж үздэг IPE –ийн Дэлхийн холбооноос өнгөрсөн 6 сард зохион байгуулсан 60 гаруй орны оролцсон Raw powerliftin-ийн дэлхийн аваргын тэмцээн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн амжилтаа энэ удаа ахиулан шилдэг тамирчин болохоо баталж чадлаа.
-
2017 оны 9 сарын 14
дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-нд Якутад болно. 10 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Занданбудын Занабазар (Арслан), 61 кг-д Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс), 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан), 70 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д Занданбудын Сумъяабазар (Хангарьд), 86 кг-д Баатарын Нямбаяр (Ирээдүй), 97 кг-д Болдбаатарын Одсүрэн, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Аварга) нарын найман тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Арслангийн Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ. Түүнчлэн олон улсын гуравдугаар зургийн шүүгч Паламдоржийн Батбаатар тус тэмцээнийг дэнслэх юм. Манай тамирчдаас Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс 2011 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Анхбаяр нар 2011, ОУХМ Л.Төртогтох 2015 онд түрүүлж байв.
-
2017 оны 9 сарын 14
Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Монголын “СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛЧДЫН БАЯР “тохиодог. Тус баярын хүрээнд олон үйл ажиллагаа болдгийн нэг нь соёл урлагийнхны нийгэмд хандсан сайн дурын үйл ажиллагаа юм. Энэ жил Монгол улсын Филармонийн ажилчид, уран бүтээлчид “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран цусаа хандивлах ажлыг өөрийн байранд зохион байгууллаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хандивласан цус нь төрхийн хүндрэлээс болж цус алдсан эхчүүд, осол гэмтэлд орсон хүмүүст төдийгүй цусны өвчтэй хүүхдүүдийн амийг аврахад хэрэглэгддэг ба донор нэг удаад 350-400мл цус хандивласнаараа 3 хүний алтан амийг авардаг байна.
-
2017 оны 9 сарын 13
Монголын буудлагын спортын холбооноос буудлагын спортын олимп, дэлхийн аваргуудын халз тулааныг есдүгээр сарын 17-нд зохион байгуулна.
Энэ халз тэмцээнийг Монгол Улс олимпийн наадмаас буудлагын спортын төрлөөр медаль хүртсэний 25 жилийн ойд зориулж байгаа юм. Олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр нарын шилдгүүдийн халз тулаанд урьсан байна.
Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр нарын спортын түүхэн үзэсгэлэн ”Бльюмон” үзэсгэлэнгийн танхимд есдүгээр сарын 16-18-нд болох юм.
-
2017 оны 9 сарын 13
“Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, ОХУ-ын гурван удаагийн аварга Буриадын хөнгөн жингийн шилдэг бөх Александр Богомоев есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-нд Якутад болох нэрт дасгалжуулагч Дмитрий Коркин агсны нэрэмжит ОУТ-д оролцохоор болжээ. Богомоев өнгөрсөн жил Оросын аваргад түрүүлснээс хойш ганц ч тэмцээнд оролцоогүй байсан бөгөөд ийнхүү жилийн гаруй хугацааны дараа дэвжээндээ эргэн ирэхээр болж байна. Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард ёслолын хүлээн авалтын дараа танхай этгээдүүдэд хутгалуулж, азаар амь насанд нь аюул учраагүй. Тэрбээр Коркиний тэмцээний дараагаар Кемеровод болох “Шахтерская Слава” уламжлалт тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм. 10 дахь удаагийн тэмцээнд Богомоевоос гадна буриадаас Евгений Жербаев, Цыбик Максаров, Алексей Боровицкий, Тамир Гармаев тэргүүтэй бөхчүүд Якутад хүч үзнэ.
-
2017 оны 9 сарын 13
Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэнэ
-
2017 оны 9 сарын 13
Энэ сарын 07-12-ны өдрүүдэд Филиппиний Манила хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Азийн АШТ амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин оролцож, найман алт, дөрвөн мөнгөн медал хүртсэн бахдам амжилт гаргажээ.
Тэмцээний хэрэглэлтэй төрөлд /equipped/:
-120 кг жинд Б.Чимэдцэрэн алт /world record 362,5кг/
-120 кг жинд Т.Эрдэнэхүү мөнгө
-105 кг жинд Л.Бархасбаатар мөнгө
Мастер 1 ангилалд:
+120 кг жинд Ц.Баярхүү алт
-120 кг жинд П.Отгонбаатар мөнгө
-105 кг жинд С.Баяртөгс алт
Тэмцээний /Raw Classic/ хэрэглэлгүй төрөлд:
Т.Эрдэнэхүү алт /207,5кг/
-105 кг жинд Л.Бархасбаатар мөнгө /182,5кг/
-93 кг жинд Отгондалай алт /210кг/
Мастер 1 ангилал:
+120 кг жинд Ц.Баярхүү алт /172,5кг/
-120 кг жинд Д.Отгонбаатар алт /165кг/
-105 кг жинд С.Баяртөгс /182,5кг/ алтан медаль тус тус хүртжээ.
-
2017 оны 9 сарын 12
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар УДБЭТ-тай хамтран хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох зорилгоор хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 5 удаагийн тоглолт зохион байгуулсан юм.
