Каскадиа судалгааны хамтарсан эрдэмтдийн өнгөрсөн долоо хоногт хэвлэгдсэн илтгэлд дурдсанаар Хавай мужийн Кауа хотоос холгүй далайн гахай, халимны эрлийз олджээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний санхүүжилттэй далайн хөхтөн амьтдын хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд уг амьтныг олж илрүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд олон тооны төрөл зүйлийн амьтныг олсон бөгөөд барзгар богинохон далайн гахай, ховор гуа толгойтой халимны эрлийзийг нээжээ.
Судлаачдын ажигласнаар уг амьтан нь халимтай нурууны хэсэг, хошуугаараа төстэй, ижилхэн гуа толгойтой байсан бөгөөд далайн гахайтай адилхан араг ясны бүтэцтэй, шүдтэй мөн пигментаци нь бөхийсөн байжээ. Тэд генетикийн дээж авч шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь далайн гахай, халимны эрлийз хэмээн гарчээ.
Энэ нь барзгар богинохон далайн гахай, гуа толгойтой халимуудын хоорондох эрлийз хэмээн батлагдсан анхны тохиолдол юм. Энэ хэдий сонирхолтой нээлт боловч үүнээс өмнө үлэг гонфино, Вальфинс, далайн гахайны хайбрид зэрэг эрлийзсэн тохиолдлууд олон байдаг аж.
Р.Хишигжаргал