BTS хамтлагийн 'Fake Love' дууны клипийг YouTube дээр үзсэн тоо 200 саяыг давлаа. Тус дууны клипийг тавдугаар сарын 18-нд олонд цацсан ба 44 өдрийн дотор үзэлтийн тоо 200 саяд хүрч дэлхийн рекордыг эвдээд байна. Өнгөрсөн жил BTS хамтлагийн ‘DNA’ дууны клип 90 хоногийн дотор үзэлт нь 200 саяд хүрч байв. Үүнээс гадна BTS хамтлаг Billboard's Social 50 чартад 90 долоо хоногийн турш багтаж байна. Өнгөрсөн долоо хоногт TIME сэтгүүлээс 2018 оны “Интернэт орчинд хамгийн нөлөө бүхий 25 хүн” жагсаалтдаа BTS-ыг нэрлэжээ.
Ц.Сувд