Энэ удаа театрын хамт олон соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүмүүнлэг монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор Үндэсний сонгодог бүтээл тоглоно.
Энэ жил соёл урлагийн ажилтны баярыг 2017 оны есдүгээр сарын 9-16-ны хооронд БСШУСЯ-ы СБЗГазар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас гаргасан удирдамжийн дагуу зохион байгуулах гэж байна.
Тус театрын хамт олон энэхүү баяраар соёл урлагийн салбарын нийгмийн хариуцлагын манлайллыг хэрэгжүүлэх сайн дурын үйл ажиллагааг сүүлийн 3 жил тасралтгүй зохион байгуулж, жил бүр нийгмийн зорилтот бүлгийг сонгон авч “Хүмүүнлэгийн тоглолт, арга хэмжээ”-г өргөн барьдаг уламжлалтай.
Энэ сарын 13 буюу маргааш 14.00 цагт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай сургалттай 29, 55, 25, 116-р сургуулийн сурагчдыг уг үйл ажиллагаанд хамруулж, тэдэнд монголын үндэсний сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийг танилцуулан үзүүлж тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтын үеэр уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзаж, хүүхэд багачууддаа халуун сэтгэлийн урмын үгтэй дурсгалын зүйлс, сонгодог урлагийн талаар мэдээлэл бүхий танилцуулга бэлэглэж, дурсгалын зураг авахуулна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 11
Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадамд Р.Пүрэвдагва түрүүлжээ
-
2017 оны 9 сарын 11
Бөхийн төрлүүдийн өсвөр үеийн ДАШТ есдүгээр сарын 4-10-нд Грекийн нийслэл Афины “Ano Liosia Olympic Hall” ордонд боллоо. Хөвгүүдийн 23, охидын 11 дэх удаагийн тэмцээний сүүлийн гурван өдөр хөвгүүдийн 10 жингийн барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медаль хүртсэн билээ. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 63 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн УАШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт, “Асашёорюү Кап”, Дарма Жанаев, Түмэн Жаргаловын нэрэмжит ОУТ-ий аварга, “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин Энхбаярын Бямбадорж үзүүлж тавдугаар байрт оров. Тэрбээр Афины дэвжээнд эхлээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Магсоудиг 4:4-өөр, 1/8 шигшээд Казахстаны Ахмад Муратыг оноогоор (13:0) цэвэр ялж, шөвгийн наймд өсвөр үеийн Европын аварга ОХУ-ын Инар Кетьяд 2:11-ээр ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсан тул өнөөдөр дагах барилдаан хийв. Дагах барилдаанд Беларусийн Данил Амелянчикийн цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Азербайжаны Хажимурад Гажиевт оноогоор цэвэр ялагдав. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн залгамж халаа болсон хөвгүүдэд маань Афины дэвжээ том туршлага томоохон сургамж болж өгсөн нь дамжиггүй.
Хөвгүүдийн 10 жингийн гуравт нь түрүүлж, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн ОХУ-ын бөхчүүд 73 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, АНУ дөрвөн алт, хоёр хүрэл медальтай 66 оноогоор удаалав.
-
2017 оны 9 сарын 10
8.28-9.10: теннис: US Open Их Дуулга. АНУ
8.29-9.3: гимнастик: ДАШТ. Итали
-
2017 оны 9 сарын 10
Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж
-
2017 оны 9 сарын 10
Victoria’s Secret анхны бүрэн хэмжээний дэлгүүрээ өнгөрсөн хоёрдугаар сард Шанхай хотод нээсэн бол дараа нь Макаод нээжээ. Удахгүй Хонг Конгийн хөл хөдөлгөөн ихтэй Козвэй бэй дүүрэгт шинэ дэлгүүр нээхээр төлөвлөсөн байна.
-
2017 оны 9 сарын 10
Энэ жилийн үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн, Увс аймгийн Улаангом сумын харъяат, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Оршихын цолны мялаалга наадам энэ сарын 14-ний өдөр болох юм байна.
-
2017 оны 9 сарын 10
Нэрс жимс ямар ач холбогдолтой вэ
-
2017 оны 9 сарын 10
Өнөөдөр мэргэжлийн сүмогийн намрын башё эхэлнэ. Энэ башёд Хакүхо аваргаас гадна 71 дэх ёкозүна Какүрюү, мөн 72 дахь ёкозүна Кисэносато нар барилдах боломжгүй болсон байна.
-
2017 оны 9 сарын 10
Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн нийслэл Афинд үргэлжилж байна. Афин хотын “Ano Liosia Olympic Hall” ордонд (Энэхүү ордонд ”Афин-2004” олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулагдсан)
-
2017 оны 9 сарын 09
“Надаар тоглосон хайр” монголын уран сайхны кино маргааш буюу есдүгээр сарын нэгний өдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Киноны нээлт Өргөө кино театрт 18 цагаас болох юм.
-
2017 оны 9 сарын 09
Ээжүүд хүүгээ загнахдаа ямар алдаа гаргадаг вэ?
-
2017 оны 9 сарын 08
Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам болно